Багц аялал
Хайнан аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050, 99104650 утсаар лавлана уу.
УЛААНБААТАР -ХАЙНАН
Шууд нислэгтэй аялал / 8 Шөнө 9 Өдөр /
Өдөр 1: Улаанбаатар – Саньяа
Чингис хаан нисэх буудалд Пүрэв гарагийн орой 21:00 цагт цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос 23:50 цагт Хүннүэйрийн нислэгээр Хятад улсын Хайнан арлын Саньяа хот руу шууд ниснэ. Нислэг 5 цаг үргэлжлэх бөгөөд 04:50 цагт Саньяа олон улсын нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн чөлөөтэй амарна.
Зочид буудлын нэр: Phoenix Island Sanya 5*
Хоол: Онгоцонд
Өдөр 2: Саньяа
Өглөөний цайны дараа чөлөөтэй. Зочид буудал ойр орчинтойгоо танилцан хүсвэл та нэмэлт төлбөртэй далай дээрх сонирхолтой хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хоол: Өглөө
Өдөр 3: Саньяа Яалунг цэцэрлэгт хүрээлэн
Өглөөний цайны дараа Саньяа хотын аялалдаа гарна.
Яалунг булангийн халуун орны диваажин цэцэрлэгт хүрээлэн нь Саньяа хотоос зүүн өмнө зүгт 25км зайд байрлах бөгөөд дэлхийн хамгийн гайхалтай булан хэмээн өргөмжлөгдсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний стандартад суурилсан Саньяа хотын анхны цэцэцрлэгт хүрээлэн юм. Тус хүрээлэн нь хотын 1506га ногоон байгууламжийг хамарсан 1500 гаруй төрлийн халуун орны ургамал, 190 гаруй төрлийн зэрлэг ан амьтан байдаг. Ууланд нийт 200 гаруй зочид буудал байдаг бөгөөд нутгийн хоолыг зооглох боломжтой олон төрлийн уушийн газар ресторанууд нь дизайн, барилга байгууламж, менежментийн өндөр стандартыг харуулдаг.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4: Саньяа Усан онгоцны аялал Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа усан онгоцны аялалд гарна. Оройн хоолоо нутгийн ресторанд зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Орой
Өдөр 5:Саньяа Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа чөлөөтэй. Чөлөөт өдөр тул хөтөч унаагаар үйлчлэхгүйг анхаарна уу. Хоолоо өөрсдөө хариуцна. Зочид буудлын бассейнд орох болон нэмэлт төлбөртэй хөтөлбөрөөр үйлчлүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
Өдөр 6: Саньяа Атлантис усан цогцолбор
Энэ өдөр Саньяа хотын алдарт Сувдны дэлгүүрээр зочилж аяллаа эхлүүлнэ. Дараа нь Саньяа хотын Хайтан эрэгт байрлах дэлхийд хоёрхон байдаг 7 одтой тансаг амралтын газарт зочилно. Дэлхийд алдартай 80 гаруй архитектур, дизайнеруудын зохион бүтээсэн Атлантис цогцолбор нь Хайнан нутгийн өвөрмөц соёлыг барууны өнгө төрхтэй хамт хослуулсан тансаг зэрэглэлийн цогцолбор юм. Уг цогцолбор газар нь нийт 1314 өрөөтэй тансаг зэрэглэлийн таван зочид буудалтай бөгөөд далайн ёроолыг харах боломжтой люкс өрөөнүүдтэй. Хамгийн том люкс өрөө нь 1061мкв талбайтай. Атлантис паркт ирснээр 8 давхар байшинтай тэнцэх өндрөөс бараг эгц босоо гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшгийг биеэр мэдэрч эцэст нь 72.7 км/ц хурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны аквариум дундуур урсан гарах болно. Атлантис нь дэлхийн олон олон жуулчдыг маш ихээр татдаг ба тоглоомууд нь танд гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг өгөх болно.
Хоол: Өглөө, Орой
Өдөр 7-8: Саньяа Чөлөөт өдрүүд
Өглөөний цай зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн, өдрийг чөлөөтэй өнгөрөөнө. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно. Чөлөөт өдөр учир өдөр болон оройн хоолоо аялагчид өөрсдөө хариуцна.
Хоол: Өглөө
Өдөр 9: Саньяа- УБ
Өглөөний цайны дараа 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд аялалдаа гарна. Саньяа хотын хамгийн том Outlet худалдааны төв орно.
Энд олон олон брэнд байх ба хямд үнийг танд санал болгоно. Өдрийн хоол өөрсдөө хариуцна. Шөнийн Саньяа хотыг тольдон харах боломжтой Cable car аялал.
Оройн хоолоо идээд нисэх онгоцны буудал хүрч Саньяа хотоос 22:05 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд
Бямба гарагт 03:00 цагт бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Орой
Аялал гарах өдрүүд: 2026.04.09-17, .04.16-24, 04.23-05.01
Үнэнд багтсан:
Хөтөлбөртэй аялал – 5 одтой
Том хүн 2,990,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 2,690,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 2,490,000₮ нярай хүүхэд 590,000 ₮
Чөлөөт аялал – 5 одтой
Том хүн 2,690,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 2,390,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 2,190,000₮ нярай хүүхэд 590,000₮
Хөтөлбөртэй аялал – 4 одтой
Том хүн 2,690,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 2,390,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 2,190,000₮ нярай хүүхэд 590,000 ₮
Чөлөөт аялал – 4 одтой
Том хүн 2,290,000₮ хүүхэд /6-11 нас оргүй/ 1,990,000₮ хүүхэд /2-6 нас оргүй/ 1,790,000₮ нярай хүүхэд 590,000 ₮
- УБ-Саняа-УБ нислэгийн тийз
- Зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Нислэгийн хуваарь: UB-SANYA 23:50-04:50
SANYA-UB 22:05-03:00+1
Төлбөрт багтаагүй зүйлс:
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хувь хүний зардал
- Шинэ жил болон баярын нэмэлт хоол
- Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.