Багц аялал
Осака аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.
“ОСАКА” АЯЛАЛ
1. Аяллын чиглэл: Улаанбаатар-Осака-Улаанбаатар Аяллын хугацаа: 2026.05.01-05
2. Аяллын хугацаа: 4 шөнө 5 өдөр Аяллын үнэ: 4.590.000, 7-11нас 4.290,000 төг, 3-6 нас 3.590,000 төг, 0-2 нас 990,000 төгрөг
ӨДӨР 1: УБ- Осака 5 сарын 1
Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндий Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгээд шууд нислэгээр Осака хот руу ниснэ. 17:00 цагт Кансай нисэх буудалд бууна. Хөтөч зохион байгуулагч угтан авч аяллын зааварчилгаа өгнө. Оройн хоолны дараа зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Буух буудлын нэр: Dorsett by Agora Osaka Sakai 4*
Хоол: Өдөр онгоцонд, Орой
ӨДӨР 2: Осака 5 сарын 2
Өглөөний цайны дараа метрогоор ойролцоогоор 10мин яваад SPA WORLD усан парк очиж бүтэн өдөр амарч зугаална. Энд бүх насны хүмүүсд зориулсан усан бассейн, халуун рашаан, фитнес, саун зэрэг олон төрлийн үйлчилгээ байдаг. Оройн хоолны дараа буудалдаа амарна.
Хоол: Өглөө, Орой
ӨДӨР 3: Осака 5 сарын 3
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад "Universal Studios Japan" -д бүтэн өдөр тоглоно. Метрогоор явна.
Хоол: Өглөө
ӨДӨР 4: Осака 5 сарын 4
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад энэ өдөр чөлөөтэй. Хүсвэл хөтөчтэй Осака хотын хамгийн алдартай худалдааны гудамжаар аялна. Осака хотод ирсэн жуулчид бүрийн заавал очдог Dotonbori гудамжинд маш олон дэлгүүрүүд байхаас гадна хоолны газрууд байдаг. Премиум аутлет рүү явж дэлхийн олон брэндээс хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
Хоол: Өглөө
ӨДӨР 5: Осака –Улаанбаатар 5 сарын 5
Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Аяллын автобусанд сууж аялал эхэлнэ. Осака хотын билэг тэмдэг болох Umeda Sky Building 175 м дээр гарч Осака хотыг дээрээс нь харна. Өдрийн хоолны дараа Премиум аутлет рүү явж дэлхийн олон брэндээс хямдралтай үнээр худалдан авах боломжтой. 16 цагт цуглан нисэх онгоцны буудалд очин бүртгэл хийлгэн 18:00 цагт Осака ОУНБуудлаас буцан ниснэ. Чингис хаан нисэх буудалд бууснаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө, Өдөр
Аяллын үнэ: Том хүн: 4.590,000 төгрөг
Хүүхэд: 7-11 нас 4.290,000 төгрөг, 3-6 нас 3.590,000 төгрөг, 0-2 нас 990,000 төгрөг / ор эзлэхгүй/
Аяллын үнэд доорх зүйлс БАГТСАН:
- УБ - Осака УБ нислэгийн тийз
- Зочид буудал /2 ортой өрөө/
- Хөтөлбөрт багтсан хоол
- Хөтөлбөрт заасан үзвэр, халуун рашаан
- Аяллын автобус, метро
- Монгол хэлтэй хөтөч орчуулгч
Аяллын үнэд доорх зүйлс БАГТААГҮЙ:
- Япон улсын визийн хураамж 118000 төгрөг
- Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал 50,000 төгрөг
- Хувийн хэрэгцээний зардал
- Хөтөлбөрт багтаагүй хоол, бусад нэмэлт зүйлс
- Өрөөндөө ганцаараа байрлах бол нэмэлт 500,000 төгрөг төлнө.