ЯПОН УЛСЫН ВИЗНИЙ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ
ЯПОН УЛСЫН ВИЗНИЙ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ

ЯПОН УЛСЫН ВИЗНИЙ МЭДЭЭЛЭЛ
Та өвлийн аялалдаа Япон улсыг сонгож байна уу?
Энэ тохиолдолд аяллын виз шаардагдах бөгөөд таны аяллын хугацаа, зорилгын дагуу тодорхой баримт бичиг бүрдүүлэх хэрэгтэй болно.
Бид танд виз мэдүүлэхэд шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг хүргэж, өвлийн аяллаа саадгүй эхлүүлэхэд тусална.
Аяллын визийн талаар, шаардлага болон бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
2. Виз мэдүүлгийн хуудас болон асуумж бөглөж гарын үсэг зурж өгөх
3. Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х3.5 см хэмжээтэй цагаан фонтой
4. Аяллын хөтөлбөр (манайх өгнө)
5. Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт
5.1 Оюутан бол сургуулийн тодорхойлолт
5.2 Ажлын газрын тодорхойлолт - Тухайн компани, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
5.3 Хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийг нотлох баримт
5.4 НД-ын төлөлтийн лавлагааг emongolia (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)
6. Өөрийн нэр дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө. Үүнд:
6.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
6.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.
7. Нислэгийн тийз
8. Гэр бүлээрээ явж байгаа бол гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ гэх мэт
Бусад /Эдгээр заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгч E Visa мэдүүлэх, зочин заавал өөрийн биеэр виза мэдүүлэх шаарлагагүй.
Элчин сайдын яамнаас нэмэлт материал шаардвал нэмэлтээр өгөх үүрэгтэй/
Виз мэдүүлгийн өргөдөл:
1. Өргөдөл: https://maroon-sherry-30.tiiny.site
2. Виз мэдүүлгийн маягт: https://chocolate-misty-22.tiiny.site
танд асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой
99083650, 88887250, 99085050