Korean Air авиа компани өөрийн шинэ таних тэмдэг, дүр төрхөө танилцууллаа
Korean Air авиа компани өөрийн шинэ таних тэмдэг, дүр төрхөө танилцууллаа

Korean Air авиа компани өөрийн шинэ таних тэмдэг, дүр төрхөө танилцууллаа
“Солонгос үндэстний бэлэгдэл : Taegeuk тэмдэг” орчин үеийн дүр төрхөөр дахин төрлөө
3 сарын 11-ний өдөр Korean Air компани шинэ CI (Corporate Identity)-ээ танилцуулж, компанийн өвөрмөц Taegeuk тэмдгийг орчин үеийн дүр төрхөөр бүтээсэн шинэ логог танилцууллаа.
Тухайн өдрийн үдээс хойш Korean Air компани Сөүлийн Гансо-гу дахь төв байрны ангартаа "Rising Night" арга хэмжээг зохион байгуулж, шинэ CI-ээ танилцууллаа. Уг арга хэмжээнд удирдах албан тушаалтнууд, ажилтнууд, vip зочид, сурвалжлагчид зэрэг 1000 гаруй хүн оролцсон ихээхэн анхаарал татсан арга хэмжээ боллоо.
Ханжин группын ерөнхийлөгч Чо Вон-Тэ зочдыг хүлээн авч уулзан "Кореан Эйр компанийн шинэ CI-г зарлах энэхүү чухал үйл явдалд бидэнтэй нэгдэж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье" гэж хэлсэн юм.
Korean Air компанийн ангарт суурилуулсан том дэлгэцэн дээр шинэ хар хөх өнгийн лого гарч ирэв. Одоо байгаа Korean Air Taegeuk тэмдэг дээр дизайны элементүүдийг нэмснээр боловсронгуй дүр төрхийг гаргаж авсан байна. Энэ нь сүүлийн үед томоохон корпорациудын брэндүүдийн дагаж мөрдөж буй орчин үеийн, минималист чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ Korean Air-ийн өөрийн дүр төрхийг өвлүүлэн шингээсэн байгаа нь онцлог юм.
Taegeuk тэмдгийн хажууд агаарын тээврийн компанийн нэрийг харуулсан 'KOREAN AIR' логоны загвар нь үндэсний шилдэг авиа компанийн албан ёсны шинж чанараа хадгалан, шинэлэг байдлаа алдсангүй. Үсгийн үзүүр дэх бийр шиг төгсгөл, зөөлөн муруй, нээлттэй холболт нь Солонгосын дэгжин байдлыг орчин үеийн байдлаар илэрхийлж байна.
Мөн KOREAN AIR шинэ CI-г харуулсан, агаарын хөлгийн гадна төрхөөр будсан нисэх онгоцоо дэлгэн үзүүллээ. Ангарын арын хэсгийг бүрхсэн хөшгийг сөхөхөд Боинг 787-10 онгоц гарч ирэв. Энэ бол "Prestige Suites 2.0" зэрэг "Korean Air" компанийн бүхээгийн шинэ интерьерийг агуулсан шинэ HL8515 онгоц юм. Korean Air-ийн шинэ логогоор анх удаа шинэчлэгдсэн энэ онгоцыг 12-ны өглөө Инчон хотоос Токио Нарита чиглэлийн KE703 нислэгээр хөөргөхөөр төлөвлөсөн байна.
Korean Air-ийн шинэ онгоцны загвар нь Өмнөд Солонгосын төлөөлөгч агаарын тээврийн компани гэдгээ харуулахын тулд "KOREAN" гэсэн логоны загварыг зоригтойгоор илэрхийлсэн байна. Энэ чиг хандлагагыг дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд ашигладаг бөгөөд жишээ нь "American Airlines", "Swiss Airlines", "Austrian Airlines", "Thai Airways"юм.
