Энэтхэг аялж буй таны мэдлэгт
Энэтхэг аялж буй таны мэдлэгт
Дэлхийд хамгийн өндөр орон сууцны барилгыг Энэтхэгийн Мумбай хотод 2011 оноос хойш барьж байна. 321 сая ам.долларын өртөгтэй энэхүү барилгын дизайныг АНУ-ын Pei Cobb Freed & Partners гаргаж барилгын ажлыг Leslie E- Robertson Associates компани хариуцаж байна. Барилга баригдаж дууссаныхаа дараа Энэтхэгийн хамгийн өндөр цамхаг болно.
Нийт 290 орон сууц, усан сан, фитнес танхим, крикет тоглох талбай бүхий 117 давхар орон сууны дотоод заслыг Жоржио Арманигийн төслөөр гүйцэтгэх юм.
Барилгын төсөлд энэхүү орон сууцны цамхгаас гадна 82 давхар World View, 52 давхар World Crest нэртэй өөр хоёр цамхаг багтдаг. Арай намхан буюу 291 метр өндөр World View-г ид барьж байгаа бол 223 метр өндөртэй World Crest-ыг 2017 онд ашиглалтад оруулжээ.
Дэлхийн хамгийн өндөр цамхаг дахь орон сууцны үнэ 1.3 сая ам.доллараас эхэлнэ. Хамгийн үнэтэй нь 8.5 сая ам. доллар. World One-ыг эзэмшигч Lodha Group цамхаг дахь орон сууцны борлуулалтаас 850 сая ам.долларын орлого олохоор төлөвлөжээ. Энэхүү цамхгийн өндөр 442 метр.
Арабын Нэгдсэн Эмиратын Дубайд баригдаж буй Pentominium орон сууцны барилгын төлөвлөсөн өндөр нь World One-аас илүү буюу 516 метр. Гэвч Pentominium-ын барилгын ажил 2011 онд зогссоноосоо хойш сэргээгүй тул World One нэг хэсэгтээ дэлхийн хамгийн өндөр орон сууц байх юм.