AirMarket Corporate — Байгууллагад зориулсан үйлчилгээ

AirMarket Corporate — Байгууллагад зориулсан үйлчилгээ

AIRMARKET CORPORATE нь зөвхөн байгууллага, компанийн харилцагчдад зориулсан тусгай үйлчилгээ юм. Танай байгууллагын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн нислэгийн тийз, зочид буудлын захиалга, аяллын даатгал, төлбөрийн уян хатан нөхцөл, зээлээр тийз бичих, бонус урамшуулал, тайлангийн системийг танд санал болгож байна.

ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛЭХ

Төлбөрийн уян хатан нөхцөл
Долоо хоног, сар бүрийн нэхэмжлэл, төлбөрийн олон сонголт нөхцөлүүд, байгууллагын багцын уян хатан тооцоолол — бүгдийг нэг дор удирдах боломжтой.
Байгууллагуудад зориулсан тусгай хөнгөлөлттэй үнэ
Бид байгууллагын харилцагчдад зориулсан онцгой тариф, хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлдэг. Таны байгууллага нислэг, зочид буудал, аяллын багцын тусгай үнээр үйлчлүүлэх боломжтой. /Тодорхой чиглэл, нөхцөлтэйг анхаарна уу/
Ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийн хөнгөлөлт
Байгууллагын ажилтнуудын аяллаас гадна тэдний гэр бүлд зориулсан урамшууллын систем үйлчилнэ. Ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, урамшууллын нэг хэлбэрээр ашиглах бүрэн боломжтой.
Аяллын даатгал
Байгууллагын харилцагчдад зориулсан даатгалын тусгай нөхцөл, хамгаалалттай аяллын даатгалын багц санал болгоно. Аяллын үед гарч болох эрсдэл, саатлыг бүрэн хамгаалалт дор шийдэхэд тусална.
Аяллын тайлан ба удирдлагын систем
Бүх ажилтны нислэг, аяллын мэдээлэл, төлбөрийн тайланг хянах боломжтой. Нягтлан, HR менежер болон аялал хариуцсан ажилтнуудад зориулсан автомат тайлангийн систем.
Зөвхөн танай байгууллагыг хариуцсан Аяллын зөвлөх
Танай байгууллагыг хариуцан ажиллах мэргэжлийн, туршлагатай Аяллын зөвлөх нь  таны аяллын туршид хамт байж тулгарсан асуудал бүрт мэргэжлийн зөвлөгөөг өгч хамтарч ажиллана.  

Цаг хэмнэж, бизнесээ урагшлуул

Ажилтнуудын аяллын зохион байгуулалт, төлбөрийн хяналтыг хялбаршуулж, байгууллагынхаа гол үйл ажиллагаанд төвлөрөөрэй. AirMarket Corporate — таны аяллыг удирдаж, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Одоо нэгдэх

1 Бүртгүүлэх

Формыг бөглөж байгууллагын мэдээллээ илгээнэ.

2 Баталгаажуулах

Манай баг холбогдон таны эрхийг идэвхжүүлнэ.

И-мэйл/утсаар баталгаажуулна.

3 Ашиглах

Хөнгөлөлт, даатгал, тайлан, тусгайлсан үйлчилгээг авах боломж бүрдэнэ.