Багц аялал

Манжуурын аялал

Үнэ: 1,350,000₮
Огноо: 2024-07-17 - 2024-07-20

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050, 88887250 утсаар лавлана уу.

УБ- МАНЖУУР АЯЛАЛ / 3 шөнө 4 өдөр 

1 өдөр: УБ- Манжуур 

УБ Чингис Хаан нисэх буудлаас MR 881 нислэгээр 11:30 цагаас УБ-Манжуур чиглэлд ниснэ. 13:30 цагт бууна. Нутгийн  хөтөч онгоцноос угтан аваад өдрийн хоолны дараа зочид буудалд ирж амарна. /Хоол: Өдөр онгоцонд, Орой /

2 өдөр: Манжуур 

Өглөөний цайны дараа Манжуур хотын аялал, "Памятник Зөвлөлтийн улаан армийн цэрэг эрсийн хөшөө, Инбиний талбай, Төв талбай, Манжуур хотын музей, Залэйнорская Дружба дэлгүүр, Нутгийн ресторанд өдрийн хоол зооглоно.  2007 оны дэлхийн Геннисийн номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том талбай болох Матрушка /орох тасалбар багтаагүй/ үдээс хойш Манжуурын Орос худалдааны төв Ванда, захаар орж худалдаа хийх. Буудлын усан паркд тоглох боломжтой.   / Хоол: өглөө, өдөр /

3 өдөр: Манжуур 

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Манжуурын Орос худалдааны төв, захаар орж худалдаа хийх боломжтой. / Хоол: өглөө  /

4 өдөр: Манжуур-УБ 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд  чөлөөтэй.  MR 882 нислэгээр 14:10  цагт   Манжуураас буцан нисэж УБ хотод 15:50 цагаас бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө. / Хоол: өглөө,  оройн хоол онгоцонд/  

Аяллын үнэ: 

1,350,000 төгрөг 

Аяллын үнэнд юу багтсан бэ?

- 4 одтой зочид буудал /1 өрөөнд 2 хүн  байрлана/

- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

- Хөтөлбөр заасан хоол

- Унаа

- Хөтөч

- Аяллын иж бүрэн даатгал

Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.