Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Франкфурт хот

Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Франкфурт хот

Jan.16.2025

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Төв Европын улс юм. Герман нийт 9 хөрш улстай: умард зүгт Данитай, зүүн хойд зүгт Польштой, зүүн зүгт Чехтэй , зүүн урд талдаа Австритай, өмнө зүгтээ Швейцартай, баруун урд талаараа Францтай, баруун талдаа Люксембург болон Бельгитэй, баруун хойд талаараа Нидерланд зэрэг улстай хиллэнэ. Үүгээр Герман нь Европод хамгийн олон хөрш улстай улс юм.

Жилийн дундаж температур нь хэвийн үед 8,2 °C, сарын дундаж температур нь нэгдүгээр сард −0,5 °C ба долоодугаар сард 16,9 °C-ийн хооронд хэлбэлзэнэ. 

Франкфурт хотын Алдартай зоогийн газрууд:

  1. Apfelwein Wagner. Хаяг: Schweizer Str. 71 D - 60594 Frankfurt am Main                                                                                                                                                                                                                  
  2. Paulaner am Dom. Хаяг: Domplatz 6, 60311 Frankfurt                                                                                                                                                                                                                                 
  3. Dauth-Schneider. Хаяг: Neuer Wall 5-7 / Klappergasse 39, D-60594 Frankfurt am Main

Визийн талаар товч мэдээлэл: ХБНГУ-ын Улаанбаатар дахь Элчин сайдын яам нь визийн мэдүүлгийг хүлээн авах үйл ажиллагааг өөрийн түнш байгууллага болох VFS Global-д шилжүүлсэн. Өөр гуравдагч этгээдийн үйлчилгээг авахгүй байхыг ЭСЯ-наас зөвлөж байна. Гуравдагч зуучлагч этгээд нь цаг олгох системд ямар нэгэн давуу эрх байхгүй бөгөөд визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд нөлөөлөх ямар ч боломжгүй. VFS Global -ын цаг олгох систем онлайн хэлбэрээр ажилладаг. Тус байгууллага нь ямар нэгэн гуравдагч этгээдтэй хамтран ажилладаггүй.

Шенгений визийн хураамж 90 Евро, 6-12 хүртэлх насны хүүхдийн хураамж 45 Евро байна. Үүн дээр та VFS Global төвийн нэмэлт үйлчилгээг авах бол үйлчилгээний хураамж нэмэгдэхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Шинэчилсэн мэдээллийг өөрсдийн сайтаас авахыг зөвлөж байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, бөглөх, визний бусад үр дагаварын талаар тухайн виз мэдүүлэгч бүрэн хариуцлагыг хүлээнэ.