Багц аялал
Далянь аялал

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,88887250 утсаар лавлана уу.
ДАЛЯНЬ АЯЛАЛ / 7 ШӨНӨ 8 ӨДӨР /
1 өдөр УБ – ДАЛЯНЬ
19:00 цагт Чингис хаан нисэх буудалд цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос Хятад улсын Далянь хот руу 22:00 цагийн Хүннү Эйрлайн компанийн нислэгээр шууд ниснэ. Нислэг 2.5 цаг үргэлжлэх бөгөөд 00:35 цагт Далянь олон улсын нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. Буудлын өрөөнд зууш бэлтгэн тавьсан байгаа. Далянь хот нь Хятад улсын аялал жуулчлал, эдийн засаг хөгжсөн далайн боомт хот юм. 50км урттай далайн эргийн дагуу байгалийн гоо үзэсгэлэнт газрууд болох амралтыг бүрдүүлсэн газар юм.
Хоол: Онгоцонд
2 өдөр: ДАЛЯНЬ
Өглөөний цайны дараа Далянь хотын аялалаа эхэлнэ. Далянь хотын амьтны хүрээлэн, халуун орны ширэнгэн ойн амьтад болох анааш, тахь, арслан, бар имж зэргийг үзэж сонирхоно. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Өдөр
3 өдөр: ДАЛЯНЬ
Өглөөний цай зочид буудалдаа уугаад Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн, Венецийн усан хот, Бэлэг дурсгалын дэлгүүр, Фүжиажуан далайн эрэг, Жуншань плаза, Найрамдлын талбайгаар зочилж оройн хоолны дараа буудалдаа амарна. Шөнийн Далянь хотыг сонирхох бол Синхай плаза, Хөгжимт усан оргилуур, Гэрлэн шоу зэргийг үзэх боломжтой.
Хоол: Өглөө, Орой
4 өдөр: ДАЛЯНЬ
Өглөөний цайны дараа Далянь хотын Жиншинтан наран шарлагын газар далайн эрэг дээр амарч Discovery хаант улс хэмээн нэрлэдэг “Discovery Kingdom Theme Park” -ийг сонирхоно.
Хоол: Өглөө, Орой
5-7 өдөр: ДАЛЯНЬ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД
Энэ өдрүүдэд өглөөний цайны дараа чөлөөтэй. Хүсвэл төлбөртэй хөтөлбөрт хамрагдан өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй болно.
Хоол: Өглөө
8 өдөр: ДАЛЯНЬ - УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа чөлөөтэй. 20 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн оройн хоол идээд нисэх онгоцны буудал руу явна. 01:35 цагийн нислэгээр нисч УБ хотод 03:35 д бууснаар манай аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Орой
Үнэнд багтсан: Том хүн: 2,860,000 төгрөг
хүүхэд: 2-18нас 2.330,000 төгрөг оргүй
нярай: 0-2нас хүртэл 490,000 төгрөг
- УБ-Далянь-УБ нислэгийн тийз
- Зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
- Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
- Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын иж бүрэн даатгал
Үнэнд багтаагүй:
- Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөчийн зардал
- Нэмэлт төлбөртэй үзвэрүүд
- Дата сим
- Гарын мөнгө өдрийн 5 ам.доллар
Аялал гарах өдрүүд: ДАВАА, ПҮРЭВ гарагууд
Нислэгийн хуваарь: UB-DALIYAN 22:00-00:35
DALIYAN-UB 01:35-03:35
Жич:
Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
10 хүртлэх хүнтэй групп аяллын үнэ ба аялагчдын тоо өөрчлөгдвөл үнэд мөн өөрчлөлт орно.
Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө. /500,000
Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.