Багц аялал
ЖИНИН АЯЛАЛ
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 99104650 утсаар лавлана уу.
ЖИНИН ЭРЭЭН ХОТ АЯЛАЛ /6 шөнө 7 өдөр/
ӨДӨР-1: УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД Пүрэв гараг
УБ Төмөр замын буудлаас 16:50 цагаас УБ-Замын Үүд чиглэлд галт тэргээр явна. Галт тэргэнд хоноглоно.
ӨДӨР-2: ЗАМЫН ҮҮД ЭРЭЭН ЖИНИН Баасан гараг
Замын Үүд өртөөнд өглөө 07:20 цагт бууж ирэхэд хөтөч жолооч угтан авч цааш Эрээн хотын автовокзалаас жуулчны автобусанд сууж 13 цагт Жинин хот руу явна. Жинин хотод ирээд “Water World” алжаал тайлах амралтын усан цогцолборт оройн хоол идээд, нийтийн амралтын өрөөнд амарна. Хүсвэл төлбөр төлөөд тусдаа өрөөнд орох боломжтой.
Хоол: Орой буфет
ӨДӨР-3: ЖИНИН- ХӨХ ХОТ Бямба гараг
Энэ өдөр “Water World” амралтын усан цогцолборт өглөөний цайнаа уугаад "Phoenix Tower" парк руу 1 цаг орчим явж цааш Хятадын хамгийн том үслэг эдлэлийн захаар орж, цааш Хөх хот руу явна. /1,5 цаг/ Оройн хоолоо идээд амарна.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР-4: ХӨХ ХОТ Ням гараг
Өглөөний цайны дараа Набо усан паркаар зугаална. Үээс хойш Гуамо их дэлгүүрээр орж шоппинг хийнэ. Оройн хоол буффетээр зооглон буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР-5: ХӨХ ХОТ ЭРЭЭН Даваа гараг
Өглөөний цайны дараа Эрээн хот руу буцна. /5,5 цаг/ Эрээн хотод зочид буудалд байрлана. Чөлөөт цаг хөтөч унаагаар үйлчлэхгүй.
Хоол: Өглөө
ӨДӨР-6 ЭРЭЭН -ЗАМЫН ҮҮД-УЛААНБААТАР Мягмар гараг
12 цагаас өмнө буудлын өрөөг хүлээлгэн өгөөд 13 цагт Замын Үүд буцна. Хил гаалиар гараад 18 цагийн галт тэргээр УБ хот руу буцна.
ӨДӨР-7: УЛААНБААТАР Лхагва гараг
УБ хотод 09:20 цагаас УБ Галт тэрэгний буудал Вокзалд бууснаар бидний сонирхолтой аялал өндөрлөнө.
Аяллын үнэ:
- Том хүн: 1,190,000₮
- 2-12 нас 990,000₮
- 0-2 нас 450,000₮
Аяллын үнэд багтсан:
- УБ Замын Үүд УБ галт тэрэгний тасалбар
- Замын Үүд Эрээн Жинин Эрээн Замын Үүд автобус
- Зочид буудлын энгийн өрөөнд нэг өрөөнд 2-оор байрлах зардал. /Хэрэв хүний тоо сондгойрвол өрөөнд ор нэмж гурваар байрлах бөгөөд хүсвэл өрөөнд ганцаар байрлах төлбөрийг нэмж ганцаар байрлаж болно. Өрөөнд ганцаар байрлавал нэмж: 200,000₮ төлнө/
- Хөтөлбөрт орсон хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
- Монгол хэлтэй хөтөч
Жич: Улаанбаатараас Эрээн хүртэл өөрсдийн унаагаар очих бол
Аяллын үнэ:
- Том хүн: 990,000₮
- 2-12 нас 790,000₮
- 0-2 нас 450,000₮
Аялал гарах өдрүүд: Пүрэв гараг бүр