Багц аялал

ЧЕХ, АВСТРИ, УНГАР АЯЛАЛ

Үнэ: 7,790,000₮
Огноо: 2024-09-27 - 2024-09-28


 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 88887250 утсаар лавлана уу.

                                                                                                    

ЧЕХ-АВСТРИ-УНГАР

CZECH-AUSTRIA-HUNGARY

/8 өдөр, 7 шөнө/


Өдөр 1. УЛААНБААТАР - ЧЕХ, ПРАГА
Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын онгоцны буудалд  14:15 цагт цуглаж 17:15 цагийн MG714 нислэгээр Чех улсын Праг хотыг зорин ниснэ.

Орон нутгийн цагаар 19:15-д газардан буудалдаа очиж өрөөгөө хүлээн аваад амарна.

Хоол: Орой

 


Өдөр 2. АЛТАН ПРАГА - АВСТРИ, ВЕНА 

Өглөөний цайны дараа хотын аяллаа эхлүүлнэ. Та энэ  өдөр Эртний Праг буюу Гиннесийн номонд орсон Хуучин хотын цайз “Прагийн Цайз” , “Дарин цамхаг”, “Чарльз  хааны  Гүүр” , Шинэ хот буюу Праг хотын Соёлын болон Худалдааны төв “Винсесласын талбай”, тэнд орших Үндэсний түүхийн музей, Dansing House буюу “Бүжиглэгч Байшин” зэрэг олон гайхамшигт зүйлсийг үзэж сонирхоно.

Мөн Прагийн Алтан цаг, Готын үеийн хийцийн Гэгээн Витусын сүм, дэлхийд алдартай Чех улсын нэрийн хуудас болсон Болор эдлэлийн дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийхээс гадна томоохон худалдааны төв болох Palladium Praha-р орно.  

Үдээс хойш бид Австрийн Вена хот руу явна. /3.5 цаг/

Хоол: Өглөө, өдөр

 


Өдөр 3. АВСТРИ, ВЕНА 

Бид Вена хотод 1200 оноос хойш 600 жил баригдаж, үе үеийн уран барилгачдын ур, ухаан шингэсэн ‘’Palais Hofburg’’ болон Австри-Унгарийн эзэнт гүрний бэлэгдэл болсон ‘’Schonnebrunn’’ шилтгээн,  ‘’Belvedere’’ зочилж, Ромын эзэнт гүрний үеийн гайхамшигт бүтээлүүд болох ‘’Saint-Étienne’’ сүм болон ‘’Hoher Markt Clock’’ /Ankeruhr/

Мөн Хатан хаан СиСигийн амьдарч байсан гэр музейгээр зочилно

Хоол: Өглөө, Өдөр

 


Өдөр 4: УНГАР, БУДАПЕШТ

Хүннү гүрний их хаан Атиллагийн хөшөөн дээр очиж, Хотын дундуур урсах Дунай мөрний 2 эрэгт байрлах  хуучин Буда болон Пешт хотоор аялна.

Мөн  Хамгийн эртний Гинжин гүүр, 13 зуунд баригдсан Буда цайзыг үзэж сонирхоно.  Будапешт хотын бэлэг дурсгалын дэлгүүр, загварын дэлгүүрүүдээр орж  сонирхоно.

Хоол: Өглөө, Орой

 


Өдөр 5. УНГАР, БУДАПЕШТ - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цай буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр байх бөгөөд та өөрийн хүслээр далайн эргийн наран шарлагын газарт биеэ шарж, далайд сэлэхээс гадна худалдааны төвүүдээр зочилж өдрийг өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

 


Өдөр 6: АВСТРИ, ВЕНА

Өглөөний цай буудалдаа ууна. Өглөөний цайны дараа бид Вена хот руу явна. Вена хот явах замдаа Outlet хотхоноор дайрна. Үдээс хойших цаг чөлөөт цаг байх бөгөөд та өөрийн хүслээр цагийг өнгөрүүлээрэй.

Хоол: Өглөө

 


Өдөр 7. ЧЕХ, ПРАГА - ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цай буудалдаа ууна. Бүтэн өдөр чөлөөт өдөр байх бөгөөд та өдрийг өөрийн хүссэнээр амарч, дэлгүүр хэсч өнгөрүүлээрэй. 

Хоол: Өглөө

 


Өдөр 8. ЧЕХ ПРАГА-УЛААНБААТАР 

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу явах бөгөөд Улаанбаатар хотод газардсанаар дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. 

Хоол: Өглөө

 


Аяллын үнэ: 7,790,000 төгрөг

Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН:

  • Олон улсын нислэгийн тийз
  • Аяллын хугацаанд байрлах зочид буудал
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Монгол хэлтэй орчуулагч
  • Аяллын иж бүрэн даатгал
 

Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:

  • Хувь хүн өөрийн хүслээр үзэх үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал 
  • Хувийн хэрэгцээний зардал 
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • Визний хураамж
  • Визний бичиг баримтын орчуулгын төлбөр
 

Жич:  / Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. 

 
АНХААРАХ ЗҮЙЛС:   
  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.