Лондон аялах гэж буй таны мэдлэгт

Лондон аялах гэж буй таны мэдлэгт

Oct.04.2022

“Хот доторх хот” санаанд тулгуурлаж байгуулсан нарийн технологийн шийдлийн нэг нь Лондоны The Shard буюу “Шилний хагархай” цамхаг юм. Нийт 310 метр өндөр, 95 давхар цамхгийн гадна талыг агаарын дэр бүхий давхар фасадтай байгуулсан нь дулаан тусгаарлалт болж өгдөг байна. Гэрэл мэдэрдэг сенсор барилгад гаднаас нэвтрэх байгалийн гэрлийн нягтралыг автоматаар тохируулна. Уг барилга нь борооны ус цуглуулж, цуглуулсан усаа барилга доторх микро уур амьсгалыг тохируулах болон бусад хэрэгцээнд ашигладаг.

Тэгш хэмтэй хийц, цамхагийн төв хэсэгт байрлуулсан чичирхийллийн давтамж бууруулах үүрэгтэй хүндрүүлэгчийн ачаар уг барилга байгалийн бүх төрлийн гамшгийг төдийгүй агаарын зорчигч тээврийн том онгоц мөргөх цохилтыг хүртэл тэсвэрлэх чадвартай болжээ.

Цамхагийн барилгын ажил эхэлж байх үед дизайн, нэр хоёр нь британичуудын шүүмжлэлийн бай байлаа. Шүүмжлэгчид уг цамхаг ашиглалтад ормогцоо “Лондонгийн зүрхэнд шаасан шилний хэлтэрхий” болно хэмээн өөнтөглөж байжээ.

Цамхагийн 110 хавтгай дөрвөлжин метр ашигтайн талбайн тэн хагас нь оффисын зориулалттай. Үлдсэн хагас нь Shangri La зочид буудал юм.

——

Таны Аяллын зөвлөх

Аэрмаркет