Хүннү Эйр - Тусгай үйлчилгээний нэгдсэн мэдээлэл

Хүннү Эйр - Тусгай үйлчилгээний нэгдсэн мэдээлэл

Oct.23.2022

 

 

Дамнуургатай зорчигч 

 

Нислэгийн үед эрүүл мэндийн шалтгаанаар дамнуурган дээр хэвтэн зорчих шаардлагатай зорчигчийг дамнуургатай зорчигч гэнэ.

Дамнуургатай зорчигч нь нислэг эхлэхээс дор хаяж 3 хоногийн өмнө суудлаа захиалсан байх ба дамнуурга эзлэх суудлын тоогоор нь захиалгыг баталгаажуулна. Эрүүл мэндийн хуудас маягтыг дагалдах эмчээр бөглүүлсэн байна..
Маягтанд зорчигчийг агаараар тээвэрлэхэд хүндрэл, аюулгүй гэж тодорхойлсон тохиолдолд зорчигчийг тээвэрлэх боломжтой.

Эрүүл мэндийн хуудас маягтыг эндээс авна уу.

Дамнуургатай зорчигчийг тээвэрлэхээс татгалзах нөхцөл:
•    Зорчигчийн урсгал их буюу суудал захиалга 75%-аас их байгаа тохиолдолд
Дагалдагч:
•  Дамнуургатай зорчигчийг нислэгийн үед харж хандаж, түүнд туслалцаа үзүүлж байх дор хаяж нэг эмч эсвэл сувилагч дагалдан явна.
•  Дамнуургатай зорчигчийн биеийн байдалд нислэг үргэлжлэх хугацаанд мэргэжлийн хяналт тавих болон эмчилгээ хийгдэх шаардлагагүй гэж үзсэн мэргэжлийн эмчийн магадалгаатай бол зөвхөн нэг асран хамгаалагч хүний хамт тээвэрлэж болно.
 Тариф:
Тухайн чиглэлийн нэг талын ганцаарчилсан тарифын боломжит ангиллын тарифыг гурав дахин үржүүлэн тооцно. Энэ тарифаар билетээ худалдан авсан дамнуургатай зорчигчид 45 кг тээш үнэ төлбөргүй тээвэрлэхийг зөвшөөрнө.

Хүчилтөрөгчтэй үйлчлүүлэгч

Хүннү Эйр авиа компанийн агаарын хөлгөөр зөвхөн эмнэлэгийн  зориулалтын хийн  хүчилтөрөгч, агаарын цилиндр авч явахыг зөвшөөрнө.Хүчилтөрөгчтэй зорчигч эрүүл мэндийн хуудас ( MEDIF)-ийг эмчээрээ бөглүүлнэ.

Эрүүл мэндийн хуудас маягтыг эндээс авна уу.

Жингийн хязгаарлалт: Цилиндр нэг бүрийн бохир жин нь 5 кг-аас илүүгүй байна.
Сав баглаа боодол: Цилиндр, цорго, тохируулга зэрэг нь доторхи хүчилтөрөгч ямар нэг байдлаар гадагш алдагдахааргүй хийгдсэн, эвдэрч гэмтэхээс хамгаалагдсан байх ёстой. Зорчигчийн авч явах хүчилтөрөгч нь агаарын хөлөгт суухаас өмнө Нисэх буудал дахь аюулгүй байдлын үзлэгээр заавал орж тээвэрлэлтэнд хүлээн авахад аюулгүй гэж баталгаажсан байна.

 

Хөтөч нохой

“ Хөтөч нохой ” гэдэг нь хараагүй, сонсголгүй, хэлгүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод замчлах зорилгоор тусгайлан сургасан нохойг хэлэх бөгөөд эдгээр нохой нь албан ёсоор зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч хөтөч нохойтой аялах тохиолдолд суудал захиалгад энэ тухай зорчигчийн тусгай AIRIMP кодноос гадна Service animal гэсэн тэмдэглэгээг оруулсан байна.
Бусад зорчигчийн ая тухыг хангах үүднээс хөтөч нохойтой зорчигчийн хажууд дагалдан яваа хүнээс өөр зорчигчийг суулгахгүй байх, мөн нялх хүүхэдтэй зорчигчдоос хол суулгана. Суудал захиалга их байгаа тохиолдолд хөтөч нохойтой зорчигч зөвшөөрвөл нохойг ачааны тасалгааны хэсэгт бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэнэ.
 
•    “Хөтөч нохой”-нд албан ёсны Хөтөч нохой гэсэн баталгаа баримт бичиг байх ёстой.
•    “Хөтөч нохой” нь зорчигчийг замчилж яваа нөхцөлд ердийн нохойноос ялгаатайгаар зорчигчийн бүхээгт юмуу эсвэл ачааны бүхээгт үнэ төлбөргүй тээвэрлэгдэнэ.
•    Зорчигчийн бүхээгт тээвэрлэсэн нөхцөлд нохойг эзнийх нь хөлд байрлуулах ба сайтар уяж, хошуувч зүүлгэх ба бат бөх хүзүүний оосортой байна.
•    Зорчигч нь хөтөч нохойтой холбогдолтой бүх бичиг баримтыг биедээ авч явна.

Giveaway-д оролцох бол энд дарна уу