Япон улсын аяллын виз мэдүүлэх зөвлөгөө
Япон улсын аяллын виз мэдүүлэх зөвлөгөө
Цахим виз (Аяллын виз) - Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
- Зөвхөн аяллын зорилгоор богино хугацаагаар зорчих визийг цахимаар мэдүүлэх боломжтой юм. Виз мэдүүлгийн төвд очиж виз мэдүүлэхээс ялгаатай нь урьдчилан цаг авах шаардлагагүй өөрийн байгаа газраас хүссэн үедээ цаг харгалзахгүй чөлөөтэй виз мэдүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.
- Харин бизнес болон ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө очих зорилгоор цахим виз мэдүүлэх боломжгүй бөгөөд ийм тохиолдолд виз мэдүүлэг цуцлагдахыг анхаарна уу. Өнгөрсөн хугацаанд иймэрхүү төрлийн виз мэдүүлэг цөөнгүй байсан тул цахим виз мэдүүлэхийн өмнө та өөрийн зорчих зорилго цахим визийн нөхцөлд таарч буй эсэхийг сайтар шалган виз мэдүүлнэ үү.
Шинэчилсэн мэдээллийг өөрсдийн сайтаас авахыг зөвлөж байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, бөглөх, визний бусад үр дагаварын талаар тухайн виз мэдүүлэгч бүрэн хариуцлагыг хүлээнэ.
Элчин сайдын яаманд хүлээн авах виз мэдүүлэг
Дипломат болон албан ажил, Японы Засгийн газрын урилга, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визийн мэдүүлгийг тус Элчин сайдын яамд шууд хүлээн авч, хариуг олгоно.
Визний мэдүүлэг болон паспорт буцаан олгох цагийн хуваарь
- Виз мэдүүлгийн төвд материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалган шийдвэрлэнэ.
- Виз мэдүүлгийн материал бүрдүүлэлт хангалтгүй байвал шаардлагатай материал бүрдтэл визийг шийдвэрлэх боломжгүй тул нэмэлт хугацаа шаардагдана. Иймд хугацаагаа хангалттай тооцож бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалтайгаар виз мэдүүлнэ үү.
- Визийг шийдвэрлэх явцад заримдаа нэмэлт мэдээлэл авах, бичиг баримт гаргуулах үе байдаг. Нэмэлт материал авах, виз мэдүүлэгчтэй ярилцлага хийх, утсаар тодруулга авах үед тухайн виз мэдүүлэгчийн харилцаа хандлага, утсаар холбогдох боломжгүй байх үе, мөн үнэн зөв мэдээлэл хангалттай авч чадахгүй байх зэргээс шалтгаалан виз олгох боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхаарна уу.
- Зарим тохиолдолд визийн хариуг Японы Гадаад хэргийн яам руу явуулж шийдвэрлүүлдэг. Ийм нөхцөлд визийн хариу ойролцоогоор 1-3 сарын дараа гардаг.
Анхааруулга
- Дээр дурдсан бүрдүүлэх бичиг баримт нь виз мэдүүлэхэд зайлшгүй шаардлагатай материалууд болно.
- Виз мэдүүлгийн материал бүрэн бус, мэдүүлгийн хуудсыг дутуу бөглөсөн бол виз мэдүүлгийн материалыг хүлээж авахгүй.
- Шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал авах мөн виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудна.
- Шаардсан нэмэлт материалыг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх, визийн ярилцлагад ирэхгүй бол виз мэдүүлгийг цуцална.
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийн хариуг яаралтай олгохгүй.
- Зарим тохиолдолд визийг шийдвэрлэхэд тодорхой хугацаа шаардагдах ( хэдэн 7 хоног ч зарцуулах тохиолдол байдаг) тохиолдол байдаг тул эрсдэлээ тооцон хангалттай хугацаатайгаар виз мэдүүлнэ үү.
- Виз мэдүүлгийн материалын хүчинтэй хугацааны тухайд виз мэдүүлэгчээс гаргах материал 3 долоо хоног, санхүүгийн чадамжийг батлах бичиг баримт (банкны хуулга, тодорхойлолт гэх мэт) 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Харин Япон талаас ирүүлсэн материал 3 сар (хуулбар хувь байж болно)-ын хугацаанд хүчинтэй байна.
