МИАТ авиа компани- Зуны хямдрал урамшууллын мэдээлэл
МИАТ авиа компани- Зуны хямдрал урамшууллын мэдээлэл

1. МИАТ авиа компани сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой Сөүл, Бусан, Токио, Осака, Бээжин чиглэлүүддээ 06 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн 06 сарын 30-г хүртэл зөвхөн өөрийн хууль ёсны асран хамгаалагчтайгаа буюу төрсөн эцэг, эхийн хамт зорчиж байгаа 02-12 хүртэлх насны хүүхэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр зорчих урамшууллыг зарлалаа. Холбогдох такс хураамжыг төлөх болохыг анхаарна уу.
Мөн дараах хугацаанд доорх чиглэлүүдэд нэмэлт тээшний урамшуулал зарлалаа (23кг+23кг) :
- Сөүл-УБ чиглэлд- 6 сарын 30 хүртэл
- Бусан-УБ чиглэлд- 6 сарын 30 хүртэл
- Токио-УБ чиглэлд – 6 сарын 13, 17, 20, 27
- Осака -УБ чиглэлд – 6 сарын 14, 18, 25, 28
2. МИАТ авиа компани 2025 оны 9 сарын 30-г дуустал хамт олон, найз нөхдөөрөө аялах зорилготой байгаа хүмүүст зориулан Групп аялагчдын 8+1(үнэгүй) урамшууллыг дараах чиглэлүүддээ зарлалаа.
Нисэх өдрийн суудлын боломжоос хамааран дараах чиглэлүүддээ 10%-н хөнгөлөлттэй.
- Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар
- Улаанбаатар-Токио-Улаанбаатар
- Улаанбаатар-Осака-Улаанбаатар
- Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар
- Улаанбаатар-Бусан-Улаанбаатар
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар
- Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар
- Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар
- Бээжин-Улаанбаатар-Бээжин
- Шанхай- Улаанбаатар-Шанхай
- Гуанжоу-Улаанбаатар-Гуанжоу
- Осака -Улаанбаатар-Осака
- Хонгконг - Улаанбаатар-Хонгконг
- Бусан -Улаанбаатар-Бусан
Харин Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлдээ 15%, Токио-Улаанбаатар-Токио чиглэлдээ 20%-н хямдралыг зарлалаа.
3. МИАТ авиа компани 6 сарын 30 хүртэл Бээжин чиглэлийн нэмэлт нислэг буюу OM227 нислэгтээ 25%-н хямдрал зарлалаа.