Багц аялал
Сумо аялал
Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99085050, 99083650, 88887250 утсаар лавлана уу.
СУМО АЯЛАЛ
5 өдөр | 4 шөнө
Өдөр 1. Улаанбаатар-Токио
Чингис Хаан Олон Улсын Нисэх буудалд 04 цаг 50 минутад цуглан бүртгэл хийлгэнэ. Улаанбаатараас 07 цаг 50 минутад хөөрч Нарита Нисэх буудалд 13 цаг 25 минутад бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа монгол хэлтэй хөтөчтэй уулзан зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна. Энэ өдөр чөлөөт өдөр байна.
Хоол: Өглөөний цай /онгоцонд/
Өдөр 2. Токио
Зочид буудлын хүлээлгийн танхимд цугларч, Сумо бөхийн ордон руу явна. 10 цагийн үед Сумо бөхийн ордонд очиж, 11-16 цагийн хооронд 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслолд оролцоно. 16 цаг 40 минутаас зочид буудал руугаа хөдөлнө.
/Замын түгжрэл болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй/
Өдөр 3. Фүжи уул
Фүжи уулын аялал: Зочид буудлын хүлээлгийн танхимд 07 цаг 50 минутад цугларч, хөтөчтэй уулзан Фүжи уулын аяллаа эхлүүлнэ.
Зочид буудлаас Фүжи уулыг зорих ба ойролцоогоор 2 цаг орчим яваад эхний үзвэр болох Овакудани цогцолбор газраар аялна
(Овакунийн алдарт өндөг нь энгийн тахианы өндөр боловч халуун хүхэртэй булагт чанаснаар өндөгний хальс урвалд орж хар өнгөтэй болон хувирдаг.
Орон нутгийн уламжлалд, хүн идсэн хар өндөг тутамд долоон нас нэмэгддэг гэж үздэг).
Уг цогцолбор газарт та “Дүүжин тээврээр” аялан гайхалтай байгалийн тогтцыг үзэх болно.
Харин үүний дараа Хаконе -ийн бэлгэ тэмдэг болсон Аши нуур луу зорих ба тус нууранд алдарт далайн дээрэмчдийн завиар аялах юм.
Овакудани (大涌谷, Буцалж буй хөндий) нь Японы Канагава мужид байрладаг ба 3000 жилийн өмнө Хаконе уулын сүүлчийн дэлбэрэлтийн үеэр үссэн тогоонуудын эргэн тойрон дахь цогцолбор газар юм. Өнөөдөр энэ нутгийн ихэнх хэсэг нь идэвхтэй галт уулын бүс бөгөөд хүхрийн утаа, халуун рашаан, халуун гол зэрэг тус нутгийн онцлог ихтэй газруудаар дүүрэн байдаг. Нэмж дурдахад Овакудани нь цэлмэг өдрүүдэд Фүжи уулыг харах шилдэг газруудын нэг юм. Аши нуур (芦ノ湖, Ашиноко) нь 3000 жилийн өмнө галт уулын дэлбэрэлтийн дараа Хаконе уулын голд үүссэн. Өдгөө Фүжи уул шууд харагдах тус нуур нь Хаконегийн бэлгэдэл юм. Нуурын эрэг нь зүүн болон хойд хэсэгт байрлаг жижиг хотууд, нуурын эрэг дээрх амралтын газрууд зэргээрээ алдартай. Нуурын хамгийн сайхан үзэмжийг та Фүжи уултай хослуулан Мото-Хаконе (үзэх завины зогсоолоос урагшаа хэдэн алхмын зайд), Хаконе цэцэрлэгт хүрээлэн, нуураар аялж буй аяллын завинаас харах боломжтой.
Үүний дараа бид Фүжи уулын баруун бэлд байх Ширайто хүрхрээ рүү явна. Уг хүрхрээ нь ердөө 3 метр өндөртэй ч гэсэн 70 метр өргөнтэй, цав цагаан өнгөтэй маш үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд энд Ширайто хүрхрээнээс гадна нэг урсацтай Отодоме хүрхрээг үзэн дурсгалын зураг татуулах боломжтой юм. Ширайто хүрхрээ (白糸の滝, Цагаан утсан хүрхрээ) нь Япон улсын Фүжи уулын ойролцоох Фүжиномия -д байрладаг. 1936 онд Японы Байгалын дурсгал газарт бүртгэгдэж хамгаалагдаж ирсэн ба 2013 онд Фүжисаны соёлын дурсгалт газрын нэг хэсэг болгон Дэлхийн өвийн жагсаалтад орсон байдаг.
Ингээд Фүжи аялал маань өндөрлөж Токио хотын зүг 17:00 цагт хөдлөх болно.
Өдөр 4. Чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөтэй тул аялагчид өөрсдийн сонирхлоор амрах боломжтой.
Өдөр 5. Токио-Улаанбаатар
Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгнө. 11 цагт буудлын хүлээлгийн танхимд цугларч Нарита Олон Улсын Нисэх Буудал руу хөдөлнө. 12 цагт 30 минутаас бүртгэл хийлгэн 15 цаг 30 минутад Улаанбаатар руу хөөрч 20 цаг 35 минутад газардсанаар бидний аялал дуусна.
Хоол: Өдөр /онгоцонд/
Аяллын үнэ:
TOYOKO INN*** HOTEL 5,190,000 төг /өглөөний цайтай/, хүүхэд 2-12 нас /ортой/ 4,890,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг
SHINAGAWA**** 5,990,000 төг /өглөөний цайтай/, хүүхэд 2-12 нас /ортой/ 5,790,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг
KEIO HOTEL ***** 6,950,000 төг /өглөөний цайтай/, хүүхэд 2-12 нас /ортой/ 6,690,000 төг, 2-12 нас /оргүй/ 3,990,000 төг
Аяллын үнэд багтсан:
- 2 талын нислэг
- Тоёоко Инн 3 одтой зочид буудал, Сумо ордны яг хажууд
- Сумо зодог тайлах ёслолын тасалбар
- Онгоцноос тосох үдэх унах / 40 суудалтай
- Аяллын сим карт
- Гарын Бэлэг
- Орон нутгийн хөтөч, Орчуулагч
- Фүжи уулын 1 өдрийн аялал
- Аяллын даатгал
- Визний хураамж
- Визний үйлчилгээ
Нэмэлт нислэг:
2026.01.29-2026.02.02