Багц аялал
Вьетнам, НаЧянг Аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 88887250, 99085050, 99104650 утсаар лавлана уу.
Вьетнам На Чянг (Nha Trang) Аялал
7 Шөнө 7 Өдөр
Өдөр 1:
Улаанбаатар-Сайгон-На Чянг
Улаанбаатар хотоос 11:55 цагт OM 711нислэгээр нисч Вьетнам улсын Сайгон хотын Tan Son Nhat ОУ-н нисэх буудалд 17:25 д бууж цааш 21:35 цагийн VN 7352 нислэгээр Нячанг хот руу ниснэ. Нячанг ОУ-н нисэх онгоцны буудал Cam Ranh International Airport дээр орон нутгийн цагаар 22:45-д бууна. Хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагч угтан авч аяллын автобусандаа суугаад зочид буудалдаа очно. Бүртгэлээ хийлгэн далайн эргийн 5 одтой буудалдаа амарна.
Буух буудлын нэр:Selectum Noa Resort
Хоол: Өдөр Онгоцонд
Өдөр 2:
Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан бассейн, усан паркд өнжиж, гольф тоглох,шоппинг хийх, зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Өдрийн 3 хоол зочид буудалдаа зооглон, уух зүйлс бүгд багтсан тул хүссэнээр чөлөөтэй амрах боломжтой.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 3:
Vinpearl Land Amusement Park
Өглөөний цайны дараа Phu Quy аялал жуулчлалын хөлөг онгоцны зогсоол руу очиж Vinpearl арал руу усан завиар очно. Энэ нь Вьетнамын хамгийн том парк бөгөөд 4 том хэсэгт хуваагддаг.
- Гадна тоглоом: дүүжин, кабель машин, далайн дээрэмчин хөлөг, хөгжилтэй хот, амьтад, циркийн амьтад, гулсуур
- Дотор тоглоом: 50 гаруй тоглоомтой,4D кино, машины уралдаан, үлгэрийн цэцэрлэг, хүүхдийн диваажин, тоглоомон супермаркет
- Vinpearl Land аквариум нь 3400 м2 талбайтай, 300 гаруй нэр төрлийн ховор, сонирхолтой гоёмсог загасуудтай бяцхан далай юм.
- Сонирхолтой тоглоом бүхий усан парк: адал явдалт тоглоомын талбай, хүүхдийн тоглоомын талбай, давалгаатай усан сан, залхуу гол, гэр бүлийн адал явдалт бүс
- Арал дээрх ресторанд өдрийн хоолоо зооглоно.
Орой товлосон цаг, байршил дээрээ цуглан усан онгоцоор буцах тул цагтаа цуглана уу. Оройн хоолоо зочид буудалдаа ирж зооглоно.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 4:
Yangbay хүрхрээ
Өглөөний цайны дараа Нячанг хотын төвөөс 45км зайд орших Янбай байгалийн үзэсгэлэнгээр ялгардаг гайхамшигт хүрхрээг үзнэ. Энэ нь Тэнгэрлэг хүрхрээ гэсэн утгатай, жуулчид ихээр очиж сонирхдог газрын нэг юм. Дараа нь халуун рашаанд орж, шавар баннд хэвтэн тухлаад, 90 минутын турш Вьетнамын алдарт халуун чулуун массаж хийлгэн амарна. Оройн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Зочид буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 5
Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. Та өөрийн дураар далайн эрэг болон зочид буудлын усан бассейн, усан паркд өнжиж, гольф тоглох,шоппинг хийх, зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Өдрийн 3 хоол зочид буудалдаа зооглон, уух зүйлс бүгд багтсан тул хүссэнээр чөлөөтэй амрах боломжтой.
Хоол: Өглөө, Өдөр, Орой
Өдөр 6:
Нячанг –Сөүл
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө. Нячанг хотоос 03 цагт 7C4908 нислэгээр буцан ниснэ.
Хоол: Өглөө
Өдөр 7:
Инчонд 10:10 д бууж цааш 13:10 цагийн OM302 нислэгээр нисч Улаанбаатар хотын Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 16:05-д бууснаар манай аялал өндөрлөнө.
Аялал гарах өдрүүд: 2025.03.21-27, 03.25-31
Аяллын үнэ:
Хөтөлбөртэй аялал: 4’790’000 төгрөг /том хүн/
Чөлөөт аялал: 4,390,000 төгрөг /том хүн/
4’490’000 төгрөг /2-11 насны хүүхэд/
650’000 төгрөг /0-2 насны хүүхэд/
Аяллын үнэд багтсан:
УБ-Сайгон-На Чянг Сөүл-УБ нислэгийн тийз
Буудалд 1өрөөнд 2 хүн байрлах
Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс
Орон нутгийн хөтөч
Монгол хэлтэй орчуулагч
Автобусны үйлчилгээ
Аяллын иж бүрэн даатгал
Үнэд багтаагүй:
Хувийн хэрэглээний зардлууд
- Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр
- Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө
Жич:
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 300$ төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
- Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна