7 сарын 1-ээс дотоодын нислэгийн үнэ 50-70% буурна
7 сарын 1-ээс дотоодын нислэгийн үнэ 50-70% буурна
May.24.2023
Засгийн газрын хуралдааны мэдээлэл.
МИАТ орон нутаг руу нислэг үйлдэхээр болж, тийзний үнэ 50-70 хувь буурна.
Дараах 9 аймагруу нисэх нислэгийн тийзний үнийг 50-70 хувь бууруулахаар болсон байна.
Баян-Өлгий - Өлгий
-Ховд - Жаргалант
-Увс - Улаангом
-Завхан - Улиастай
-Хөвсгөл - Мөрөн
-Говь-Алтай - Алтай
-Баянхонгор - Баянхонгор
-Өмнөговь - Даланзалгад
-Дорнод - Чойбалсан
Жишээлбэл, Баян-Өлгий рүү нисээд ирэхэд хоёр талдаа 1,650,000₮ нисэж байгаа бол энэхүү шийдвэрийн дагуу 800,000₮ орчмоор ниснэ.
Увс, Ховд аймаг руу 600-650 мянган төгрөгөөр хоёр талдаа ниснэ. Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь-руу нисэх тийзний үнэ буурна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар