Дуртай киногоо үзэх билетээ ҮНЭГҮЙ аваарай
Дуртай киногоо үзэх билетээ ҮНЭГҮЙ аваарай
Oct.23.2019

Кино театрт хүссэн киногоо үзэх билетээ ҮНЭГҮЙ аваарай.
Хэрхэн авах вэ?
2019 оны 10 сарын 24-c 11 сарын 11-н хооронд зөвхөн Улаанбаатар - Сөүл чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан хүн бүхний гар утсанд "КУПОН КОД"-г мессежээр илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70105050 утаснаас аваарай.
Ямар кино үзэх боломжтой вэ?
Өргөө кино театрын энгийн танхимд гарч буй бүх киног үзэх боломжтой. /Хэрвээ та 3D, IMAX, VIP танхимуудад кино үзэхээр төлөвлөж буй бол зөрүү мөнгийг төлөх шаардлагатай болохыг анхаарна уу/
Хэрхэн хэрэглэх вэ?
- Кино театрт: Өргөө кино театрын аль нэг салбарын билетийн кассын ажилтанд гар утсанд очсон "КУПОН КОД"-г үзүүлэн киногоо сонгон үзэх.
- Онлайнаар: Urgoo.mn болон "Urgoo" гар утасны аппликейшнээр дамжуулан киноны билет захиалахдаа төлбөрийн хэсэгт купон кодоо оруулан төлбөрөөсөө хасуулан хэрэглэх боломжтой.