Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Сөүл хот

Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Сөүл хот

Nov.26.2024

Солонгос улсын (C-3-9) аяллын богино хугацааны виз авах зөвлөгөө

C-3-9 ангиллын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Виз мэдүүлгийн маягт: Визний анкетыг зөвхөн солонгос эсвэл англи хэлээр бөглөнө.
  • Сүүлийн 6 сарын дотор авхуулсан зураг: 3.5см*4.5см хэмжээтэй өнгөт
  • Гадаад паспорт болон 1 хувь (хуулбар):
  • Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт: Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (e-mongolia-с англи хэл дээр авах), ажлын газрын тодорхойлолт (англи хэл дээр авах, англи хэлээр авах боломжгүй бол орчуулга хийлгэх).
  • Бусад: Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
  • Дансны хуулганы хураангуй хэлбэрээр өгөх.
  • Гэрлэлтийн лавлагаа: e-mongolia-с англи хэл дээр авах

*19-с доош насныхан болон 55-с дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө.

*Насанд хүрээгүй хүүхэд (19-с доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эxэг эхийн биеийн байцаалтын хуулбар хавсаргах)

  • Бүртгэлийн хураамж: Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
  • Банкаар дамжуулан төлбөрийн хураамж төлөх, төлбөрийн баримтыг хавсаргах
  • Виз мэдүүлэх: Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)-д мэдүүлэх.  Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)-н мэдээллийг энд дарж харна уу.

Энэхүү мэдээлэл 2024.07 сарын үеийн мэдээлэл бөгөөд уг өдрөөс хойших Солонгосын виз мэдүүлгийн дүрэм журамд өөрчлөлт орсон байх магадлалтайг анхаарна уу. Шинэчилсэн мэдээллийг энд дарж авахыг зөвлөж байна. Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, бөглөх, визний бусад үр дагаварын талаар тухайн виз мэдүүлэгч бүрэн хариуцлагыг хүлээнэ.

Солонгос улсын хил гаалийн хуудас (Arrival card) -г бөглөх зааварчилгаа:

Солонгос улсын үндэсний хоол

 

Сөүл хотод заавал идэх ёстой хоол

 

Сөүл хотын алдартай хоолны газрууд

 

Сөүл хотын алдартай барилга, бүтээн байгуулалтууд болон тухтай, хямд зочид буудлууд

 

Мөнгө

Вон (Вон; солонгосоор 원, англиар won, тэмдэг нь ₩; томьёо нь KRW) — БНСУ-ын мөнгөний нэгж. Зах болон бусад жижиг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд бэлэн мөнгө хэрэгтэй, бусад тохиолдолд карт тогтмол ашигладаг.

Incheon Airport (https://www.airport.kr/ap/en/svc/getFacilityMain.do?CTGRY_ID=11&UPPER_ID=111)

Солонгос улсад бэлэн мөнгийг зах, жижиг үйлчилгээний газруудаар ашигладаг бөгөөд ихэвчлэн карт ашигладаг. Монгол улсын дотоодын банкаар төлбөр хийхэд шимтгэл өндөр байдаг бөгөөд заримдаа карт уншихгүй тохиолдолд ч бий. Солонгос улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд гаднын жуулчдад зориулж WOW Pass үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус үйлчилгээ гадаад хүмүүст зориулсан банкны карт гэж ойлгож болно.

Тус картыг захиалснаар дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  • Солонгос улсын бүх хотод ашиглаж болох (чиптэй) карт
  • Аппликейшнийн татаж аваад өөрийн дансны хуулга хянах, дансны үлдэгдлээ шалгах.
  • Зөвхөн банкны карт биш мөн T Money болгон ашиглах боломжтой
  • АТМ машинууд нь Солонгос улсын томоохон хотууд, үзвэр үйлчилгээний газар болон онгоцны буудал дээр байршдаг.
  • WOW Pass-н АТМ ашиглан валют арилжаа хийх боломжтой

Анхны удаа WOW Pass захиалсан тохиолдолд Солонгос улсад ашиглаж болох Солонгос дугаар хямдралтай авч болно.

 

Дата сим болон даатгал

Нийтийн тээвэр

Метрогоор зорчиж байгаа тохиолдолд Subway Korea аппликейшн татаж авах. Суух буудал болон очих буудлаа сонгоод гарч ирсэн зааврын дагуу зорчино.

Такси, Метро, Автобусаар зорчих тохиолдолд T-Money карт ашиглан зорчино. Очих газраас хамааран үнийн дүн 1,250KRW-с эхэлнэ. Картыг өөрт ойр (CU, GS25, 7-11 гэх мэт) дэлгүүрээс авна. Мөн тухайн дэлгүүртээ цэнэглэж болно. Метроны буудал дотор карт цэнэглэдэг тусгай машинууд мөн адил бий.

Kakao Taxi (Солонгос дугаар байгаа тохиолдолд бүртгэл үүсгээд такси дуудах боломжтой)

 

Нэмэлт мэдээлэл

Тухайн орны онцлог, соёл, аяллыг хялбарчилсан зөвлөгөө мэдээллүүд:

  • Солонгосчууд нь дэвшилтэт боловч, ихэнх хүмүүс урьдын адил уламжлал болон Күнзийн сургаалийг үнэ цэнэтэйд тооцсон хэвээрээ байдаг. БНСУ-ын соёл, ёс заншил нь гэр бүлийн үнэ цэнэ болон эцэг эх, багш, ах, эгч, ахмад настнуудыг хамруулаад албан тушаал, эрэмбэ зэрэг болон насаар илүү өндөр хүмүүсийг хүндэтгэх болон дуулгавартай хандах үзэл нэвт шингэсэн байдаг. "ЁнГун СоЁл” “Удаан ажилсан туршлагатай юмуу ахмад хүн өндөр тушаалд суух" гэсэн туршлагатай ахмад гэж нэрлэгддэг хүмүүс нь дараагийн үеийнхнээсээ илүү хариуцлагатай, үүрэг нөлөөтэй байдаг. Юунаас ч илүү гэр бүлийнхнээ чухалчлан үздэг бөгөөд түүнээс гадна албан тушаал болон нэр хүндээ чухалд үзэж, хувь хүний бүх үйлдэл нь гэр бүл, компани болон улс оронд нөлөөтэй гэж үздэг.
  • Дотуур байр, ариун сүм эсвэл зочны өрөөнд орохдоо гутлаа тайлна уу.
  • Энгийн толгой бөхийлгөх болон толгой дохих нь хамгийн эелдэг мэндчилгээ юм.
  • Хоёр гараараа юм өгч авдаг.
  • Тип буюу шан хөлс нь Солонгосын ёс заншил биш боловч, зочид буудал, такси болон бусад газруудад байдаг. Тип авахаас татгалзах нь бүдүүлэг үйлдэл биш юм.
  • Хоолны ширээн дээр хамгийн ахмад хүн идэж эхэлтэл хоол идэж болохгүй.
  • Боож иддэг навчнаас бусад хоолонд хуруугаараа хүрч болохгүй.
  • Будааны аяган дээрээ савх юмуу халбагаа тавьж болохгүй.
  • Халбагаараа будаагаа идээрэй.
  • Хоолны төгсгөлд савх болон халбагаа анхны байранд нь буцааж тавьдаг.

 

Аппликейшн

Тухайн оронд ашигладаг аппликейшн санал болгох:

Шоппинг

Шоппинг хийхэд тохиромжтой газрууд: Gangnam, Myeongdong, Hongdae, Itaewon, Dongdaemun, Seongsu.