Багц аялал
Вьетнам, Фукуок аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650, 88887250 утсаар лавлана уу.
ФУКУОК АРЛЫН АЯЛАЛ
7 шөнө / 8 өдөр
Өдөр-1: Улаанбаатар-Фукуок
Улаанбаатар хотоос шууд нислэгээр Вьетнам улсын Фукуок арал руу шууд ниснэ. Нислэг нийт 6 цаг орчим үргэлжлэх ба Вьетнам, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзан зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Оройн хоол зооглосны дараа зочид буудалдаа амарна.
Хоол: Онгоцонд, өдөр эсвэл орой
Өдөр-2: Фукуок-VinWonders
Өглөөний цайны дараа хөтөч, орчуулагч VinWonders парк орж цагийг зугаатай өнгөрүүлнэ.
VinWonders парк:
-
Экстрем паркын хэсэг
-
Усан паркын хэсэг
-
Аквариум
Анхаарах зүйлс: Усны хувцас, усны углааш, гар утасны усны хамгаалалт, нарны тосоо авч яваарай
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 3: Фукуок-Сафари-Sunset Town
Өглөөний цайны дараа Фукуок арлын Vinpearl Safari амьтны хүрээлэнгээр аялалаа эхлүүлнэ.
Өдрийн хоолны дараа:
-
Sunset Town | Наран жаргах хот
-
Kiss Bridge | Үнсэлтийн гүүр (гүүрэн дээгүүр явах бол тасалбар худалдаж авна)
-
Jetski & Flyboard show | Усны мотоцикл, флайбоардны шоу
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Фукуок-Арлын аялал
Өглөөний цайны дараа Май Рут эсвэл Монг Тай, Гам Ги арлууд руу аялан гайхамшигт далайг судалж, болор тунгалаг усанд шумбаж, далайн амьтдыг харна.
Хурдан завиар давалгаа татуулан давхиж, далайн усан доорхи амьдралтай танилцана.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 5-7: Фукуок-Чөлөөт өдрүүд
Энэ өдрүүдэд чөлөөтэй тул аялагчид өөрсдийн сонирхлоор амарна. Өглөө бүр зочид буудалдаа тухлан өглөөний цайгаа ууна.
/Хөтөч, унаа үйлчилгээ байхгүй/
Хоол: Өглөө
Өдөр 8: Фукуок- Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээгэн өгнө. Фукуок арлын нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан нисэх буудалд бууснаар Фукуок арлын аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
WYNDHAM GARDEN GRANDWORLD ****
Аяллын үнэд БАГТСАН зүйлс:
- Олон улсын нислэгийн тийз
- Зочид буудлын 2 ортой энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Өглөөний цай, унаа, хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
- Аяллын дататай биет сим
Аяллын үнэд БАГТААГҮЙ зүйлс:
- Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Орон нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө багтаагүй (1 өдөрт, 1 хүний дунджаар 2-5ам.доллар байдаг)
Жич:
• Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
• Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
• Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна