ТИЙЗ БУЦААЛТЫН ЖУРАМ
ТИЙЗ БУЦААЛТЫН ЖУРАМ
-Хэрвээ та буцаалтын төлбөрийг дансаар авах бол ажлын 1, 3, 5 өдрүүдэд авах боломжтой шүү. Учир нь энэ өдрүүдэд дансны гүйлгээг манай байгууллага хийдэг байгаа.
-Өөрийн биер ирж буцаалтын төлбөрийг бэлнээр авах бол өөрт ойр дурын салбарт очиж доорхи материалыг бүрдүүлнэ.
Бэлэн мөнгөөр төлсөн тийзийн төлбөрийг буцаахдаа.
- Тийз буцаалтын төлбөрийг буцаан авахдаа зорчигч өөрөө бол
A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
- Тийз буцаалтын төлбөрийг хүлээн авагч нь төлбөр төлөгч бол.
A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
B) Төлбөр төлсөн баримт
C) Төлбөр төлсөн баримтгүй бол дараагийн ажлын өдөрт багтаан шийдвэрлэнэ
- Тийз буцаалтын төлбөр хүлээн авагч нь төлбөр төлөгч болон зорчигчийг төлөөлөн ирсэн бол.
A) Нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх / Хуулийн хугацаа дуусаагүй /
B) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эслэв лавлагаа
C) Итгэмжлэлгүй бол зорчигчийн и-мэйл хаягаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зорчигчийн дансруу буцаалтыг хийнэ.
- Албан байгууллагын тийз худалдан авалтын буцаалт бол
A) Иргэний үнэмлэх ( гадаад паспорт ) эсвэл лавлагаа
B) Ажлын үнэмлэх / хүчинтэй байх /)
C) Албан бичиг ( албан бичиг өгөх боломжгүй тохиолдолд албан и-мэйл байж болно )
- Дансаар төлсөн тийзийн буцаалтыг буцаахдаа
A) Захиалагчийн и-мэйл хаягаар ирүүлсэн хүсэлт, бичиг баримт
B) Албан байгууллага бол албан бичиг
C) Зөвхөн төлбөр шилжүүлсэн данс руу буцаана.