AIRMARKETKOREA: Олон улсын түвшний үйлчилгээний шинэ шатанд гарлаа
AIRMARKETKOREA: Олон улсын түвшний үйлчилгээний шинэ шатанд гарлаа

2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр AIRMARKETKOREA компани BSP-KOREA-д амжилттай элсэж, IATA (International Air Transport Association)-ийн бүрэн эрх бүхий агентлаг болж, дэлхийн 120 гаруй орны 290 гаруй агаарын тээврийн компанийн нислэгийн тийзийг шууд бичих албан ёсны эрхтэй боллоо.
IATA нь дэлхийн агаарын тээврийн салбарын нэгдсэн стандарт тогтоогч, мэргэжлийн тэргүүлэгч байгууллага бөгөөд 1945 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын агаарын тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэн дэмжиж ирсэн билээ.
Энэхүү чухал алхмын хүрээнд манай компанийн үйл ажиллагааны чанар, хариуцлага, үйлчилгээний түвшинг шинэ шатанд хүргэх, харилцагч, үйлчлүүлэгчдэдээ илүү шуурхай, найдвартай, олон улсын стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн олон улсын түвшний мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх зорилгоор 2025 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний хооронд SABRE GDS системийн сургалтад амжилттай хамрагдлаа.
Манай AIRMARKETKOREA компани зөвхөн олон улсын нислэгийн тийзийн үйлчилгээнээс гадна дараах цогц үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна:
- Зочид буудлын захиалга
- C-3 эмнэлгийн визний зөвлөгөө зуучлал
- Эмнэлгийн аяллын цогц үйлчилгээ
- Солонгос улсаас эхлэлтэй аяллын төрөл бүрийн багц хөтөлбөрүүд
Цаашид ч бид харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын түвшний стандартад нийцсэн үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно.
AIRMARKETKOREA салбартай холбогдох бол ЭНД ДАР