Багц аялал

ЖЭЖҮ, НАЙЗУУД БАГЦ

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2024-09-26 - 2024-09-27

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 88887250 утсаар лавлана уу.

ЖЭЖҮ АЯЛАЛ

НАЙЗУУДЫН БАГЦ

/5 ӨДӨР 4 ШӨНӨ/


ӨДӨР 1: УЛААНБААТАР-ЖЭЖҮ

Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр өглөө 11:30 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 16:10-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь "Ice museum" мөсөн хотхонд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ (Jeju Arboretum Theme Park). Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай.

Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Өдөр онгоцонд, Орой

 


ӨДӨР 2: ЖЭЖҮ АРАЛ

Өглөөний хоолны дараа зөвхөн Жэжү-д байдаг ОСУЛЛОК (Osulloc) ногоон цайны музей-ээр зочилно. Үүний дараа МОНГОЛ МОРИН ЦИРК-ийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

Өдрийн хоол зооглосны дараа СЭСОМ (Saeseom Island) гэх жижиг аралтай холбосон СЭЕОН (Saeyeongyo Bridge)гүүрэн дээр очиж үзнэ. Дараа нь байгалийн үзэсгэлэнт ЖОНБАН ХҮРХРЭЭ-д (Jeongbang Waterfall) очно. Энэ бол далай руу шууд цутгадаг цорын ганц хүрхрээ юм. Үүний дараа гоо сайхны бүтээгдэхүүний дүлгээр болон DUTY FREE татваргүй барааны дэлгүүрээр орно.

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

 


ӨДӨР 3: ЖЭЖҮ АРАЛ

Өглөөний хоолны дараа таны хөлийг амрааж, алжаал тайлах өөрөө өөртөө массаж хийдэг сонирхолтой газар очно. Дараа нь Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан Сонг-Эб эртний тосгонтой (Seongeup Folk Village) үзэж танилцаад өдрийн хоолондоо орно.

Өдрийн хоол зооглосны дараа алдарт “Амьдралын ээдрээ” киноны зураг авалт болж байсан Собжи-Кужи (Seopjikoji) далайн эргийн үзэсгэлэнт хэсэгт очиж үзнэ. Үүний дараа "Teseum" буюу Теди баавгайн сонирхолтой, хөөрхөн музей орно.  

Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 


ӨДӨР 4: ЖЭЖҮ-ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Та далайн наран шарлагын газар очих дэлгүүр хэсэх зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.

Хоол: Өглөө

 


ӨДӨР 5: ЖЭЖҮ-УЛААНБААТАР 

Өглөөний хоолны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд далайн эргээр зугаалж YONGDUAM хадан цохио үзэж солонгон замаар далайн эргээр зугаална. 

Өдрийн хоолны дараа төрөл бүрийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой дэлгүүрээр орсны дараа нисэх онгоцны буудал орно.

Үдээс хойш 17:10 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө, Өдөр

 


Зочид буудал: JEJU BLACK SANDS HOTEL 3-STAR

Аяллын хугацаа: (2024) 09/14-18
Аяллын үнэ:

Том хүн: 2,990,000төг

Аяллын хугацаа: (2024) 08/07-11, 08/14-18,

Аяллын үнэ:

Том хүн: 3,190,000төг

Хүүхэд (2-12 нас | оргүй): 2,890,000төг

Хүүхэд (0-2 | нярай): 350,000төг

Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН: 

  • УБ-ЖЭЖҮ-УБ 2 талын нислэг 
  • 3 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн/  
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ  
  • Аяллын иж бүрэн даатгал 

Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр

АНХААРАХ ЗҮЙЛС:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө. /100 ам доллар /
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. 

 


АЯЛАЛД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ТОХИОЛДОЛ:

  • Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан
  • БНСУ-д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн
  • БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан зарим тохиолдолд (дэлгэрэнгүй)
  • Хил дээрээс буцаагдаж байсан
  • Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа