Тэнгисийн эрэг дээр 24/7 шоуны Koh Samui аралруу аялан хийж болох 5 сонирхолтой зүйлс

Тэнгисийн эрэг дээр 24/7 шоуны Koh Samui аралруу аялан хийж болох 5 сонирхолтой зүйлс

Mar.28.2024

Тэнгисийн эрэг дээр 24/7 шоуны залуусын байршиж буй романтик арлыг Кох Самуй гэдэг бөгөөд Тайланд улсад байрладаг зэрлэг байгаль, ширэнгэн ой, оюу номин өнгийн устай үзэсгэлэнд арал дээр аялан хийж болох 5 сонирхолтой зүйлсийг танилцуулж байна. Та ч бас өөрийн шинэхэн краш, хайрт хостойгоо аялахыг хүсвэл энд ирээд бидний санал болгох адал явдалтай зүйлсийг хамтдаа хийн давтагдашгүй дурсамж бүтээгээрэй.

Заан харж асрахад туслаарай Та Кох Самуй арал дээр очоод Тайланд заануудыг ажиглан, тэдний амьдардаг Koh Samui Elephant Home-р явган аялж, заан хооллож асрах үйл явцад мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөтэйгөөр оролцон өдрийг өнгөрөөх боломжтой. Та ингэхдээ зааны хоол бэлдэж, хооллоход туслан, ширэнгэн ойд заануудтай хамт алхаж, аварга усан санд заантай хамт усанд орж болох бөгөөд Кох Самуй дахь анхны заан үржүүлгийн газарт зочилж үзэх боломжтой.

Зарцуулах дундаж өртөг: 82$

Хурдны завиар аялан усанд сэлээрэй Кох Самуйгаас нэг өдрийн усанд сэлэх, завиар завиар гулгах, явган аялал хийнгээ ойролцоох 4 өөр арал дээр зогсож хоорондын ялгаа, үзэсгэлэнтэй байдлыг мэдрээрэй.

Та ингэж аялахдаа Вао арлын эргэн тойрны оюу, ногоон цэнхэр усанд шумбан Кох Вуа Талапын (Koh Wua Talap) нууцлаг далайн эрэг дээр тайвширч, завиар аялаарай. Эндээс Фа Чан Чаратын (Pha Chan Charat) харах цэг хүртэл явган яваарай. Харин Фалуай арал дээр Тайланд маягийн буфет үдийн хоол идэж аваарай. Хамгийн сүүлд Мэй Кох (Mae Koh) арлын орой дээр гарч Маргад Лагог ажингаа нар жаргахыг үзэх боломжтой.

Зарцуулах дундаж өртөг: 57$

Ширэнгэн ой дундуур 4 дугуйтаар аялах Хамтдаа хөтөчтэй аялалд дөрвөн дугуйтаар Ко Самуйг судлан, ширэнгэн ой, шороон замаар аялаарай. Та бартаат, эрсдэлтэй зүйлст суртай бол энэхүү бартаат замын аялалд гарч үзэнгээ ширэнгэн ойн гүн рүү орж, гайхалтай хүрхрээний дэргэд зогсох 2 цагийн аялалд хамрагдаарай. Ингэхдээ та бүх түвшний хүмүүст тохирсон бартаат замын маршрутаас сонгон, хөтөчтэйгөөр аюулгүй аялах бүрэн боломжтой.

Зарцуулах дундаж өртөг: 49$

Ширэнгэн ой дундуур гулсаарай Кох Самуйн ширэнгэн ой дундуур гулсан далд хүрхрээнүүдийг ажингаа бяцхан экстрим сонирхолтой мөчийг өнгөрөөгөөрэй. Та энэхүү Tree Bridge Zipline дээр гулсахдаа ширэнгэн ойн дээгүүр нисэж буй мэт адреналин мэдрэн өндөр мод, хадан цохионы дунд нуугдсан Тан Руа хүрхрээг олж харах боломжтой. Харин дүүжин гүүрээр гулсаж буугаад уулнаас далайн үзэмжийг харсан Tree Bridge Zipline & Café кафед алжаалаа тайлан амтат кофе ууж өөрийгөө цэнэглээрэй.

Зарцуулах дундаж өртөг: 59$

Хурдны завиар аялан яагаан долфин үзээрэй

Кох Самуйгаас хурдан завиар аялахдаа Кох Самуйн ягаан далайн гахайнуудыг олж харан Тан арлын эрч хүчтэй хаданд шумбаж үзээрэй. Мөн Гахайн арал (Pig Island) дээрх зэрлэг гахайг үзэж, хамт хөгжилтэй зургаа авхуулаарай. Энэхүү онгон дагшин далайн эрэг дээр далайн хоолтой буфет үдийн зоог бариарай. Мөн та халуун орны загас, шүрэн хадыг үзэхийн тулд Тан арлын усан доорх дархан цаазат газарт шумбах боломжтой шүү.

Зарцуулах дундаж өртөг: 68$

Хэрвээ та Кох Самуй арал руу хямд, ая тухтай, түргэн шуурхай хүрэхийг хүсвэл манай аяллын зөвлөхтэй холбогдон мэдээлэл зөвлөгөө авч аяллын тасалбараа захиалаарай. Утас: Мөн та https://nisleg.mn/en -руу орон онлайнаар аялалд гарах хугацаа ирэх өдрөө сонгон тасалбар захиалах боломжтой