AIRMARKETKOREA & KT&G "Seoul Workshop" хамтын ажиллагаа
AIRMARKETKOREA & KT&G "Seoul Workshop" хамтын ажиллагаа

AIRMARKETKOREA компани БНСУ-ын тэргүүлэгч тамхи, хүн орхоодойн үйлдвэрлэгч KT&G групптэй хамтран 2025 оны 4-р сарын 14-нээс 4-р сарын 18-ны өдрүүдэд амжилттай хамтарсан арга хэмжээ зохион байгууллаа.
KT&G (Korea Tobacco & Ginseng Corporation) групп нь Өмнөд Солонгосын тамхи, хүн орхоодойн тэргүүлэгч үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 150 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ экспортлодог. Дэлхийд 5-р байр эзэлдэг томоохон тамхины үйлдвэрлэгч юм.
KT&G групп нь Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон нийгмийн хариуцлагын (CSR) төсөл хэрэгжүүлж ирсэн. 2008 оноос хойш Монгол Улсад цөлжилттэй тэмцэх зорилгоор “Green Belt” төслийг хэрэгжүүлж эхэлснээр, одоог хүртэл Улаанбаатар болон Говийн бүсүүдэд 100,000 гаруй мод тарьсан байна. Монголын Байгаль орчны яам болон ТББ-уудтай хамтран жил бүр мод тарих кампанит ажил зохион байгуулдаг.
KT&G групп нь Монгол дахь хамтрагч түншүүдээ Сөүл хотод урьж 5 өдрийн турш үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон KT&G группын нийгмийн хариуцлагын үнэт зүйлийн тогтолцооны талаар тусгай workshop зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд AIRMARKETKOREA компани тухайн байгууллагын монгол хамтрагчдын Солонгос улсад ирэх виз, нислэгийн тийз, хөтөч, орчуулагчийн үйлчилгээ зэрэг бүх зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Түүнчлэн энэ үеэр AIRMED эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээг KT&G-ийн түншүүдэд танилцуулж, ирсэн зочдод бүтэн биеийн ерөнхий шинжилгээ, тархины MRI, зүрх судасны үзлэг, үе мөчний нарийн оношилгоо, эмчилгээнд хамрууллаа.
Хамтын ажиллагааны үр дүнд KT&G групп 2025 оны 7-р сарын 16-наас 8-р сарын 15-ны хооронд Монгол дахь түншүүддээ зориулан Ёнсэ Их Сургууль (연세대학교)-ийн MBA хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд AIRMARKETKOREA компани уг хөтөлбөрийн албан ёсны хамтрагч байгууллагаар оролцохоор болж, хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
AIRMARKETKOREA салбартай холбогдох бол ЭНД ДАР