БНХАУ- Хориглох/хязгаарлах эд зүйл

БНХАУ- Хориглох/хязгаарлах эд зүйл

Oct.01.2021

БНХАУ -ын гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь: хилээр нэвтрэх, гарах тээврийн хэрэгсэл, бараа, тээш, шуудангийн болон бусад барааг хянах; татвар, бусад татвар, хураамжийг цуглуулах, хориглосон эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэхээс сэргийлэх, гаалийн статистикийг бүрдүүлэх; гаалийн бусад үйл ажиллагааг зохицуулах юм.

Хуулиар хязгаарлагдсан, хориглосон эд зүйлсийн жагсаалт:

 

Хориглох/хязгаарлах эд зүйл

ARRIVAL / ИРЭХ

DEPARTURE / ЯВАХ

1.Тамхи, навчин тамхи

- 6 сараас доош хугацаанд оршин суух бол улсын хилээр нэвтрэхэд 400 ширхэг буюу 2 блок зөвшөөрнө

- 6 сараас дээш хугацаанд оршин суух бол хилээр 4 блок зөвшөөрнө.

БНХАУ-аас нисэн гарахад 400 ширхэг буюу 2 блок зөвшөөрнө

2.Согтууруулах ундаа

6 сараас доош хугацаанд оршин суух бол улсын хилээр нэвтрэхэд 2 шил, тус бүрийн савалгаа 0.75л-ээс ихгүй байх.

6 сараас дээш хугацаанд оршин суух бол улсын хилээр нэвтрэхэд 4 шил, тус бүрийн савалгаа 0.75л-ээс ихгүй байх.

3.Эм, эмийн бүтээгдэхүүн

БНХАУ-д зөвшөөрөгдөөгүй эмийн бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглоно.

Хятад уламжлалт эмийн бүтээгдэхүүн болон бусад эм үнийн дүн 300 юань хүртэл улсын хилээр авч гарахыг зөвшөөрнө.

4.Үнэртэн

Өөрийн хэрэгцээнд хэрэглэх бүтээгдэхүүн эсхүл DUTY FREE-ээс худалдан авсан бүтээгдэхүүн/өөрийн хэрэгцээнд авсан бол/

 

5.Үнэт метал

Алт, мөнгөн эдлэл 50 грамм хүртэл улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Зөвшөөрөлгүй алт, мөнгөн эдлэл улсын хилээр авч гарахыг хориглоно.

6.Соёлын өв, эртний эд зүйл

Бүх төрлийн соёлын өв, эртний эдлэл тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Бүх төрлийн соёлын өв, эртний эдлэл тусгай зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

7.Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно

 

 

 

 

- Бүх төрлийн шатамхай бодис, галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хуурамч мөнгөн дэвсгэрт.

- БНХАУ-ын эдийн засаг, соёл, ёс суртахуунд нөлөөлж болох кино, гэрэл зураг, соронзон хальс, видео бичлэг.

- Бүх төрлийн мансууруулах бодис, эм бэлдмэл улсын хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглоно.

- Халдвартай байж болзошгүй аливаа амьтан, ургамал, эд зүйл.

- Улсын нууц задруулсан аливаа материал, гэрэл зураг, соронзон хальс, видео бичлэг.

- Соёлын дурсгалт зүйл, ховордсон ан амьтан, ургамал.

- Бүх төрлийн шатамхай бодис, галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хуурамч мөнгөн дэвсгэрт.

- БНХАУ-ын эдийн засаг, соёл, ёс суртахуунд нөлөөлж болох кино, гэрэл зураг, соронзон хальс, видео бичлэг.

- Бүх төрлийн мансууруулах бодис, эм бэлдмэл улсын хилээр авч гарахыг хатуу хориглоно.

- Халдвартай байж болзошгүй аливаа амьтан, ургамал, эд зүйл.

- Улсын нууц задруулсан аливаа материал, гэрэл зураг, соронзон хальс, видео бичлэг.

- Соёлын дурсгалт зүйл, ховордсон ан амьтан, ургамал.