Вашингтон хотын тухай
Вашингтон хотын тухай
ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД
-
Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу
-
Паспорт 6 сар хүчинтэй байх ёстой
-
2 талын тийзгүй бол буцаах боломжтойг анхаарна уу
-
Dulles INTL /код IAD/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 42км орчим зайд оршдог. .
-
Dulles INTL нисэх онгоцны буудлаас Silver Line Express Bus автобусаар метроны Silver line хүртэл 5ам.доллароор 15 орчим минут явна.
-
Онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
-
Вашингтон хотын цаг агаарыг харах бол энд дарна уу
Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны мэдээлэл:
Холбогдох утас: ЭСЯ шуурхай утас: (202) 333-7117
E-mail: washington@mfa.gov.mn
Хаяг: Embassy of Mongolia 2833 M Street NW Washington, DC 20007
ВАШИНГТОН ХОТОД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД
Вашингтон хот нь өнгө үзэмж төгөлдөр, аялаж зугаалах газраар арвин их төдийгүй нилээд олон төрлийн музейтэй, мөн түүнчлэн улсын музейдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой байдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаарал хандуулж, оршин суугчдынхаа тав тухтай байдлыг эрхэм зорилгоо болгодог аж.Газар доогуур, агаарт, усан дээгүүр зэрэг бүхий л хэлбэрээр явах метронд сууж хот орчины бүтээн байгуулалтын гайхамшигийг мэдрээрэй. Аялагчдад зориулсан автобусаар хотын төвөөр аялаж болно.
United States Capitol and Capitol Hill
Бүтээн байгуулалтыг Ирландын алдарт архитекторч James Hoban-н удирдлага дор 1793-1800 оны хооронд Hallet гэх эрхэм хийж байжээ. Талбай 6.7 га газар.
Цагийн хуваарь: Даваа-Лхагва гаригт 0830-1630. Ням гаригт амарна.
Байршил: First St NE, Washington, DC 20515, United States
Дэлгэрэнгүй...
The Washington Monument
National Mall-н баруун өмнө зүгт орших Вашингтоны хөшөөг АНУ-н анхны ерөнхийлөгч болох George Washington-ны гэгээн дурсгалд зориулан босгосон байна. Элсний өнгөтэй 4 талт энэхүү дурсгалт хөшөөг гантиг, боржин, элсний чулуу зэргийг ашиглан хийсэн бөгөөд 36,000 гаруй чулуу орсон байна, өндөр нь 169м, жин нь 80,000 гаруй тонн. Уг хөшөө нь дэлхийн хамгийн өндөр чулуун цамхаг ба Вашингтон хотын хамгийн өндөр нь байсаар байна. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-17:00. Парк 24/7
Төлбөр: $1. 90 хоног буюу 3 сарын өмнө урьдчилан билетээ захиалж авсан байх шаардлагатай.
Байршил: 2 15th St NW, Washington, DC 20024, United States
National Museum of American History
Америкийн түүхийн Үндэсний музей нь анх 1964 онд Вашингтон хотод Түүх болон технологийн музей нэртэйгээр нээгдэж байсан. Өдгөө Смитсоны хүрээлэнд харъяалагддаг. АНУ-ын түүхийн үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг уг музейд жил бүр 4 сая хүн зочлон үздэг байна. 3н давхар үзмэрийн танхимтай, 2 жигүүртэй. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-17:30.
Байршил: 1300 Constitution Ave NW, Washington, DC 20560, United States
Constitution Avenue өргөн чөлөө, N.W., 12th болон 14th гудамжны хооронд National Mall-д байна.
