АНУ- Сиэтл хотын тухай
АНУ- Сиэтл хотын тухай
ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД
-
Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу
-
Паспорт 6 сар хүчинтэй байх ёстой
-
2 талын тийзгүй бол буцаах боломжтойг анхаарна уу
-
Сиэтл хотын цаг агаарыг харах бол энд дарна уу
-
Seattle Tacoma INTL /код SEA/ нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 23 км орчим зайд оршдог
-
Seattle Tacoma INTL нисэх онгоцны буудлаас хот руу явахад хамгийн хямддаа ойролцоогоор 5 ам.доллар болно
-
Онгоцны буудалд байрлах үйлчилгээний газруудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны мэдээлэл:
Холбогдох утас: ЭСЯ шуурхай утас: (202) 333-7117
E-mail: washington@mfa.gov.mn
Хаяг: Embassy of Mongolia 2833 M Street NW Washington, DC 20007
СИЭТЛ ХОТОД ҮЗЭЖ БОЛОХ ГАЗРУУД
Space Needle
1961.04.17-1961.12.08-ны хооронд бүтээн байгуулалт хийгдэж, 1962.04.21-нд нээлтээ хийж байсан. 184м өндөртэй энэхүү ажиглалтын цамхаг нь Сиэтл хотын чухал ач холбогдол, билэг тэмдэг нь юм. Цахиглаан шаш ердөө 43 секундэд таныг ажиглалтын давхарт хүргэнэ. Тэндээс та Olympic, Cascade уулс, Rainier, Baker толгод, Elliott эрэг болон хүрээлэн орших бусад арлуудыг тольдон харах боломжтой. Дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-21:30
Төлбөрийн мэдээллийг энд дарж авна уу .
Байршил: 400 Broad Street, Seattle, WA
Woodland Park Zoo
Энэхүү амьтны хүрээлэнд Ази, Африкийн заан, цоохор ирвэс, саарал баавгай гэх мэт 300 гаруй төрлийн Дэлхий дахинаа ховор болон нэн ховордсон ан амьтадтай.Амьтны хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын ойролцоо ойртох, амьтдыг хооллох эсвэл гар хүрэх боломжийг олгодог нь хамгийн сонирхолтой байдаг байна. дэлгэрэнгүй
Төлбөрийн мэдээллийг энд дарж авна уу
Цагийн хуваарь: 09:30- 18:00
Байршил: 601 N 59th Street, Seattle, Washington
Seattle Art Museum - two ways
1933 онд үүсгэн байгуулагдсан хотын төвд байрлах уг музейд нь 25,000 гаруй үзвэр, цуглуулгатай байна. Мөн музейн номын сан 1,400-аас 33,252 болтол өсөн арвижсан. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Баасан-Ням гаригт 10:00-17:00.
Төлбөр: Том хүн $19.99. Ахмад настан $17.99 /65-с дээш насны/. Оюутан болон Өсвөр нас $12.99 /15-18 нас/. Хүүхэд $0 /14 болон түүнээс доош насны/.
Сар бүрийн эхний Пүрэв гаригт төлбөргүй байна.
Байршил: 1300 First ave, Seattle, WA 98101
Chihuly Garden and Glass
2012.05.20-нд үүсгэн байгуулсан, 8н галерей, Glasshouse хүлэмж дэхь цуглуулга болон сэтгэл татам сайхан цэцэгсийн талбайтай байна. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Даваа-Пүрэв, Ням гаригт 10:00-18:00. Баасан, Бямба гаригт 10:00-19:00.
Төлбөрийн мэдээллийг энд дарж авна уу
Байршил: 305 Harrison St, Seattle, WA 98109
Central Public Library
2002 онд бүтээн байгуулалт эхэлж, 2004.05.23-нд нээгдсэн. Архитектурын өвөрмөц, этгээд шийдэл бүхий 11н давхар энэхүү номын сан нь 1.5 сая орчим ном болон бусад материалтай. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: 10:00-18:00
Байршил: 1000 Fourth Ave., Seattle, WA 98104
Pike Place Market
1907.08.17-нд нээгдэж байсан бөгөөд АНУ-даа үйл ажиллагаагаа тасралтгүй хамгийн удаан явуулж буй түүхэн зах юм. Зуу зуун фермерүүд, урлаачид, жижиг дунд бизнес эрхлэгчид, оршин суугчид бүгд хөрш зэргэлдээ оршин байдаг Pike Place Market захаас та төрөл бүрийн хүссэн зүйлсээ худалдаж авах боломжтой. дэлгэрэнгүй
Цагийн хуваарь: Даваа-Бямба гаригт 09:00-18:00. Ням гаригт 09:00-17:00.
Байршил: Pike Place Market, Seattle, WA 98101