Нэмж дурдахад Korean Air-ийн эзэмшдэг өвөрмөц тэнгэрийн цэнхэр өнгийг хадгалж, дээд зэрэглэлийн брэндийн дүр төрхийг онцлон харуулах металл эффект нэмсэн шинэ будгийг гаргав. Шинэ Taegeuk тэмдгийн дизайны онцлогийг мөн онгоцны будгийн ажилд ашигласан бөгөөд их бие дээр хөндлөн зөөлөн муруйг бий болгосон.
Ханжин Группийн ерөнхийлөгч Чо Вон-Тэ "Rising Night"-д хэлсэн үгэндээ "Кореан Эйр нь зүрх сэтгэлийг хооронд нь, дэлхий ертөнцийг тэнгэрийн замаар холбосон тээвэрлэлтийг хийхэд илүү гүн гүнзгий утга учиртай үнэ цэнэд анхаарлаа хандуулах болно" мөн үргэлжлүүлэн "Үүн дээр үндэслэн бид хэн ч давж гарах боломжгүй аюулгүй байдлын системийг бүрэлдүүлэн, үйлчлүүлэгчиддээ онцгой үйлчилгээг үзүүлж, бүх харилцагчтайгаа ойлголцож итгэлцлийг хадгалж, илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамттаа зүтгэх болно" хэмээн цаашдын Korean Air-ийн ирээдүйн чиг хандлагыг тайлбарлалаа.
Мөн Чо Вон-Тэ ерөнхийлөгч “Нэгдмэл Korean Air компани одоо БНСУ-ыг жинхэн утгаараа төлөөлж буй агаарын тээврийн компанийн хувьд илүү хариуцлагатай байх ёстой гэдэгт гэж бодож” байна хэмээгээд, “Бид удаан хугацааны турш хуримтлуулсан ноу-хаугаа нэг болгон нэгтгэн, сайн талуудаа хадгалан, соёлоо дээдлэн, дэлхийд хэзээ ч байгаагүй шинэлэг агаарын тээврийн компани болж дахин төрөх болно” гэж онцлон тэмдэглэв.
■ Korean Air логог 41 жилийн дараа сольлоо... Бүх Солонгосчуудын хайрладаг ‘Тэгүк тэмдгийг’ өвлөн, шинэчлэн хөгжүүлж байна
Korean Air-ийн нээлтээ хийсэн шинэ лого нь тэмдэг, логотипийн хослолоос бүрдсэн. Korean Air-ийн бэлгэдэл болох Taegeuk тэмдэг (тэмдэг), англи нэр 'KOREAN AIR' (логотип) зэрэгцүүлэн байрлуулсан байна.
Korean Air-ыг бэлгэддэг өвөрмөц Taegeuk тэмдгийг солихын оронд өөрчлөлтийг сонгосон байна. Орчин үеийн дүр төрхийг бий болгосноороо нэгдсэн агаарын тээврийн компанийн баримталж буй орчин үеийн байдлыг онцлон харуулав. Taegeuk тэмдгийг бүрдүүлдэг гоёмсог шугамууд нь динамик эрч хүч, гоо үзэсгэлэнг илэрхийлж байна. Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн компанид тохирсон премиум зэрэглэлийн брэндийн дүр төрхийг Korean Air Dark Blue өнгөөр илэрхийлжээ.
Харагдах эффектийн үр нөлөөг сайжруулахын тулд Korean Air үүнийг гурван үе шаттайгаар ашиглахаар төлөвлөж байна: ▲ ‘KOREAN AIR’ тэмдэг болон логотипыг хоёуланг нь харуулах арга, ▲ тэмдэг болон логотипыг ‘KOREAN’ гэж энгийнээр илэрхийлэх арга, ▲зөвхөн тэмдэг ашиглах арга зэрэг 3 үе шаттайгаар ангилах, ашиглах төлөвлөгөөтэй байна.
