Багц аялал

Бэйдайхэ АЯЛАЛ

Үнэ: 1,930,000₮
Огноо: 2025-06-19 - 2025-06-26

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050,99104650 утсаар лавлана уу.

Улаанбаатар-Бэйдайхэ АЯЛАЛ 

5 өдөр 4шөнө 


Өдөр1: УБ-Бэйдайхэ

УБ Чингисхаан нисэх онгоцны буудалд 09:00 цагаас цулгаж 12 цагийн Хүннү Айр онгоцоор Бэйдайхэ руу ниснэ. 14цагт Бэйдайхэ хотод буухад аяллын хөтөч тосон авч уулзан зочид буудалд бүртгэл хийлгэн амарна. Оройн хоол идээд чөлөөтэй амарна.

/Хоол:орой /

Өдөр 2: Бэйдайхэ

Өглөөний цайны дараа Бэйдайхэ хотын аялалд гарна. Олимпийн цэцэрлэгт хүрээлэн, Тагтааны үүрний цэцэрлэгт хүрээлэн үзэж дараа нь Океанарим: далайн амьтдын шоу үзүүлбэр, интерактив үзэсгэлэнд далайн экосистемийн талаар болон усан тоглоомуудаар хүссэнээр тоглон оройн хоолны дараа буудалдаа амарна

/ Хоол: өглөө, өдөр, орой /

Өдөр 3: Бэйдайхэ чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөтэй. Хүссэнээр  далайн эргээр зугаалах, дэлгүүр худалдааны газраар явах боломжтой. Энэ өдөр хөтөч унаагаар үйлчлэхгүй болохыг анхаарна уу.

 / Хоол: орой /

Өдөр 4: Бэйдайхэ

Өглөөний цайны дараа Бинтаню ууланд адал явдалд дуртай бүх насны хүмүүсд зориулсан Шилэн гүүрийн аялал. Өдрийн хоолны дараа Маоие худалдааны төвөөр зочлон шоппинг хийх боломжтой. Оройн хоолны дараа Бэйдайхэ хотын хуучин боомтын цэцэрлэгт хүрээлэнгээр аялана

/ Хоол: өглөө, өдөр, орой/

Өдөр 5: Бэйдайхэ -Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал явна. Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөх болно.
/ Хоол: өглөө /

 


Аялал гарах өдрүүд, үнэ: 2025. 6 сарын 19,26,  7сарын 3,10,17,24,31, 8сарын 7,14,21,28,  9 сарын 4

Том хүн: 1,930,000 төгрөг

Хүүхэд:

  • 0-2 нас 400,000 төгрөг          
  • 2-6 нас / зочид буудалд оргүй 1.650,000 төгрөг

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • УБ Бэйдайхэ УБ онгоцны тийз, такс багтсан
  • Бэйдайхэ 4 шөнө зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад  зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Жич:   

  • Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх.
  • Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  • Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Нислэг хоцрох, цуцлагдах, зэргээс үүдэн гарах тооцоог аяллын компани хариуцахгүй болно.
  • Аялал эхлэхээс 1 өдрийн өмнө аяллыг цуцласан тохиолдолд 1,000,000 төгрөгийн торгуультайг анхаарна уу.