The White House
АНУ-н анхны ерөнхийлөгч George Washington нь "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр нэг дор байх хэрэгтэй" хэмээн шийдэж Цагаан ордныг барих санааг анхлан гаргасан бөгөөд нийслэл Вашингтоны Пенсилвани дүүрэгт газар сонгож авсан байна. Барилгын зураг төсөл, дизайныг Ирландын алдарт архитектурч James Hoban гаргаж, бүтээн байгуулалт нь 1792.10.13-1800.11.01-ны хооронд хийгдэж байжээ. Өдгөө Цагаан ордон нь 320 сая долларын үнэлгээнд хүрэх болжээ. Тус барилга нь 132 өрөө, 16 унтлагын өрөө, 35 угаалгын өрөө, 412 хаалга, 147 цонх, усан сан, теннисийн талбай, боулинг, гэрийн театр, хүлээн авалтын танхим гэхчлэн яг л орд харш адил тохижилттой байдаг байна. дэлгэрэнгүй
Аяллын хүсэлтээ урьдчилан 3 сарын өмнөөс болон 21 хүртэл хоногын өмнө илгээх боломжтой. Аяллын тоо хязгаартай учир та аль болох эртлэн хүсэлтээ илгээгээрэй.
Цагийн хуваарь: Мягмар-Пүрэв гаригт 07:30-11:30. Баасан, Бямба гаригт 0730-1330.
Байршил: 1600 Pennsylvania Ave NW, Washington, DC 20500, United States
The Lincoln Memorial
АНУ-н 16 дахь Ерөнхийлөгч Abraham Lincoln /1861.03.04-1865.04.14/ нь Бүгд найрамдах намаас дэвшиж гарсан анхны Ерөнхийлөгч юм. Хойд Америкийн Холбоог удирдан Өмнөдийн эсрэг тулалдан ялж, боолчлолыг устгахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний удирдлагаар АНУ төвлөрсөн удирдлагатай орчин үеийн үйлдвэржсэн гүрэн болох замаа сонгож, 20-р зууны дэлхийд тэргүүлэх гүрэн болох сууриа тавьжээ.
Энэхүү хөшөө дурсгалын бүтээн байгуулалт нь 1914-1922 оны хооронд хийгдсэн бөгөөд National Mall үндэсний талбайд байрладаг, энд та мөн Вьетнамын дайчдын дурсгал, Солонгосын дайны мөн адил дайчдын дурсгал, Дэлхийн 2-р дайны үндэсний дурсгал, Smithsonian Institution-ны музей, уран зургын галерей, түүх соёлын байгууллага, олон тооны хөшөө, уран баримал, дурсгалуудыг үзэх боломжтой. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: 24/7
Байршил: 2 Lincoln Memorial Circle, NW, Washington, DC 20002
National Zoological Park
Амьтны хүрээлэн /зоо парк/ нь амьтдыг өсгөн үржүүлэх, хамгаалах, олон нийтэд үзүүлэн танилцуулах зорилго бүхий байгууллага юм. Дэлхий дээрхи хамгийн анхны амьтны хүрээлэнтэй төстэй байгууламж нь НТӨ 3500 оны үед Египтэд үүссэн гэж үздэг байна.
Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэн нь 1889.05.06-нд нээгдэж байсан бөгөөд 2 байгууламжтай. Эхнийх нь хотын барууд хойд хэсэгт Rock Creek Park нийтийн парк-д байрладаг, 66 га газартай. Нөгөө нь Front Royal, Virginia-д байрладаг Smithsonian Conservation Biology Institute /байгаль хамгаалах судалгаа шинжилгээний төв/ 1,300га газартай. Энд та 180 төрлийн модод, 850 гаруй төрлийн өвс ногоо ургамал, 40н төрлийн өвс, 36н өөр төрлийн хулсны модод зэргийг үзэж сонирхох боломжтой. 2 байгууламж 300н өөр төрөл зүйлийн 1,800 орчим ан амьтадтай, тэдгээрийн тавны нэг нь нэн ховордсон, дархан цаазат амьтад байна. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: 08:00-16:00
Байршил: Метроны Woodley Park эсвэл Cleveland Park зогсоолуудтай ойрхон. Connecticut Avenue-д байрладаг.