"АэрМаркет ХХК" Ребрэндээ танилцуулж “Боломж нээлттэй” стратегиа эхлүүлж байна

"АэрМаркет ХХК" Ребрэндээ танилцуулж “Боломж нээлттэй” стратегиа эхлүүлж байна

Mar.13.2026

Монголын аялал жуулчлал, нислэгийн үйлчилгээний салбарт 25 жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн АэрМаркет ХХК шинэ брэнд стратеги, визуал дүр төрхөө танилцуулж, компанийн хөгжлийн дараагийн шат руу шилжиж байгаагаа зарлаж байна

Энэхүү ребрэнд нь өнгөрсөн хугацаанд бидний хуримтлуулсан туршлага, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлт, аяллын салбарын өөрчлөлтөд тулгуурлан хийгдсэн стратегийн шинэчлэл юм. 

АэрМаркет ХХК нь 25 жилийн хугацаанд Монголын мянга мянган хэрэглэгчтэй ажиллахдаа аялал хүн бүрт өөр өөр хэрэгцээтэй байдгийг ойлгосон. Сүүлийн жилүүдэд аяллын зах зээл хурдацтай өөрчлөгдөж, хэрэглэгчид зөвхөн нислэгийн тийз бус аяллын төлөвлөлт, зөвлөгөө, илүү уян хатан шийдлийг эрэлхийлэх болсон. Энэхүү шинэчлэл нь энэ өөрчлөлтөд хариу болгон хийгдэж буй алхам юм. 

Ийм туршлага дээр үндэслэн Airmarket Хүн бүрд нислэгийн эрх чөлөөг олгохзорилгыг дэвшүүлж, аялагчдад аяллыг илүү хялбар, хүртээмжтэй болгох шийдлүүдийг санал болгож байна. Ингэснээр хүмүүсийн өмнө шинэ боломжууд нээгдэж, хүсэл зорилго нь тэлж, дэлхийтэй холбогдох, хийж бүтээх, өсөж хөгжих зам илүү нээлттэй болж байна. Энэ бол АэрМаркет ХХК-ийн чин сэтгэлээсээ бий болгож буй үнэ цэнэ юм. 

Энэхүү стратегийн шинэчлэлийн хүрээнд бид үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, нислэгийн тийзийн үйлчилгээнээс аяллын олон талт шийдэл санал болгодог Аяллын Төв Цэг болон хөгжиж байна. 

25 жилийн турш бид хэрэглэгчидтэйгээ хамт аяллын маш олон түүхийг туулсан. Тэр бүх туршлагаас бид нэг зүйлийг ойлгосон. Хүн бүрт өөр өөр боломж хэрэгтэй байдаг. Бид тэр боломжуудыг бий болгож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, хичээсээр ирсэн. Энэхүү ребрэнд бол Airmarket-ийн дараагийн ирээдүй рүү хийж буй алхам. Бид сэтгэл гаргаж бий болгосон тэрхүү боломжуудаараа Монголчуудаа илүү хол, илүү өндөрт хүргэнэ гэдэгт итгэж байна

Шинэ брэндийн мөн чанар болохСэтгэл гаргаж, боломж бүтээнэгэсэн ойлголт нь компанийн үйлчилгээний суурь зарчим болох чин сэтгэл, итгэлцэл, ил тод байдал, тэгш хандлага дээр тулгуурладаг. Харин шинэ уриа болохБоломж нээлттэйнь аяллыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгож, хүмүүсийн өмнө шинэ гарц нээх бидний амлалтыг илэрхийлж байна. 

Ребрэндийн хүрээнд АэрМаркет ХХК визуал системээ шинэчилж, бидэнд танигдсан улаан өнгийг хадгалан үлдээж, илүү орчин үеийн, ойлгомжтой дизайны хэлийг нэвтрүүлсэн. Шинэ логонд багтсан Aтэмдэг нь шинэ боломж руу нээгдэх гарцыг бэлгэдэж, брэндийн үндсэн санаа болох боломжийг нээх үзэл санааг илэрхийлнэ. 

2000 онд байгуулагдсан Airmarket нь өнөөдөр дэлхийн 120 гаруй орны 290 гаруй авиа компанийн нислэгийн сонголтыг хэрэглэгчдэд санал болгож, Монголын аяллын салбарт туршлага, итгэлцэл дээр суурилсан үйлчилгээ үзүүлсээр байна. 

Компанийн шинэ брэнд дүр төрх нь 2026 оноос эхлэн Airmarket-ийн бүх үйлчилгээ, вебсайт, хэрэглэгчийн харилцаа, маркетингийн сувгуудад үе шаттайгаар нэвтрэх юм.