Жэжү арлын аяллын бүртгэл хийгдэж байна

Жэжү арлын аяллын бүртгэл хийгдэж байна

Apr.24.2026

Өдөр 1:  Улаанбаатар - Жэжү арал

Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР авиа компанийн шууд нислэгээр өдөр 12:00 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:50-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “SUMOKWON THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Зочид буудлын нэр: Oriental Hotel  |  Хоол: Орой буфет

Өдөр 2:  Жэжү арал

Өглөөний цайны дараа“Herb Garden” таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээ” киноны зураг авсан сүмийг үзнэ. Солонгосын хамгийн том аквариум болох Aqua Planet-д цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоол буффетээр зооглоод зочид буудалдаа ирж амарна. Оройн хоол тахианы шөл “Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.

Зочид буудлын нэр:Oriental Hotel  |  Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Жэжү арал

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд, ачаагаа аваад аялалдаа гарна. Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол грилдэж шарсан загас зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Цайны Osulloc музейгээр зочилж ногоон цай, кофе худалдан авах боломжтой. Оройн хоолонд үхрийн махтай шөл идээд дараа нь зочид буудалдаа амарна.

Зочид буудлын нэр: Shinhwa World Shinhwa Resort  |  Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4: Жэжү арал

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Шинва усан парк, Sky Pool болон Theme Park нь ҮНЭГҮЙ тул хүссэнээр тоглон дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөхөөс гадна казино тоглох боломжтой.

/ Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй болохыг анхаарна уу! /

Зочид буудлын нэр: Shinhwa World Shinhwa Resort  |  Хоол: Өглөө

Өдөр 5: Жэжү арал – Улаанбаатар