Багц аялал

Хайнан аялал

Үнэ: 3,990,000₮
Огноо: 2024-12-25 - 2025-01-01


 

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650,99085050, 99104650 утсаар лавлана уу.


УЛААНБААТАР -ХАЙНАН  

Шууд нислэгтэй аялал / 7 Шөнө 7 Өдөр /

 

Өдөр 1: Улаанбаатар – Саньяа

19:30 цагт Чингис хаан нисэх буудалд цуглан бүртгэл хийлгэн Улаанбаатар хотоос Хятад улсын Хайнан арлын Саньяа хот руу 22:10 цагийн Хүннү Эйр -ийн нислэгээр шууд ниснэ. Нислэг 5 цаг үргэлжлэх бөгөөд 03:10 цагт Саньяа  олон улсын нисэх буудалд буугаад хил гаалиар гарсны дараа хөтөч угтан авч зочид буудалд бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Онгоцонд

Өдөр 2: Саняа Boundary арал

Өглөөний цайны дараа товлосон цагт цуглан Boundary арал руу явна. Автобусаар 2цаг завиар 15мин явж хүрнэ. Тус арал нь Хайнан арлын зүүн өмнөд хэсэгт байрлах ба Саньяа хотоос 70км зайд оршдог. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог тус арал 0,41км2 талбайтай, зөөлөн шаргал далайн элстэй, тунгалаг далайн устай, байгалийн үзэсгэлэнтэй арал арал юм. Тус арал дээр та бүхэн усанд сэлэх, рафтинг хийх, серфинг хийх, агаарын бөмбөлөгт суух, далайд шумбах, далайд загасчлах, моторт завь, далайн ёроолтой танилцах зэрэг олон хөтөлбөрөөс сонгон зугаацах боломжтой. Нэмэлт төлбөртэйг анхаарна уу /аяллын төлбөрт багтаагүй болно/ нэмж дурдахад Хятад дахь далайн гүн, ёроолтой танилцах цорын ганц шумбагч онгоц, далайн усны зэрлэг амьтдыг гаршуулдаг  далайн гахайн булан, амьд шүр, шүрэн сорьцыг харуулсан дэлхийд ховор шүрэн аквариум, тус улсын хамгийн том далайн гахайн усан доорхи ертөнц гэх мэт далайн олон сонирхолтой үзвэр үйлчилгээг санал болгодог. Өдөр болон оройн хоолыг нутгийн зоогийн газар иднэ.
Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 3: Саняа Шилэн гүүр Яалун цэцэрлэгт хүрээлэн

Яалун булангийн халуун орны диваажин” ойн цэцэрлэгт хүрээлэн нь Саньяа хотоос зүүн өмнө зүгт  25км-ийн зайд оршдог бөгөөд Дэлхийн хамгийн гайхалтай булан хэмээн өргөмжлөгдсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний стандартад суурилсан Саньяагийн анхны ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус хүрээлэн нь хотын 1506га ногоон байгууламжийг хамарсан, 1500 гаруй төрлийн халуун орны ургамал, 190 гаруй төрлийн зэрлэг ан амьтан байдаг. Ууланд нийт 200гаруй зочид буудал болон нутгийн хоолыг зооглох боломжтой олон төрлийн уушийн газрууд ресторануудтай бөгөөд дизайн, барилга байгууламж, менежментийн өндөр стандартыг харуулдаг

Хоол: Өглөө, Өдөр, Орой

Өдөр 4: Саньяа Атлантис усан парк

Энэ өдөр өглөөний цайны дараа Дэлхийн алдарт Атлантис зочид буудлын эргэн тойронд очиж зургаа авахуулан, усан паркаар бүтэн өдрийн турш тоглох болно. Өдрийн хоолыг жуулчид өөрсдөө худалдан авч иднэ. Оройн хоолыг орон нутгийн ресторанд идсэний дараа зочид буудалдаа ирж амарна. 

Хоол: Өглөө, Орой

Өдөр 5-6: Саньяа Чөлөөт өдрүүд 

 

Өглөөний цай зочид буудалдаа уугаад та өөрийн хүсэлтээр нэмэлт хөтөлбөрт хамрагдах эсвэл амарч зугаалж, дэлгүүр хэсэн,  өдрийг чөлөөтэй өнгөрөөнө. Энэ өдөр хөтөч, орчуулагч, унаа үйлчлэхгүй  болно. Чөлөөт өдөр учир өдөр болон оройн хоолоо аялагчид өөрсдөө хариуцна.

Хоол: Өглөө

Өдөр 7: Саньяа- УБ 

Өглөөний цайны дараа 12 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд чөлөөтэй. 21 цагт цуглаж Саньяа нисэх онгоцны буудал руу явна. 04:10 цагийн  нислэгээр нисч УБ хотод 09:10 д бууснаар манай аялал өндөрлөнө. Хоол: Өглөө  

 

Үнэнд багтсан:  3,990,000 төгрөг

  • УБ-Саняа-УБ нислэгийн тийз
  • 4*зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн
  • Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын иж бүрэн даатгал

Аялал гарах өдрүүд: 2024.10-12 сар 

      Пүрэв, Бямба гараг бүр

Нислэгийн хуваарь:  UB-SANYA 22:10-03:10   

      SANYA-UB 04:10-09:10

 

Төлбөрт багтаагүй зүйлс:

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө /80 юань 

Жич:
- Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байна.
- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.