Хятад руу аялах гэж буй таны мэдлэгт
Хятад руу аялах гэж буй таны мэдлэгт
Хятадын хамгийн өндөр барилга - Shanghai Tower нь барилгын хийцийн нийт өндрөөрөө Дубайн Бурж Халифа, Токиогийн Sky Tree цамхагийн дараа дэлхийд гуравдугаарт ордог. Барилгын өндөр 632 метр. Нийт талбай 380 мянган метр квадрат.
Уг барилгад дэлхийд хамгийн хурдан цахилгаан өргүүр – лифт ажилладаг. Лифтний хурд цагт 74 километр.
Хятадын Ногоон Барилгын Хороо, АНУ-ын Ногоон Барилгын зөвлөлийн гэрчилгээтэй Shanghai Tower нь борооны ус хурааж ашигладгийн зэрэгцээ бохир усныхаа зарим хэсгийг эргүүлж ашигладаг.
Барилгын шилэн фасад 120 градусын ороомог хийцтэй. Энэхүү ороомог хийцийн ачаар барилга дахь салхины даралт 24 хувиар буурдаг байна. Орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан тул цамхагийн ган хийц ижил өндөртэй ердийн цамхагт шаарддагаас 25 хувь багассан ажээ. Үүний ачаар барилгын зардалд 58 сая ам.доллар хэмнэсэн байна.
Барилгын фасаданд нийт 270 босоо салхин турбин байрлуулсан нь жилдээ 350 мянган кВт цаг эрчим хүч нэмж үүсгэдэг. Энэхүү эрчим хүч цамхагийн нийт цахилгаан хэрэглээний 10 хувийг бүрдүүлдэг.
——
Таны Аяллын зөвлөх
Аэрмаркет