Виз татгалзсан бол ЖЭЖҮ аялах боломжтой юу?
Виз татгалзсан бол ЖЭЖҮ аялах боломжтой юу?
БНСУ-н Жэжү арлын аялалд хүмүүсийн түгээмэл асууж буй асуулт болох “татгалзсан хариутай хүн явж болохгүй юм уу?” ⁉️⁉️⁉️
-Таны татгалзсан хариуны дугаар хэд байгаагаас шалтгаална.
-
Пасспортны арын хуудсан дээр он сар, тоо бүхий улаан тамга дардсан байгаа ба тоо нь татгалзсан хариуны тайлбар юм.
-
Онлайнаар www.visa.go.kr сайтаар орж шалгаж харах боломжтой
-
Мэдэх боломжгүй, гадаад паспортоо хаяж гээсэн бол өөрийн биеэр бичиг баримттайгаа БНСУ-н ЭСЯ-н дээр ажлын өдөр 11 цагт очиж хүсэлт бүхий анкет бөглөөд маргааш 14 цагт мөн өөрийн биеэр очиж хариуг авах боломжтой
Аяллын компани таныг БНСУ-н хилээр оруулна, оруулахгүй гэж аливаа шийдвэр хэлэх боломжгүй, эцсийн шийдвэрийг БНСУ-н хилийн ажилтан гаргадаг тул бид олон жилийн туршлагаар доорх 10 татгалзсан хариутай хүн эрсэлтэй алхам хийх хэрэггүй гэж зөвлөдөг
❌❌❌ - аялалд бүртгүүлэх боломжгүй нөхцлүүд
✅✅✅ - аялалд бүртгүүлэх боломжтой
Виз олгохоос татгалзсан шалтгааны тайлбар
-
✅ Пасспортны хүчинтэй хугацаа дууссан
-
❌ Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тухай хуулийн 11-р зүйлийн 1 (хилээр орох эрх нь хаагдсан)-д хамрагдсан.
-
❌ Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлж байсан буюу оршин сууж байхдаа хууль зөрчиж байсан.
-
✅ Зорчих зорилгоо тодорхойлсон бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй.
-
❌ БНСУ-ын хилийн албанаас тогтоосон оршин суух нөхцлийг хангаагүй.
-
-
❌ Хуурамч материал бүрдүүлж өгсөн (орох эрхийг _ жилээр хаасан).
-
❌ Ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
-
❌ Аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй .
-
❌ Бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй.
-
-
✅ Зорчих зорилго тодорхойгүй байсан.
-
❌ Төлбөрийн чадвар зэрэг нь визний хугацаандаа буцаж ирэх баталгаа болж чадаагүй.(Хууль бусаар оршин суух, ажиллах магадлал өндөр)
-
❌ Уригч тал нь хүн урих эрхгүй байсан. Уригч талын өмнө нь урьсан хүмүүсээс тус улсад хууль бусаар үлдсэн тохиолдол гарсан.
-
❌ Уригчтайгаа төрөл садан болон ямар холбоотойгоо баталж чадаагүй
-
✅ Бусад
-
Утсаар холбогдох боломжгүй байсан
-
Нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөөгүй
-
Өөрийн хүсэлтээр пасспортаа буцааж авсан
-