United Airlines авиакомпанийн давуу тал болон танилцуулга

United Airlines авиакомпанийн давуу тал болон танилцуулга

Nov.24.2017

Товч танилцуулга

United Airlines авиакомпани анх 1926 онд байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар нийт 88,000 ажилтантай, 742 онгоцоор 54 улсын 339 чиглэлд нислэг үйлдэж АНУ-д төдийгүй дэлхийн хэмжээний том авиа компани болсон байна. United AirLines нь бусад авиакомпаниудаас илүү тансаг зэрэглэлийн бүхээгийн хэвтээ ор, хөл чөлөөтэй багтах энгийн ангиллын зорчигчийн суудлуудтай

Бээжин, Нарита, Сөүл хотоос АНУ-руу нислэг үйлдэж буй Boeing 777-200 онгоц

Нийт 312 суудалтай

Хөнгөлөлт

United AirLines авиакомпаний нислэг бүрт үндсэн үнээс 0-2 насны хүүхэд 90% хөнгөлөлт, 2-12 насны хүүхэд 25% хөнгөлөлтийг тогтмол эдэлдэг байна.

Давуу тал

Hub Lounge & Lounge

Хэрвээ та UNITED AIRLINES-ийн байнгын үйлчлүүлэгч болон Mileage Plus Card-ийг эзэмшигч, бизнес ангиллаар үйлчлүүлдэг бол доорх 9 хотод байрлах Hub Lounge-аар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй юм. Гишүүддээ зоогийн газар, Wi-Fi, захиалгын нэмэлт үйлчилгээ болон суудал сонгох, шинэчлэх, дээшлүүлэх /бизнес/, суугчийн талоноо /Boarding pass/ захиалах зэрэг үйлчилгээг санал болгодог

1.Chicago O’Hare
2.Denver
3.Houston Intercontinental
4.Los Angeles
9.Tokyo/International

 

5.    Newark Liberty
6.    San Francisco
7.    Washington Dulles
8.    Guam

Мөн бусад энгийн карттай үйлчлүүлэгч нарт зориулсан Lounge байдаг ба нийт 31 онгоцны буудалд 50 гаруй lounge ажиллаж байна.

UM Service

UNITED AIRLINES авиакомпани 5-16 хүртэлх насны хүүхэд зориулсан гараас гарт үйлчилгээг санал болгож байна. Дээрх үйлчилгээнд харгалзагчгүй ганцаараа нисэж байгаа хүүхдэд зориулсан юм.

Нислэг тутамд 150 долларын төлбөртэй.

Анхаар!!!

Монгол улсын иргэншилтэй хүүхэд дээрх үйлчилгээг УБ – аас эхлэлтэй нислэгт авах боломжгүй

Тэргэнцэр

Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний асуудалтай зорчигч нарт зориулсан тэргэнцрийн үйлчилгээ бөгөөд таныг нисэх буудал дээр тэргэнцэртэй тусгай ажилтан тосож аван дараагийн нислэгрүү ямар ч саадгүй хүргэж өгөх үйлчилгээ юм.

Онгоцон дотор суудал захиалах

УБ-аас Бээжин, Нарита, Сөүл - ээр дамжин АНУ-ийн аль нэг хотруу холын зайн/10-13цаг/ нислэг үйлдэж байгаа зорчигч нарт хамгийн чухал асуудал бол онгоцон доторх суудал захиалах асуудал юм. Энэ асуудлыг та тийз  худалдаж авахдаа давхар онгоцон доторх суудал захиалах боломжтойг дуулгахад таатай байна.

Анхаарах!!!

Нислэг эхлэхээс хамгийн багадаа 72 цагийн өмнө захиалах шаардлагатай.

Wi – Fi

Мэдээж хамгийн чухал асуудал бол олон цагийн аялалд хамгийн түрүүнд хэрэг болох зүйл бол интернет үйлчилгээ юм. Энэ асуудлыг United AirLines шийдэж өгсөн бөгөөд дотоодын болон ОУ нислэгүүддээ Wi-Fi суурилуулсан ба энэ гүйцэтгэлээрэй АНУ-ын анхны агаарын тээврийн компани болсон юм.

Mileg Plus Card

United AirLines авиакомпани байнгын үйлчлүүлэгч нарт зориулсан гишүүнчлэлийн картыг санал болгож байна. Дээрх картыг ашигласнаар нийт хуримтлуулсан миль-ээ ашиглан үнэгүй ачаа тээвэрлэх, үнэгүй бизнес Hub Lounge-аар үйлчлүүлэх, өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүн зөвшөөрөгдсөн дэлгүүрээс худалдаж авах

United AirLines авиа компани Star Allience Team-д харьяалагддаг бөгөөд тухайн багт байгаа бусад аэрлайнс-ийн нислэгийн миль-г хуримтлуулах боломжтой юм.

ОБМ: Б. Хасбаатар

Эх сурвалж: www.united.com