Шинэ логонд ашиглагдаж байгаа дэвсгэр өнгө 3D(Motif) мотив хээ, 2D хэв маягийг(Pattern) мөн танилцуулсан. 3D хээ нь Taegeuk загварын динамик муруйгаас санаа авсан. Korean Air-ийн цайвар цэнхэр өнгийг үндсэн өнгө болгон, Korean Air Red-ийг хэд хэдэн газарт өргөлтийн өнгө болгон ашиглаж байна. 3D мотив хээ ихэвчлэн үйлчлүүлэгчийн нэвтрэх дэлгэц, гар утасны Skypass карт, веб сайт ашиглах хэрэглэгчдэд хүрэх дижитал нүүр хуудас дээр ашигладана. 2D хэмжээст хээ нь Солонгосын байгалийн уулсын ландшафт болон Тэгек тэмдгийн зөөлөн муруйг авсан хэв маяг бүхий, туслах хээ гэсэн хоёр төрлөөс бүрдэнэ. 3D дүрсээр илэрхийлэхэд бэрхшээлтэй имижийг харуулахад хэцүү байдаг даавуу, цаасан материал дээр 2D хэв маягийг ашигладаг.
*Зурагны тайлбар : Taegeuk загварын динамик муруйгаас санаа авсан Кореан Эйр компаний шинэ 3D CI хээ
*Зурагны тайлбар : Солонгосын байгалийн уулсын ландшафт болон Taegeuk тэмдгийн зөөлөн муруйг авсан хэв маяг бүхий 2D хэмжээст хээ бүхий Кореан Эйр компаний шинэ CI
Брэндийн дүр төрхийг нэгтгэхийн тулд зөвхөн Korean Air-д зориулсан фонт, дүрсийг бүтээсэн байна. Ижил шинж загвар бүхийн шинэ логог Korean Air-ийн вэб сайт, нисэх онгоцны буудал, лаунж, онгоцны бүхээг, онгоц зэргээс харж болно.
Korean Air компани 1984 онд шинэ лого болох Taegeuk тэмдгийг олон нийтэд танилцуулснаас хойш 41 жил болж байна.
Korean Air компанийн Taegeuk тэмдэг нь БНСУ-ыг дотооддоо болон олон улсад төлөөлж буй агаарын тээврийн компанийн дүр төрхийг бий болгосон гэж үнэлдэг. Korean Air шинэ CI-г агаарын хөлгийн будаг, нислэгийн үйлчилгээ зэрэг бүх харилцагчтай холбоо барих цэгүүдэд дэс дараалан байрлуулахаар төлөвлөж байна.
■ Нислэгийн үеийн үйлчилгээг мөн сайжрууллаа
Нислэгийн үйилчлгээнд шинэ тренд бүхий хоолыг нэвтрүүлснээр зорчигчдод аяллын үеийн онцгой мэдрэмжийг төрүүлэх боломжтой
Korean Air мөн 3 сарын 11-ний өглөө Grand Hyatt Incheon-д нислэгийн үеийн хоолны шинэ цэс болон нислэгийн үйлчилгээгээ сайжруулсан тухайгаа зарлалаа. Энэхүү зорилго нь шинэ CI-ийн нээлтийн давуу талыг ашиглан нислэгийн явцад зорчигчдод аялалын үеийн онцгой мэдрэмжийг төрүүлэх боломжтой.
Korean Air компани Сөүл хотын Ханнам-донд байрлах Cesta хэмээх тансаг зоогийн газрын эзэн тогооч Ким Се Кён тэй хамтран онгоцны шинэ хоолны цэсийг гаргасан байна. Түүний өвөрмөц онцлог нь тухайн улирлын онцлох ногоо, материалыг ашиглан шинэхэн орц найрлага бүхий, олон төрлийн хоол хийх арга туршлагыг ашигласан дээд зэрэглэлийн тансаг зоогийг тэнгэрт ч гэсэн мэдэрч таашаал авах боломжийг олгох онцлогтой юм.