- Япон талаас бүрдүүлэх материалын хүчинтэй хугацаа 3 сар байна. Хуулбар материалаар виз мэдүүлж болно. Гэвч зарим тохиолдолд эх хувь материалыг шаардах үе байдаг.
Шинэчилсэн мэдээллийг өөрсдийн сайтаас авахыг зөвлөж байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, бөглөх, визний бусад үр дагаварын талаар тухайн виз мэдүүлэгч бүрэн хариуцлагыг хүлээнэ.
Япон Улсын виз мэдүүлгийн төв
Тус Элчин сайдын яам нь дипломат болон албан зорилго, Япон Улсын Засгийн газрын урилгаар зорчих, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчих визийн мэдүүлгээс бусад төрлийн бүх виз мэдүүлгийг итгэмжлэгдсэн мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч байна.
“VFS Global” төв нь Японы ЭСЯ-аас албан ёсоор итгэмжлэгдсэн цорын ганц виз мэдүүлгийн төв юм. Японы Элчин сайдын яам болон “VFS Global” төв нь нийгмийн сүлжээгээр виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлдэг газруудтай хамтарч ажилладаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн эдгээр албан бус газруудаар үйлчлүүлсний улмаас үүссэн хохирол, хариуцлагыг Японы ЭСЯ болон “VFS Global” төв хүлээхгүй болно.
Түүнчлэн виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж виз мэдүүлэхийг шаарддаг бөгөөд албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас бусад газраар үйлчлүүлсэн нь тогтоогдвол мэдүүлгийг үнэн зөв биш гэж үзэн татгалзсан хариу олгож болохыг анхаарна уу.
Виз мэдүүлэхэд анхаарах зүйлс
- Виз мэдүүлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна.
- Тус Элчин сайдын яамнаас нэмэлт материал шаардсанаас бусад тохиолдолд виз мэдүүлгийн материалыг шуудан, и-мэйл, факс зэргээр илгээх боломжгүй болно.
- Мөн мэдүүлэгчийн дур мэдэн ирүүлсэн материалыг хүлээн авах боломжгүй .
- Хүмүүнлэгийн чанартай яаралтай виз мэдүүлгээс бусад тохиолдолд визийг яаралтай олгох боломжгүй.
- Виз шалган шийдвэрлэх үйл явц, үр дүнгийн талаар тусгайлан тайлбар өгөх боломжгүй.
- Татгалзсан хариуны шалтгааны талаар Японы Гадаад хэргийн яамны журмын дагуу тайлбар өгөх боломжгүй.
ВИЗ мэдүүлгийн цаг авах
- VFS Global-н вебсайт -руу нэвтрэн орно. Энд дарж орно уу
- Хэрвээ өмнө нь бүртгэл үүсгэж байгаагүй бол дараах зураг дээрх I don’t have account товч дарж шинээр бүртгэл үүсгэнэ.
- E-mail хаяг болон нууц үг үүсгэн шинэ бүртгэл үүсгэнэ
- Бүртгүүлсэн e-mail хаяг дээр баталгаажуулах линк агуулсан Activate Account дарах товч бүхий и-мэйл очих ба баталгаажуулалт дээр дарснаар таны бүртгэл идэвхэжнэ.
- Виз мэдүүлгийн цаг авах. Шинээр цаг авах бол Start New Booking товч дээр дарснаар виз мэдүүлгийн цаг авах алхам эхэлнэ.
- Визийн төрөл аяллын зорилгоо сонгон үргэлжлүүлэх товчийг дарна
- Өөрийн мэдээллийг бүрэн гүйцэт оруулсны дараа хадгалах товч дээр дарна
- Виз мэдүүлэх өдрөө сонгоно
- Өдөр сонголт хийсний дараа цагууд гарч ирэх ба мөн адил цагийн сонголт хийж үргэлжлэх товчийг дарна
- Танд нэмэлт үйлчилгээ санал болгох ба эдгээрээс өөрт хэрэгцээт үйлчилгээг сонгож боломжтой
- Сүүлийн алхам та мэдээллээ дахин шалгаж Pay at VSF Centre товч дээр дарснаар виз мэдүүлгийн цаг баталгаажих болно