Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Жэжү арал
Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Жэжү арал
Жэжү арал (Jeju Island) – Солонгосын аялал жуулчлалын эрдэнийн чулуу
Жэжү арал нь Өмнөд Солонгосын хамгийн том арал бөгөөд тус улсын хамгийн өмнөд хэсэгт, Солонгосын хойгоос 85 км-ийн зайд оршдог. Энэ арал нь далайн сэрүүн уур амьсгалтай, өвөрмөц байгалийн тогтоцтой тул Солонгосын аялал жуулчлалын хамгийн алдартай бүс нутгийн нэг юм. Жэжү арал нь байгалийн үзэсгэлэнт газар, соёлын өв, өвөрмөц амьдралын хэв маягтай учир дэлхийн олон жуулчдын сонирхлыг татдаг.
Жэжү арал нь Солонгосын бусад хотуудаас ялгаатайгаар олон орны жуулчдад визгүй зорчих эрх олгодог онцгой бүс нутаг юм. Гэхдээ хилээр нэвтрэхийг хяналтын байгууллагууд зөвшөөрөх эсэх нь тухайн зорчигчийн нөхцөл байдлаас хамаардаг.
Жэжү арал руу зорчиход виз шаардагддаггүй хэдий ч хилээр нэвтрүүлэх эсэх нь тухайн улсын хил, гаалийн байгууллагын шийдвэрээс хамаардаг тул уг асуудал нь бидний хариуцлагын хүрээнд хамаарахгүй болно.
Солонгос улсын үндэсний хоол
Жэжү арлын заавал идэх ёстой хоол
Жэжү арлын алдартай хоолны газрууд
Жэжү арлын алдартай байршил болон бүтээн байгуулалтууд
Жэжү арлын боломжийн үнэтэй зочид буудлууд
Мөнгө
Вон (Вон; солонгосоор 원, англиар won, тэмдэг нь ₩; томьёо нь KRW) — БНСУ-ын мөнгөний нэгж. Зах болон бусад жижиг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй, бусад тохиолдолд карт тогтмол ашигладаг.
Солонгос улсад бэлэн мөнгийг зах, жижиг үйлчилгээний газруудаар ашигладаг бөгөөд ихэвчлэн карт ашигладаг. Монгол улсын дотоодын банкаар төлбөр хийхэд шимтгэл өндөр байдаг бөгөөд заримдаа карт уншихгүй тохиолдолд ч бий. Солонгос улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд гаднын жуулчдад зориулж WOW Pass үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус үйлчилгээ гадаад хүмүүст зориулсан банкны карт гэж ойлгож болно.
Тус картыг захиалснаар дараах давуу талуудыг эдлэх боломжтой:
- Солонгос улсын бүх хотод ашиглаж болох (чиптэй) карт
- Аппликейшнийн татаж аваад өөрийн дансны хуулга хянах, дансны үлдэгдлээ шалгах.
- Зөвхөн банкны карт биш мөн T Money болгон ашиглах боломжтой
- АТМ машинууд нь Солонгос улсын томоохон хотууд, үзвэр үйлчилгээний газар болон онгоцны буудал дээр байршдаг.
- WOW Pass-н АТМ ашиглан валют арилжаа хийх боломжтой
Дата сим болон даатгал
Нийтийн тээвэр
Такси, Автобусаар зорчих тохиолдолд T-Money карт ашиглан зорчино. Очих газраас хамааран үнийн дүн 1,250KRW-с эхэлнэ. Картыг өөрт ойр (CU, GS25, 7-11 гэх мэт) дэлгүүрээс авна. Мөн тухайн дэлгүүртээ цэнэглэж болно.
Kakao Taxi (Солонгос дугаар байгаа тохиолдолд бүртгэл үүсгээд такси дуудах боломжтой)
Нэмэлт мэдээлэл
Тухайн орны онцлог, соёл, аяллыг хялбарчилсан зөвлөгөө мэдээллүүд:
- Солонгосчууд нь дэвшилтэт боловч, ихэнх хүмүүс урьдын адил уламжлал болон Күнзийн сургаалийг үнэ цэнэтэйд тооцсон хэвээрээ байдаг. БНСУ-ын соёл, ёс заншил нь гэр бүлийн үнэ цэнэ болон эцэг эх, багш, ах, эгч, ахмад настнуудыг хамруулаад албан тушаал, эрэмбэ зэрэг болон насаар илүү өндөр хүмүүсийг хүндэтгэх болон дуулгавартай хандах үзэл нэвт шингэсэн байдаг. "ЁнГун СоЁл” “Удаан ажилсан туршлагатай юмуу ахмад хүн өндөр тушаалд суух" гэсэн туршлагатай ахмад гэж нэрлэгддэг хүмүүс нь дараагийн үеийнхнээсээ илүү хариуцлагатай, үүрэг нөлөөтэй байдаг. Юунаас ч илүү гэр бүлийнхнээ чухалчлан үздэг бөгөөд түүнээс гадна албан тушаал болон нэр хүндээ чухалд үзэж, хувь хүний бүх үйлдэл нь гэр бүл, компани болон улс оронд нөлөөтэй гэж үздэг.
- Дотуур байр, ариун сүм эсвэл зочны өрөөнд орохдоо гутлаа тайлна уу.
- Энгийн толгой бөхийлгөх болон толгой дохих нь хамгийн эелдэг мэндчилгээ юм.
- Хоёр гараараа юм өгч авдаг.
- Тип буюу шан хөлс нь Солонгосын ёс заншил биш боловч, зочид буудал, такси болон бусад газруудад байдаг. Тип авахаас татгалзах нь бүдүүлэг үйлдэл биш юм.
- Хоолны ширээн дээр хамгийн ахмад хүн идэж эхэлтэл хоол идэж болохгүй.
- Боож иддэг навчнаас бусад хоолонд хуруугаараа хүрч болохгүй.
- Будааны аяган дээрээ савх юмуу халбагаа тавьж болохгүй.
- Халбагаараа будаагаа идээрэй.
- Хоолны төгсгөлд савх болон халбагаа анхны байранд нь буцааж тавьдаг.
Аппликейшн
Тухайн оронд ашигладаг аппликейшн санал болгох:
Шоппинг