Багц аялал

Сумо аялал

Үнэ: 5,190,000₮
Огноо: 2026-01-30 - 2026-02-03

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 88887250 утсаар лавлана уу.

 

СУМО АЯЛАЛ

5 өдөр | 4 шөнө

Өдөр 1. Улаанбаатар-Токио

Чингис Хаан Олон Улсын Нисэх буудалд 04 цаг 50 минутад цуглан бүртгэл хийлгэнэ. Улаанбаатараас 07 цаг 50 минутад хөөрч Нарита Нисэх буудалд 13 цаг 25 минутад бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа монгол хэлтэй хөтөчтэй уулзан зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. Энэ өдөр чөлөөт өдөр байна.

Хоол: Өглөөний цай /онгоцонд/

 

Өдөр 2. Токио

Зочид буудлын хүлээлгийн танхимд цугларч, Сумо бөхийн ордон руу явна. 10 цагийн үед Сумо бөхийн ордонд очиж, 11-16 цагийн хооронд 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслолд оролцоно. 16 цаг 40 минутаас зочид буудал руугаа хөдөлнө.

/Замын түгжрэл болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй/

 

Өдөр 3. Фүжи уул

Фүжи уулын аяллаас сонгон аялах эсвэл Чөлөөт өдрийг өнгөрүүлэх боломжтой. Хэрэв Фүжи уулын аялал сонговол зочид буудлын хүлээлгийн танхимд 07 цаг 50 минутад цугларч, хөтөчтэй уулзан Фүжи уулын аяллаа эхлүүлнэ. Үүнд:

 

Хувилбар 1. Кавагүчи нуур

08 цагт Ошино Хаккай тосгонд очин өдрийн хоол иднэ. 14-16 цагт цагт Готэмба Премиум Аутлет худалдааны төвөөр зочилж, буудлын зүг хөдөлнө.

Хоол: Өдрийн хоол

 

Хувилбар 2. Хаконе

09 цагт зочид буудлаас хөдөлнө. 12-15 цаг 30 минутад аяллын завинд сууж, үдийн хоол иднэ /өөрсдөө/. 15 цаг 40 минутаас 16 цаг 30 минут хүртэл Хаконе сүмд зочилно. Үүний дараа зочид буудал руу хөдөлнө.

 

Хувилбар 3. Никко Тошогу сүм, Чүзэнжи нуур

Өглөөний 08 цагт зочид буудлаас хөдлөн 11-12 цагт Никко Тошогу сүмд зочилно. Дараа нь өдрийн хоол идэж, Чүзэнжи нуурын ойр орчмоор зугаална. 15 цагт 30 минутын үед зочид буудлын зүг хөдөлнө.

Хоол: Өдрийн хоол

 

Хувилбар 4. Камакурагийн Буддад, Эношима арал

09 цагт хөдөлж, Котокуин сүм (Агуу Будда) болон Хасэдэра сүмд очно. 13-14 цагт өдрийн хоол идээд Эношима дахь Бензайтен сүмд очиж, Накамисэ худалдааны гудамжаар аялна. 16 цаг 30 минутын үед зочид буудал руу хөдөлж, буудалдаа очин амарна.

Хоол: Өдрийн хоол

 

Өдөр 4. Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөтэй тул аялагчид өөрсдийн сонирхлоор амрах боломжтой.

 

Өдөр 5. Токио-Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгнө. 11 цагт буудлын хүлээлгийн танхимд цугларч Нарита Олон Улсын Нисэх Буудал руу хөдөлнө. 12 цагт 30 минутаас бүртгэл хийлгэн 15 цаг 30 минутад Улаанбаатар руу хөөрч 20 цаг 35 минутад газардсанаар бидний аялал дуусна.

Хоол: Өдөр /онгоцонд/

 

Аяллын үнэ:

APA*** HOTEL 5,190,000 төг, хүүхэд 2-12 нас /ортой/ 4,890,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг

SHINAGAWA**** 5,990,000 төг /өглөөний цайтай/, хүүхэд 2-12 нас /ортой/ 5,790,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг

KEIO HOTEL ***** 6,950,000 төг /өглөөний цайтай/, хүүхэд 2-12 нас /ортой/ 6,690,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг

 

Аяллын үнэд багтсан:

  • 2 талын нислэг
  • АПА 3 одтой зочид, Сумо ордны яг хажууд
  • Сумо зодог тайлах ёслолын тасалбар
  • Онгоцноос тосох үдэх унах / 40 суудалтай
  • Аяллын сим карт
  • Гарын Бэлэг
  • Орон нутгийн хөтөч, Орчуулагч
  • Фүжи уулын 1 өдрийн аялал
  • Аяллын даатгал
  • Визний хураамж
  • Визний үйлчилгээ

Нэмэлт нислэг:

2026.01.29-2026.02.02