Өөрийн ертөнцийг тэлээрэй - Герман улс
Өөрийн ертөнцийг тэлээрэй - Герман улс
Герман (Deutschland), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно. 30 жилийн тэртээ буюу 1989 оны 11 дугаар сарын 9-ны өдөр Берлины ханыг нураан хоёр Герман улс нэгдсэн түүхтэй.
Герман улс нь хамгийн өндөр хөгжил, хүчин чадал бүхий аж үйлдвэржсэн орнуудын тоонд ордог бөгөөд АНУ, Япон, Хятадын дараа орох дэлхийд дөрөвт тооцогдох хүчирхэг эдийн засагтай. 82 гаруй сая хүн амтай ХБНГУ нь Европын Холбооны хамгийн том бөгөөд чухал зах зээл нь болж өгдөг.
Германчууд цаг хатуу баримталдаг гэдгээрээ дэлхийд алдартай. Тэд зөвхөн цаг баримтлах төдийгүй бас цагийг яг таг төлөвлөдөг. Германчуудын цагийг ямагт төлөвлөх, түүнийгээ яг таг баримтлах энэхүү зан чанарын тухай гадаадынхан хэдийгээр өмнө нь олонтоо сонссон ч, өөрийн биеэр ийм тохиолдолтой учрахаараа тэдний уян хатан бус байдлыг гайхан шогшроход хүрдэг
Германы дэлхийн зах зээл дээр хамгийн хүчтэй өрсөлдөх салбарууд нь авто машин, хүнд даацын машин, тэргэнцэр, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, химийн гаралтай бодис, нано технологийн үйлдвэрлэл, эмчилгээ, хэмжил зүйн нарийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл бөгөөд эдгээр салбарын экспорт нь нийт экспортын 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн Германы агаарын нисэх хүчин, банк санхүү, даатгалын салбарууд олон улсын үйлчилгээний зах зээл дээр чухал үүргийг гүйцэтгэдэг.
Германд дэд бүтэц, ялангуяа зам, тээврийн харилцаа маш сайн хөгжсөн. Тийм ч учраас Герман Улс нь Европ дахь олон улсын худалдааны тээвэр, ложистикийн хамгийн том төв, бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх гол зангилаа цэг болдог.Германы нутаг дэвсгэр дээрх 38.000 км урт төмөр замаар өдөр бүр ойролцоогоор 50.000 галт тэрэг явж өнгөрдөг. 550 онгоцны буудалтайгаас дан ганц Франкфуртын онгоцны буудал л гэхэд жилд 61 сая (2015) зорчигчдод үйлчилснээрээ Европын хамгийн том 5 буудлын нэг нь болж байна.
ХБНГУ нь дэлхийн шинжлэх ухаан, судалгаа, инновацийн нэгэн чухал цөм билээ. Тус улсад нийт 800 гаруй судалгаа, шинжилгээний институт, төвүүд байдаг бөгөөд эдгээр нь 3 үндсэн багана дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг: 1) Их сургуулийн судалгаа, шинжилгээний институт; 2) Үйлдвэрийн дэргэдэх судалгааны төвүүд; 3) Бие даасан судалгааны төвүүд.
Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Энд хувийн зарим их сургуулиас бусад төрийн өмчит бага, дунд, ахлах сургууль, их сургууль, мэргэжил олгох сургалт зэрэг нь бүгд үнэ төлбөргүй байдаг.
Зул сарын баяр нь 12 өдрийн турш үргэлжилдэг бөгөөд бид Зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсдэг бэлэг, Зул сарын орой хоолны амттанаар дүүрэн ширээгээр нь үргэлж дурсдаг. Гэвч энэ бүгдэд Зул сарын утга учир оршдоггүй. Баярын хамгийн гол утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх тэдэнтэйгээ энэ баярыг тэмдэглэх гэж христд итгэгчид үздэг гэнэ. Герман улсад 11-р сарын 26-наас хойшхи ням гаригт шинэ жилийн баяр эхэлдэг. Айлуудын болон сүмийн дотор 4 ширхэг лаатай цэцэг өлгөж эхний нямд 1 дэх лааг, дараа нь хоёрдахийг гэхчлэн 4 ням гаригт ээлжлэн асаадаг заншилтай. Германчууд эцэг эхийнхээ гэрийг их хүндэлдэг тул Их гэртээ эхэлж цуглардаг. 12 сарын 31-ний он солигдох өдрийг <<Силвестер>> гэж нэрлэдэг.
Дэлхийн шар айрагны хамгийн том баяр болох Oktoberfest, бавар аялгаар „Wiesn“ гэгдэх энэхүү онцгой гэхэд ч багадах ер бусын баяр нь жил бүр 9 сарын сүүлээс 10 сарын эхэн хүртэл хоёр долоо хоногийн турш өмнөд Германы сая гарсан хүн амтай Мюнхен хотод болдог.
Аэр Маркет ХХК болон Турк Эйрлайнс авиакомпани хамтран энэ жилийн хамгийн том урамшуулалтай 20 азтантай урамшуулалт аяныг эхлүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!
Үргэлжлэх хугацаа: 1 сар (4 сарын 8 - 5 сарын 8)