Өндөр зэрэглэлүүдийн хувьд Amuse Bouche болон Appetizer цэсийг шинэчилж тансаг зэрэглэлийн болгосноороо нислэгийн үеэр тусгайлан боломжийг олгоно. Papillote, Petit Four зэрэг үндсэн хоол, амттангийн шинэ хэв маягийг нэвтрүүлж, нарийн амт, харааны таашаал өгөхөөр төлөвлөж байна.
Мөн орчин үеийн, загварлаг солонгос хоолыг багтаасан шинэ цэсийг танилцуулж байна. Солонгосын өвөрмөц найрлага, жороор хийсэн наймалжтай тэжээллэг будаа, нимгэн зорж шарсан үхрийн махтай бибимбап, Абалоноор хучсан будаа, шинсонро зэрэг үндсэн хоолыг сонгон үндэсний агаарын тээврийн төлөөлөгч гэдгээ илэрхийлжээ.
Нислэгийн энгийн ангиллын солонгос хоолыг хүнсний ногоо, үхрийн махнаас бүрддэг одоо байгаа бибимбапаас эхлээд хулд загасны бибимбап, наймалж-гахайн махтай будаа зэргээр төрөлжүүлэх болно. Мөн дүфү падтай, халуун ногоотой шарсан хаш, розе паста зэрэг сүүлийн үеийн чиг хандлагыг тусгасан олон төрлийн цэсийг нислэгийн үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Нислэгийн үеэр хоолны таашаал ханамжийг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн үеийн хэрэгслийг мөн дээд зэрэглэлийн болголоо.
First class кабинд нислэгийн үеэр өндөр чанартай хоолонд тохирох ширээний хэрэгсэл сонгохын тулд гадаадын тэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажилласан. First class суудалд Францын дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн Bernardaud брэндийн шаазан эдлэл, Christofle хутганы хэрэгсэл, Германы Riedel дарсны хундагаар үйлчилдэг бол Престиж класс суудалд Armani/Casa аяга таваг, дарсны хундагаар үйлчилнэ.
Нислэгийн үеэр тухтай аялалыг хангахын Фирст, престиж зэрэглэлийн ор дэрний цагаан хэрэглэл нь Италийн тансаг зэрэглэлийн ор дэрний цагаан хэрэглэл Frette брэндийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлжж байна. Ялангуяа нэгдүгээр зэрэглэлийн суудлуудыг илүү тохь тухтай байлгах үүднээс шинэ функциональ материалаар хийсэн гудас, Frette тав тухтай хувцасаар үйлчилж илүү таатай амрах боломжыг бүрдүүлж банйа.
Нэгдүгээр зэрэглэлийн тохилог хэрэгсэл, нислэгийн хэрэгсэл агуулсан уутыг Британийн өндөр зэрэглэлийн Graff брэндтэй хамтран гаргасан байна. Ариун цэврийн хэрэгслийг багтаасан жижиг кошлёк нь хөх, ногоон, хар гэсэн гурван өнгөтэй байх бөгөөд найман сар тутамд солигдоно. Korean Air-ийн ESG менежментийн бодлогын дагуу тав тухтай иж бүрдэл нь хамгийн бага хуванцар сав баглаа боодолтой бөгөөд шүдний сойз, нүдний маск, чихний бөглөө зэрэг байгальд ээлтэй материал ашигладагаараа онцлог юм.
Кореан Эйр компанийн нислэгийн шинэ хоол болон шинэчилсэн нислэгийн үйлчилгээг 3 сарын 12-ноос АНУ-ын Нью-Йорк, Францын Парис, Английн Лондон зэрэг холын зайн 10 гол чиглэлд нисч мэдэх боломжтой.
Korean Air шинэ үйлчилгээг энэ оны зургадугаар сараас эхлэн холын бүх чиглэлд, 9-р сараас эхлэн ойрын болон дундын бүх чиглэлд дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.