МИАТ - Оюутан, Залууст зориулсан урамшуулал
МИАТ - Оюутан, Залууст зориулсан урамшуулал
Dec.12.2025
МИАТ ТӨХК оюутан, залуучуудад зориулан дараах чиглэлүүдэд 15%-н хөнгөлөлттэй үнээр нислэгийн тийзээ худалдан авах боломжийг олгодог.

Хөнгөлөлттэй чиглэлүүд:
- Бангкок
- Бээжин
- Гуанжоу
- Осака
- Пусан
- Пукет
- Сөүл
- Токио
- Франкфурт
- Шанхай
- Хонг Конг
- Хо Ши Мин
- Истанбул

Энэхүү хөнгөлөлт нь олон улсын нислэгийн нэг болон хоёр талын энгийн,бизнес ангиллын тийзэд хүчинтэй.
Такс болон нэмэлт хураамжид хөнгөлөлт хэрэгжихгүйг анхаарна уу.
Оюутны хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:
- Гадаад болон дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй 17-30 насны зөвхөн Монгол улсын иргэн хамрагдана.
Шаардлагатай бичиг баримт:
- Оюутны үнэмлэх, оюутны виз

Хөнгөлөлттэй тийзээр зорчиж буй зорчигч нь нислэгийн үеэр хөнгөлөлтөд шаардлагатай бичиг баримтыг биедээ зайлшгүй авч явах ёстой ба бүртгэл хийлгэх үед шалгуулахад бэлэн байх ёстой.
Хэрэв шаардлагатай бичиг баримт нь байхгүй бол бүртгэл дээр энгийн тийз болон хөнгөлөлттэй тийзийн үнийн зөрүүг төлөх шаардлагатай болно.
