PCR шинжилгээ өгөхийн өмнө баримтлах зөвлөмж
PCR шинжилгээ өгөхийн өмнө баримтлах зөвлөмж

Олон Улсын нислэгт зорчихийн өмнө (хилээр нэвтрэх болон хилээр гарах) бүх зорчигчид PCR-ийн шинжилгээг нислэгээс өмнө заасан цаг хугацаа зохих шаардлагын дагуу хийлгэж “Сөрөг” хариутайгаар зорчино.
Иймд Олон Улсын нислэгт зорчихоос өмнө халдвар хамгааллын дэглэмийг сайтар чанд баримтлан, PCR-ийн шинжилгээ хийлгэхээс өмнөх 5-7 хоногуудад хамар хоолойгоо давстай бүлээн ус, содтой бүлээн ус зэрэг уламжлалт хөнгөн аргаар сайтар угаан цэвэрлэж хамар залгиур дахь нянг устгаж байхыг танд зөвлөж байна.
- Лабораториудын шинжилгээ авах цаг, ажиллах өдөр зэрэг бусад мэдээллүүдийг холбогдох хаяг утсаар нь урьдчилан асууж тодруулах.
- PCR шинжилгээ хийлгэхдээ нислэгийн тийз болон гадаад паспортоо авч, шинжилгээ өгөх өдрийнхөө аль болох өглөө эртлэн /08:00-11:00/ очих.
- Шинжилгээний хариугаа хүлээн авахдаа хариу дээрх өөрийн хувийн мэдээллүүдийг сайтар тулган шалгаж авах.
- “Сөрөг” гарсан шинжилгээний хариуг Англи хэл дээр тухайн эмнэлгийн албан маягт дээр гарын үсэг зуруулж, тамгалуулан авч, хэвлэмэл эх хувийг авч зорчино.
PCR шинжилгээ хийлгэж болох лабораториуд
1. Сос Медика Монголиа эмнэлэг (SOS Medica Mongolia UB International Clinic)
- Төлбөр : 121,000₮ - 151,000 ₮
- Утас: 976-11464325/ 11464326 /11464327
- Хаяг: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Их тойруу, 15-р хороолол , 4а байр
- Аэр Маркет-с нислэгийн тийзээ авсан зорчигчид хөнгөлөлттэй буюу 95,000 ₮-р /энгийн/ шинжилгээнд хамрагдах боломжтой.
- Цахим хуудас: Facebook
2. Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төв (Clinical Molecular Diagnostic Center)
- Төлбөр : 58,000₮ - 68,000 ₮
- Утас: 976-86093636
- Хаяг: СБД, АШУҮИС-ын Төв байр, өргөтгөлийн байрны 1 давхар
(Улсын 1-р Төв Эмнэлгийн баруун тал/Япон Улсын ЭСЯ-ны хойно АШУҮИС-ын машины зогсоолын хаалгаар орно) - Цахим хуудас: Facebook
3. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ (National Center for Communicable Diseases)
- Төлбөр : 50,000 ₮
- Утас: 11-453849
- Хаяг: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нам Ян Жүгийн гудамж
- Ажлын өдрүүдэд өглөө эрт очин дугаарлаж шинжилгээ өгөх боломжтой
- Цахим хуудсууд : Website / Facebook
4. Healthy Mobile Lab
- Төлбөр : 100,000₮
- Утас: 976-72720019
- Хаяг: Дуудлагын шинжилгээний лаборатори
- Аэр Маркет-с нислэгийн тийзээ авсан зорчигчид хөнгөлөлттэй буюу 95,000 ₮-р шинжилгээнд хамрагдах боломжтой
- Цахим хуудас: Facebook
5. Интермед эмнэлэг (Intermed Hospital Mongolia)
6. Clinico Medical Centre
- Төлбөр : 65,000₮
- Утас: 976-90049008
- Хаяг: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн чанх урд Элэг эмнэлгийн байр
- Дуудлагаар өгөх боломжтой 95,000 ₮
- Цахим хуудас: Facebook
PCR шинжилгээ хийлгэж болох лабораториуд болон дээрх зөвлөмжийг танд зөвхөн мэдээлэх үүднээс бэлтгэсэн бөгөөд тухайн лабораторийн аливаа үйлчилгээ, төлбөр, шинжилгээний хариу, шинжилгээний хариу гарах зэрэг нь Аэр Маркет -д огт хамааралгүй болохыг мэдэгдье.
Дээрх шинжилгээний төлбөр болон бусад мэдээлэлд өөрчлөлт орсон байж болзошгүй, мөн Олон улсад хүчин төгөлдөр PCR шинжилгээ хийдэг дээр дурдагдаагүй лабораториуд олон байгаа учир зорчигчийн зүгээс судалж шалгана уу.
Баярлалаа