Багц аялал
Филиппин, Боракай аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 88887250 утсаар лавлана уу.
МАНИЛА-БОРАКАЙ АЯЛАЛ
12 өдөр | 11 шөнө
12/25: УБ-МАНИЛА
Өдөр 18:00 цагаас Аэро Монголиа авиа компанийн шууд нислэгээр Филиппин улсын Манила хотыг зорьж Манила "Ninoy Aquino" олон улсын нисэх буудалд 23:00 цагт бууна. Хил гаалиар нэвтэрч, хөтөч орчуулагчтай уулзан зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Орой онгоцонд
12/26: МАНИЛА-БОРАКАЙ
Өглөөний цайны дараа орон нутгийн нислэгээр үзэсгэлэнт Боракай арал руу ниснэ. "Caticlan" нисэх онгоцны буудалд бууж цааш зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө
12/27: БОРАКАЙ-Чөлөөт өдөр
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Та далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Хоол: Өглөө
12/28: БОРАКАЙ-ATV аялал
Өглөөний цайны дараа товлосон цагт хөтөч, орчуулагчтай уулзаж ATV буюу 4 дугуйт мотоцикл унах аялалд гарна. Аялал дуусч буцаж зочид буудалдаа ирээд чөлөөтэй.
Хоол: Өглөө
12/29: БОРАКАЙ-Чөлөөт өдөр
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Та далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Хоол: Өглөө
12/30: БОРАКАЙ-Helmet Diving
Өглөөний цайны дараа товлосон цагт хөтөч, орчуулагчтай уулзаж "Helmet Diving" буюу далайн ёроолоор алхах аялалд явна. Helmet Diving нь аялагч усан доор чөлөөтэй амьсгалах боломжтой тусгай дуулга өмсөж, аюулгүйн ажилтны хамт 4-8 метрийн гүн далайн ёроол дахь амьдралыг өөрийн нүдээр харах боломжийг олгодог.
Хоол: Өглөө
12/31: БОРАКАЙ-Чөлөөт өдөр
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Та далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Хоол: Өглөө
01/01: БОРАКАЙ-Sunset Party Yacht
Өглөөний цайны дараа товлосон цагт хөтөч, орчуулагчтай уулзаж "Sunset Party Yacht" буюу усан онгоцтой аялалд гарч цагийг зугаатай өнгөрөөнө.
Хоол: Өглөө
01/02: БОРАКАЙ-МАНИЛА
Өглөөний цайны дараа орон нутгийн нислэгээр Манила хотруу ниснэ. Нисэх онгоцны буудалд бууж цааш зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө
01/03: МАНИЛА-Чөлөөт өдөр
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Филиппин улсын нийслэл Манила хотын амьдралтай танилцах, дэлгүүр хэсэх зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.
Хоол: Өглөө
01/04: МАНИЛА-УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд, ачаа тээшээ зочид буудалд хадгалуулаад чөлөөтэй. Орой товлосон цагт зочид буудлын нэг давхарт хөтөч, орчуулагчтай уулзан оройн буффет хоолонд орно. Хоолны дараа нисэх буудал руу явцгааж шөнийн 00:00 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ. Улаанбаатар хотод үүрийн 05:00 цагт газардана.
Хоол: Өглөө, Орой(буффет)
АЯЛЛЫН ҮНЭ:
ASTORIA CURRENT HOTEL BORACAY ****
Том хүн: 7,490,000₮
Хүүхэд (6-11 нас) - 4,990,000₮
Хүүхэд (2-5 нас) - 4,890,000₮
Нярай (0-2 нас) - 650,000₮
Аяллын үнэд БАГТСАН зүйлс:
- Олон улсын, орон нутгийн нислэгийн тийз
- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Өглөөний цай, унаа, хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд БАГТААГҮЙ зүйлс:
- Жуулчинд хэрэглэгдэх хувийн эд зүйлс
- Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Орон нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө багтаагүй (1 удаад, 1 хүний дунджаар 2-5ам.доллар байдаг)
Жич:
Зочид буудлын өрөөнд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас доошгүй байх.