Багц аялал

Хайлаар Манжуурын аялал

Үнэ: 1,320,000₮
Огноо: 2024-09-26 - 2024-09-27

 

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050 утсаар лавлана уу.

 

УБ- ХАЙЛААР -МАНЖУУР  АЯЛАЛ / 4 шөнө 5 өдөр

 

1 өдөр: УБ-Хайлаар -Манжуур 

 

04:30 цагт УБ Чингис Хаан нисэх буудалд цуглаж Хүннүайр нислэгээр 07:20 цагаас УБ-Хайлаар чиглэлд нисэж 09:00 цагт бууна. Нутгийн  хөтөч онгоцноос угтан аваад аялал эхэлнэ. Өдрийн хоол идээд цааш Чингис хааны талбай, Лунфэн шинэ дэлхий худалдааны төвөөр зочилно.Манжуур хотын зүг явна. 200км 3 цаг орчим явж Манжуур хотод ирээд оройн хоолоо Максим ресторанд идэж шоу үзүүлбэр үзээд зочид буудалд бүртгэл хийлгэн  амарна. 

Хоол:  Өдөр, Орой

 

2 өдөр:Манжуур 

 

Өглөөний цайны дараа Манжуур хотын аялал эхэлнэ. Зөвлөлтийн улаан армийн цэрэг эрсийн хөшөө, Инбиний талбай, Төв талбай, Манжуур хотын музей, Хуримын ордон, Миша Клубника цэцэрлэгт хүрээлэн, үдээс хойш 2007 оны дэлхийн Геннисийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том талбай болох Матрушка, Ванда дэлгүүрээр орж  Манжуурын Матрушка зочид буудалд орж танилцах зургаа авахуулна. 

Хоол: Өглөө, Өдөр

 

3 өдөр: Манжуур 

 

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. хүссэнээр дэлгүүр зах худалдааны газраар явах боломжтой.

Хоол: Өглөө

 

4 өдөр: Манжуур-Хайлаар 

 

Энэ өдөр өглөөний цайнаа уугаад зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Хайлаар хот руу буцна. 200км 3 цаг яваад Хайлаар хотод зочид буудалд байрлана. Дараа нь өдрийн хоол буффетээр идээд чөлөөтэй. Дэлгүүр захаар явж худалдаа хийх боломжтой. Тогтсон цагт цуглаад халуун рашаантай зочид буудал руу явж өрөөгөө хүлээн аваад халуун рашаанд орж алжаалаа тайлан амарна.

Хоол:  Өглөө, Өдөр

 

5 өдөр: Хайлаар-УБ 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явж Хүннүайр нислэгээр 13:50  цагт   Манжуураас буцан нисэж УБ хотод 15:40 цагаас бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө.

Хоол: Өглөө

 

Аяллын үнэ: 1,320,000 төгрөг

Аялал гарах хугацаа: Даваа гараг бүр /суудал асуух

 

Үнэнд багтсан: 

 

- Онгоцны тийз, такс багтсан

- 4 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн  байрлана/

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч

- Даатгал

 

 

Жич:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • 10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.