АЭРБОНУС ХӨТӨЛБӨР

АЭРБОНУС ХӨТӨЛБӨР

AIRBONUS ХӨТӨЛБӨР

Аэр бонус гэж юу вэ?
Таны худалдан авсан тийзний үнийн дүнгээс хамааран цугларах урамшууллыг Аэр бонус гэнэ.

Гишүүнээр элсэх

Та Аэр бонус хөтөлбөрийн гишүүн болохыг хүсвэл 70105050 холбогдох болон www.airmarket.mn сайтаар хүсэлтээ илгээнэ.
Та манай үйлчилгээ болон Аэр бонус картын талаар санал хүсэлт байвал 7010-5050 дугаарт хандана уу.
 
Аэр бонус гишүүнчлэлийн төрөл

Гишүүнчлэлийн төрөл

Нөхцөл

Урамшууллын хувь

Тайлбар

Энгийн

150 сая төгрөг хүртэл

1%

Хүсэлт гарган бүртгүүлсэн Үйлчлүүлэгч бүр

Бизнес

150 сая төгрөгөөс дээш

1.5%

Энгийн гишүүний 1 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүн

Вип

300 сая төгрөгөөс дээш

2%

Бизнес гишүүний 1 жилд худалдан авсан тийзний нийт үнийн дүн


Аэр бонус ашиглах журам

1. Аэр бонус  хөтөлбөрийн гишүүн та цугларсан бонусаа дараа дараагийн худалдан авалтын төлбөрт хөнгөлөлт хэлбэрээр ашиглах  боломжтой.
2. Үйлчлүүлэгч захиалгаа баталгаажуулах үедээ гишүүнчлэлийн мэдээллээ бүртгүүлснээр худалдан авсан  тийз бүрийн таксгүй үнийн дүнгээс Аэр бонус тооцуулан хуримтлуулах эрхтэй. Мөн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр бичигдэж буй тийзийн урамшууллыг хуримтлуулах боломжтой. 
3. Үйлчлүүлэгч захиалгаа баталгаажуулах үедээ гишүүнчлэлийн мэдээллээ бүртгүүлээгүй тохиолдолд тухайн тийзний худалдан авалтын Аэр бонусыг програмд нөхөн бүртгэгдэх, тооцоолох боломжгүйг анхаарна уу.
4. Худалдан авсан тийзний нийт үнийн дүнгээс хамааран Аэр бонус гишүүнчлэлийн төрөл  Безнис, Вип болон өөрчлөгдөх боломжтой. Үүнийг дагаад Аэр бонус тооцоолох хувь хэмжээ нэмэгдэнэ. 
5. Худалдан авсан тийзэнд харгалзах Аэр бонусыг ажлын 3 хоногийн дотор  тооцоолон баталгаажуулна. 
6. Худалдан авсан тийзээ буцаасан тохиолдолд буцаасан тийзийн Аэр бонусыг хуримтлагдсан бонусаас хасна.
7. Хуримтлагдсан Аэр бонусыг бусдад ашиглуулах бол Аэр бонус хөтөлбөрийн гишүүний иргэний үнэмлэх эсвэл итгэмжлэлийг үндсэлэн хүсэлтийг хүлээн авна.    
8.  Аэр бонус хөтөлбөрийн гишүүн 4 жил буюу түүнээс дээш хугацаанд худалдан авалт хийгээгүй бол гишүүнчлэл хүчингүй болж,  Аэр бонусын үлдэгдэл 0 /тэг/ болохыг анхаарна уу.

Та манай үйлчилгээ болон Аэр бонус картын талаар санал хүсэлт байвал 7010-5050 дугаарт хандана уу.