Бусан хотын тухай
Бусан хотын тухай

ТАНЫ АЯЛАЛД ХЭРЭГ БОЛОХ МЭДЭЭЛЛҮҮД
-
Хил гаалийн хуудас бөглөх заавар харах бол энд дарна уу
-
Бусан хотын цаг агаар харах бол энд дарна уу
-
Бусан хотын жуулчдад зориулан гаргасан газрын зургийг харах бол энд дарна уу
-
Паспорт 6 сар хүчинтэй байх ёстой
-
2 талын тийзгүй бол буцаах боломжтойг анхаарна уу
Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны мэдээлэл:
Холбогдох утас: ЭСЯ: 02-798-3464
Консулын хэлтэс: 02-798-1950
E-mail: seoul@mfa.gov.mn
Хаяг: Embassy of Mongolia, 95, Dokseodang-ro, Yongsan-gu, 140-885, Seoul, Republic of Korea
ОНГОЦНЫ БУУДАЛ: GIMHAE INTERNATIONAL AIRPORT
Gimhae International Airport (PUS) нь Бүгд Найрамдах Солонгос улсын 2 дахь том нисэх онгоцны буудал бөгөөд байгуулагдсанаасаа хойш 5 жилийн дараа буюу 1963 онд олон улсын нисэх онгоцны буудал болж, түүнээс хойш 13 жилийн дараа буюу 1976 онд одоогийн байршилруу нь шилжүүлэн байршуулсан байна. Найрсаг үйлчилгээг эрхэмлэдэг энэхүү онгоцны буудлаар дамжин жилдээ 10 сая орчим зорчигчид үйлчлүүлдэг байна. "Korean Airport Corporation"-с гаргасан "Smart Airport Guide" нэртэй гар утасны аппликейшнийг татан авч суулган дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.
ОНГОЦНЫ БУУДАЛ ДОТОР БАЙРЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
TAX REFUND
"Худалдан авсан барааны татварын буцаан олголтоо авах хэсэг"
Байршил: 2-р давхарт
AIRPORT INFORMATION
"Мэдээ мэдээлэл авах, тусламж хүсэх хэсэг"
Байршил: 1 болон 2-р давхарт
KAL LOUNGE
"Кореан Айр компаний Бизнес зэрэглэлийн зорьчигчдын амрах өрөө"
Байршил: 3-р давхарт
POST OFFICE
"Илгээмж хаягаар хүргүүлэх, хүлээн авах үйлчилгээ"
Байршил: 1-р давхарт
LEFT LUGGAGE OFFICE
"Ачаа тээш хадгалуулах хэсэг" (нэг хоногийн 5000-10000вон)
Байршил: 3-р давхарт
NURSING & MATERNITY LOUNGE
"Нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, хуурайлах өрөө"
Байршил: 3-р давхарт
БУСАН ХОТОД ХҮРЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ
МАШИН ТҮРЭЭС
"Kumho", "Samsung", "Jeju" болон "Tongilro" компаниудаас шууд машин түрээслэх боломжтой. Олон улсын болон, БНСУ-н жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай.
Байршил: 1 болон 2-р давхарт
ТАКСИ
Энгийн (2800вон-с эхлэнэ) болон делюкс (5000вон-с эхлэнэ) гэсэн хоёр төрлөөс сонгох боломжтой. 2км-с эхлэнэ мөнгө нэмэгдэж тооцогдоно.
Байршил: Төв хаалгаар гараад баруун эргэнэ
НИЙТИЙН ТЭЭВЭР
Энгийн автобус: 307 дугаарын "Heaundae" чиглэлийн автобус 1300 вон
Лимузин автобус: "Seomyeon/Busan Station Limousine" чиглэлийн автобус 6000 вон, "Heaundae Limousine" чиглэлийн автобус 7000 вон
БУСАН ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД
Busan Tower
Үнэ: Том хүн (13-с дээш) 8000 вон, Хүүхэд (3-12 нас) 6000вон
Цагийн хуваарь: 10:00-23:00 / Билетийн касс 22:30 хүртэл ажиллана
Gamcheon Culture Village
Барилга бүхэн өөр өөр өнгөөр будсан байдаг ба гудамж талбайд уран баримал хөшөө, хананд нь уран хийц зурагаар чимсан байдаг байна.
Онцлог: "Photo zone" маш олон байдгаараа алдартай
Haeundae Beach
Солонгос улсын хамгийн том наран шаралгын газар бөгөөд метронны буудлаас тун ойрхон онгоцны буудлаас 1 цаг яваад хүрдэг.
Цагийн хуваарь: 09:00-18:00 (Далайд сэлэх боломжтой цаг)
Taejongdae
Далайн эрэг дагуу хад цохион дээр байрлах гэрэлт цамхаг, түүнд хүрэх замд алхах авирах алсыг харах зориулалт бүхий хэсэгүүдтэй.
Danubi Train: Цэцэрлэгт хүрээлэнг тойрон аялах галт тэргэнд суух боломжтой. Үнэ: Том хүн 3000 вон, Хүүхэд 1500 вон, 09:00-17:30 хооронд ажиллана.
Nampodong Market
Бэлэг дурсгал сувинерээс эхлээд бэлэн хувцас хүртэл бүхий л зүйлсийг эндээс хямдаар авах боломжтой. Мөн "Street food"-д дурлагч бол үүгээр зааваал зочилоод үзээрэй.
Цагийн хуваарь: 09:00-20:00
Haedong Yonggung Temple
Далайн эрэг дээр байрлах буддын сүм нь олон жилийн түүхтэй (1376 оноос хойш) бөгөөд "Haeundae Beach"-с холгүйхэн байрладаг учир олж очиход төвөггүй байдаг.
Онцлог: Давалгааны дууг соносонгоо нар мандахыг харах амрах хэсэг, 108 шат болон чулуун дэнлүүнүүдээр чимэглэгдсэн.
БУСАН ХОТЫН ШИЛДЭГ ЗОЧИД БУУДЛУУД
Hilton Hotel Busan
Park Hyatt Hotel Busan
Paradise Hotel Busan
Commodore Hotel Busan
Haeundae Grand Hotel
Lotte Hotel Busan
СӨҮЛ ХОТЫН ШИЛДЭГ РЕСТОРАНУУД
Эх сурвалж: www.eater.com
Jagalchi Fish Market
BIFF Square
Gukje Market