Канад улсын аяллын виз (V1) мэдүүлэх зөвлөгөө
Канад улсын аяллын виз (V1) мэдүүлэх зөвлөгөө
Визний хүлээлгийн хугацаа шалгах бол энд дарна уу.
Товч тайлбар: Канад улсын аяллын визэнд (V1) биеэр ярилцлага өгөх шаардлаггүй бөгөөд, бүх мэдээллийг онлайнаар бөглөж, биометрик /хурууны хээ, зураг/ мэдээллийг УБ хотод байрлах төлөөлөгчийн газарт биеэр очиж өгдөг. Онлайнаар мэдээлэл оруулахад тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэг шаардагдана. Энэхүү мэдээлэл 2024.07 сарын үеийн мэдээлэл бөгөөд уг өдрөөс хойших Канадын виз мэдүүлгийн дүрэм журамд өөрчлөлт орсон байх магадлалтайг анхаарна уу.
Шинэчилсэн мэдээллийг өөрсдийн сайтаас авахыг зөвлөж байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, бөглөх, визний бусад үр дагаварын талаар тухайн виз мэдүүлэгч бүрэн хариуцлагыг хүлээнэ.
Шинэчилсэн мэдээлэл авах бол энд дарна уу.
Мэдээллийг бөглөх үедээ оруулж буй мэдээллийг дахин шалгахыг зөвлөж байна. Учир нь ямарнэг текст, үг үсэг, хаяг зөрсөн бол виз олгохоос татгалзах шалтгаан болдог гэдгийг анхаарна уу.
1.IRCC бүртгүүлэх линкийг энд дарж авна уу!
2. Visitor Visa, Study and/or work permit сонгож, зааврын дагуу үргэлжлүүлнэ.
4. Үүний дараа APPLICATION FORM болон SUPPORTING DOCUMENTS мэдээллийг PDF форматаар оруулах шаадлагатай. Үүний тулд компьютер дээр сууж мэдээллийг бөглөх нь илүү амар байдаг. Зарим нэг мэдээллийг зураг болгон хувиргаж PDF форматаар оруулах шаардлагатай тул scanner хэрэг болохыг анхаарна уу.
5. Бүх мэдээллийг бөглөж оруулсны дараа төлбөрийг Кредит/Дебит картаар төлөх сонголт гарна. /Бүх мэдээллийг оруулсны дараа төлбөр төлөгддөг/
Тухайн виз мэдүүлэгч том хүн, хүүхэд г.м шалтгаалж 100 CAD -с эхлэн төлбөр төлөх сонголт гарна. Уг дүн нь Канад улсын засгийн газрын тогтоосон үнийн дүн тул зааварт заагдсанаас өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.
6. Бүх мэдээллийг бүрэн зөв оруулж, төлбөрийг төлсний дараа танд баталгаажуулах имэйл ирэх ба ойрын хугацаанд танд биометрик мэдээллийг Канадын визны төлөөлөгчийн газар очиж өгөх зааварчилгаатай имэйл ирэх болно. Уг имэйлийг хэвлэж аваад тус заагдсан хаяг дээр очиж мэдээллийг өгнө. Очихоос өмнө тухайн байгууллагатай холбогдож цаг авах эсэхийг лавлана уу.
7. Канадын визний УБ дахь төлөөлөгчийн газрын вэбсайтыг энд дарж авна уу.
8. Биометрик өгсний дараа таны виз гарах эсэх шийдвэр таны IRCC эрх дээр хариу ирнэ. Иймээс тус сувгийг шалгаж байхыг хүсье. Хүлээлгийн хугацаа шалгах бол энд дарж мэдээлэл авна уу.
9. Хэрэв таны виз олголт зөвшөөрөгдсөн бол танд имэйлээр хариу ирэх ба паспортыг өөрийн биеэр ирж төлөөлөгчийн газар өгөх утга бүхий мэдээлэл ирэх болно. Зааврын дагуу өгснөөр таны визний дардасыг шуудангаар явуулж наалгана. Уг хугацаа 7-14 хонодог ба мөн пасспорт буцаж ирмэгц танруу утсаар холбогдон авахыг сануулна.
/Аливаа улсын виз авах нь тухайн улсад нэвтрэх баталгаа болохгүй бөгөөд хилийн ажилтан эцсийн шийдвэрийг гаргадаг гэдгийг анхаарна уу./