Багц аялал

Тэнгэрийн хаалга

Үнэ: 2,990,000₮
Огноо: 2026-04-10 - 2026-04-17

 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650, 88887250 утсаар лавлана уу.

 

УЛААНБААТАР-ЭНШИ-ЖАНЖИАЖЭ АЯЛАЛ

 

Өдөр 1: УБ-ЭНШИ

11:00 цагт УБ -Энши чиглэлд галт Хүннү Аэр шууд нислэгээр нисэж 14 цагт Энши хотод бууна. Хил гаалиар гарсны дараа өдрийн хоол идээд Тужа хааны ордон музейтэй танилцан аяллаа эхэлнэ.
Тужа үндэстэний амьдралтай танилцан мэдэх болно. Дараа нь зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна.  

Хоол: Өдөр
       
Буух буудлын нэр: Laurel House Hotel 4*    /ижил зэрэглэлтэй буудал                                            

Өдөр 2: Жанжиажэ  Тэнгэрийн хаалга

 

 

Өглөөний цайны дараа автобусаар Жанжиажэ хот руу ойролцоогоор 3цаг орчим явна. Өдрийн хоолны дараа  Жанжиажэ хотоос 8 км-ын зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар очно. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхохоос гадна 99 нугачаат замыг дээрээс нь харах боломжтой. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт кино од Жэки Чаны тоглосон "Дорнын зурхай" киноны зураг авалтыг хийсэн газар юм. (Жич: Дүүжин дараалал ихтэй байх тохиолдолд машинаар гарч, дүүжингээр бууж болно.) Үүний дараагаар Тэнгэрийн хаалга уулыг алсаас харна. Эрт дээр үеэс Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирсэн тул “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэх болжээ.

Хоол: Өглөө, Өдөр, Орой

 

Өдөр 3: Жанжиажэ Ойн цэцэрлэгт хүрээлэн

Өглөөний цайны дараа цайны дэлгүүрээр зочилно. АВАТАР уул буюу 1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энэхүү 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн лифт нь Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхох болно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гарагийг нүдээрээ үзэж, биеэр мэдрэн байгальд ээлтэй эко машинаар Тианзи цогцолбор газраар зугаална. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 4: Гранд хавцал Шилэн гүүр

 

Өглөөний цайны дараа Гранд хавцлын үзэсгэлэнт газар руу явна. Жанжиажэ хотын алдарт Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт баригдсан шилэн гүүрээр аялна. Энэ нь манай аяллын хамгийн сэтгэл догдлуусан хэсэг байх болно. Шилэн гүүрийн урт нь 370 м, өргөн нь 6 м ба газраас 400 м өндөрт байрладаг бөгөөд CNN нь уг гүүрийг дэлхийн 11 сүрлэг гүүрийн нэгээр тодруулсан байна. Энэхүү гүүрийг дэлхийд алдартай архитектур болох Haim Dotan зохион бүтээсэн юм. Эр зоригийн гүүр хэмээн нэрлэгдэх энэхүү гүүрээр аялаt ер бусын мэдрэмжийг авахаас гадна айдсаа ялан дийлж өөртөө улам бүр итгэлтэй болох болно. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400м өндөрт байрладаг. Гүүрнээс эгц доош 400м гүнд байрлах хөндийг харах боломжтой. 

Хоол: Өглөө, Орой
 

Өдөр 5: Жанжиажэ Хотын аялал

 

Өглөөний цайны дараа хотын төвд орших Элсэн чулууны урлагийн музей, Тужа ороолон нэхмэлийн музейд зочлоод 72 гайхамшигт барилгыг сонирхон харна. 

Хоол: Өглөө, Орой 
Буух буудлын нэр: Zhangjiajie International Hotel 4*  
  /ижил зэрэглэлтэй буудал

Өдөр 6: Жанжиажэ- Энши

 

Өглөөний цайны дараа Собуяа чулуун ой хавцал руу явна. Энэ өдөр бид Хятадын 4А зэрэглэлийн байгалийн өвөрмөц тогтоцтой газраар аялж орой Энши хотод ирж 
эртний Хүүхэн хотын шөнийн үзэмжийг үзэн зочид буудалдаа ирж бүртгэл хийлгэн амарна. 

 

 

Хоол: Өглөө, Өдөр
Буух буудлын нэр: Энши хотын 4*  
  /ижил зэрэглэлтэй буудал

Өдөр 7: Энши Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад энэ өдөр чөлөөтэй. Хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Хоол: Өглөө
 

Өдөр 8: Энши -Улаанбаатар 
 

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна. Энши хотоос 15:30 цагт Улаанбаатар хот руу буцан нисэж Чингис хаан нисэх буудалд 19 цагт бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөө

 


 


Аялал гарах өдрүүд:  2026.04.10-с Баасан гараг бүр 
Аяллын үнэ 2,990,000 төгрөг том хүн /12-с дээш нас /

Хүүхэд: 2,7900,000 төгрөг /1,2м-с дээш өндөртэй, 11 нас хүртэл оргүй
Нярай хүүхэд: 450,000 төгрөг /0-2 нас хүртэл               

 


   

 

Аяллын үнэд багтсан зүйлс:  

  • УБ-Энши-УБ 2 талын нислэгийн тийз 
  • Зочид буудал / 2 хүн 1өрөөнд байрлах/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
  • Монгол хэлтэй орчуулагч, орон нутгийн хөтөч
  • Хөтөлбөрт өдрүүдийн унаа
  • Гадаад зорчигсдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэд багтаагүй зүйлс: 

  • Нэмэлт төлбөртэй хөтөлбөр  
  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтөч
  • Хувь хүн өөрийн хүсвэл нэмэлт хөтөлбөрт хамрагдах зардал
  • Өрөөндөө ганцаараа орох бол 100 ам.доллар нэмж төлнө.

Жич:

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.