Багц аялал
Ханой, Халонг бэй аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.
ХАНОЙ, ХАЛОНГ БЭЙ АЯЛАЛ
7 Шөнө 8 Өдөр
ӨДӨР-1: УБ-Ханой-Халонг
AERO MONGOLIA авиа компанийн М05351 нислэгээр УБ хотоос 07:00 цагт нисч Вьетнамын, Ханой хотод 11:35 цагт бууна. ОУ-н нисэх онгоцны буудалд буухад хөтөч угтан авна. Цааш автобусандаа сууж Халонг хот руу явна. 18 цагт оройн хоол идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Онгоцонд, Орой
ӨДӨР-2: Халонг - Ханой
Өглөөны цайгаа зочид буудалдаа зооглосны дараа Халонг боомтод хүрэлцэн ирж, усан онгоцоор 4 цаг аялана. Өдрийн хоолоо усан онгоц дээр зооглоно. Fighting Cocks арал, Динг Хуонг арал, Тиен Кунг агуйд зочилж, хүсвэл нэмэлт төлбөртэй өөрөө завиа залуурдан зугаалах боломжтой. Халонгоос Ханой хот руу явна. Ханойн Mega Grand World р зочилж цагийг хөгжилтэй өнгөрүүлж цааш Ханойд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР-3: Ханой - Дананг
Өглөөний цайны дараа нисэх буудал явж Дананг хот руу орон нутгийн нислэгээр ниснэ. Нислэгийн цагаас хамаарч өдрийн хоолоо эсвэл оройн хоол идээд зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР-4:Дананг Ба На Хиллс
Өглөөний цайны дараа Дананг хотын билэгдэл болсон Ба На Хиллс руу аяллаа эхэлнэ. Дүүжин унаанд сууж далайн түвшинээс дээш 1400м өндөр байрлах Алтан гүүр хэмээх аварга гартай гүүрэн дээр үүлэн дунд зурагаа авахуулж, Дананг дахь гурван хатагтай Буддагийн хамгийн өндөр сүм Лин Ун Пагодаг үзэж сонирхоно. Үүний дараа өдрийн хоолоо Францын тосгоны ресторанд зооглоно.
Тэнгэр газартай уулзах зааг гэгддэг Ба Чуа Туонг Нган сүм, далайн түвшинээс дээш 1500м өндөрт байрлах Лин Ун Лин Ту сүмүүдийг үзээд зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР-5: Дананг VINWONDERS
Өглөөний цайгаа уугаад Винвондэр паркд бүтэн өдөр тоглоно. Vinwonders Хой Ан бол Вьетнамын алдарт зугаа цэнгээний парк бөгөөд Хой Ан хотын төвөөс 17км зайтай. Өдрийн хоолоо тус паркд идээд үдээс хойш 16 цагт Хой Ан эртний хотоор аялана. Дананг руу буцан зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Өдөр
ӨДӨР-6: Дананг Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөтэй. Хүссэнээр дэлгүүр хэсэх, далайн эргээр зугаалах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Хөтөч унаагаар үйлчлэхгүй, өдөр оройн хоолоо өөрсдөө хариуцна.
Хоол: Өглөө
ӨДӨР-7:Дананг- Ханой
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явж Ханой хот руу буцна. Ханойд зочид буудалд бүртгэл хийлгэн чөлөөтэй.
Хоол: Өглөө
ӨДӨР-8: Ханой -Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал явна. 12:35 цагийн МО5321 нислэгээр нисч УБ хотод 17:10 д бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
Аяллын үнэ: 4’990’000 төгрөг
Аяллын үнэд багтсан:
- Олон улсын нислэгийн онгоцны тийз УБ-Ханой-УБ
- Орон нутгийн нислэгийн тийз Ханой -Дананг - Ханой
- Зочид буудлын 2 ортой, энгийн өрөө
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа, хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Үнэд багтаагүй:
- Хувийн хэрэглээний зардлууд
• Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр, хөтөлбөрт багтаагүй хоол
• Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө
Жич:
• Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт 200$ төлбөр төлнө.
• Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
• Пасспортны хүчинтэй хугацаа аялал эхэлснээс хойш 6-н сараас дээш байна