Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Фукуок арал
Таны аялалд хэрэг болох мэдээллүүд - Фукуок арал
Фукуок арал (Фуко́к) нь Вьетнамын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд улс орныхоо туристийн бүс нутгийн нэг юм. Фукуок арал нь Тихо Номын тэнгист байрладаг бөгөөд Камбожийн хойгийн ойролцоо, Вьетнамын баруун өмнөд хэсэгт байдаг.
Арал нь 600 км² орчим талбайтай бөгөөд тус арлын хамгийн өндөр цэг нь 603 метр өндөрт орших Бах Фо уул юм. Фукуок арал нь халуун орны уур амьсгалтай бөгөөд жил бүр жуулчдыг татдаг, түүний дотор сайхан наран шарлагын газар, амралтын газар, олон зуун кафе, ресторантай алдартай газар юм.Фукуок арал нь 2000-аад оноос хойш эрчимтэй хөгжиж, одоо томоохон аялал жуулчлалын бүс болж, олон амралтын газрууд болон олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Фукуок нь Вьетнамын хамгийн алдартай дарс, дарс үйлдвэрлэлтэй бүсүүдийн нэг юм
- Монгол Улсын иргэд 30 хоног визгүй зорчино
- Вьетнамын мөнгөн тэмдэгтийг Донг гэх бөгөөд 100 доллар нь 2,400,000 донг орчим болно. Энэ нь 342,000 төгрөг. Ер нь донгоо 7 хуваавал төгрөг гарна гээд бодчихвол илүү амар байх болно.
- Онгоцны буудал дээр хамгийн бага ханшаар солих тул эхлээд багахан мөнгө солиулаад Grand World зүг рүү очиж солиулах мөн казинод хамгийн өндөр ханшаар доллараа солиулсан нь дээр байдаг .
- Гранд ворлд хавьд картаар үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой бөгөөд нутгийн хүмүүс нь 3-8% хүртэл шимтгэл нэмэх магадлалтай байдаг байна.
Бүтэн өдөр 10 хүнтэй унаа захиалахад 130,000 төгрөг. Мопед 24 цагийн 20,000 төгрөгөөр түрээслэж болно. Унахдаа заавал хамгаалалтын малгай өмсөх ёстой. Замын цагдаа нар харагдахгүй, нутгийн иргэд урсгал сөрж явах нь түгээмэл учраас тун болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Далайн эргийн 5 одтой буудал хоногийн 70-200ам.доллар. Бассейнгүй ч хямд гэвэл Гранд Ворлд дотор байрууд 10$ оос эхэлдэг.
Radisson Blu, Wyndham Grand нь дундаа хоолойгоор холбоотой, голдоо казинотой, олон орны хоолны ресторан бүхий food center, баар лоунжтай, хамгийн чухал нь Гранд Ворлд руу хүссэн үедээ үнэгүй (shuttlebus) унаа хүргээд бас очоод авдаг. Хүүхэд харах өрөө, тоглоомын өрөө, өнжөөд орой бүр гадаа дэлгэцээр хүүхэлдэйн кино гаргаад, попкорн, уух жүүс үнэгүй гээд энэ хоёр буудлын давуу тал ихтэй юм.