Багц аялал

ТУРКийн АЯЛАЛ

Үнэ: 4,490,000₮
Огноо: 2024-12-12 - 2024-12-19

Доорхи мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 99083650, 99085050, 99104650 утсаар лавлана уу.

ТУРКИЙН ИСТАНБУЛ-АНТАЛЯ- ПАМУККАЛЕ ХОТЫН АЯЛАЛ

 

Өдөр 1: УБ - ИСТАНБУЛ-АНТАЛЯ

Улаанбаатар хотоос өглөө 10:15 цагт МИАТ-ийн  нислэгээр Турк улсын Истанбул хот руу ниснэ. Нислэгийн нийт цаг 9 цаг үргэжлэх ба Турк, Монголын хооронд 5 цагийн зөрүүтэй. Орон нутгийн цагаар Истанбул хотод 14:30 цагт буун хил, гаалиар нэвтэрсний дараа цааш Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталя руу ниснэ. Онгоцноос буугаад хөтөч, зохион байгуулагчтай уулзаад зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Зочид буудал нь далайн эргээс 5 минутын зайтай байрладаг ба өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, дотор болон гадна бассейнтай. Зочид буудлын бүх хоол буффет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй.

Зочид буудал:  5 stars

Хоол: Онгоцонд 2 удаа хоолтой, Орой Буудалд уух идэх зүйлс багтсан 
 

Өдөр 2: АНТАЛЯ  

Өглөөний цайны дараа Анталяа хотын үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг арьсан  эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Дараа нь Дюден хүрхрээг үзээд өдрийн хоолоо буудалдаа очиж зооглоно. Өдрийн хоолны дараа Хуучин хот, улсын талбай, эртний хотын бэлэг тэмдэг болсон Apollon Temple, Эртний Сиде хотын туурь үзнэ.  Үүний дараа усан онгоцоор зугаална. Дараа нь буудалдаа оройн хоолоо зооглоод амарна. 

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 3: АНТАЛЯ АЯЛАЛ/ ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр чөлөөт өдөр. Та хүссэнээр далайн эргээр зугаалж, төлбөрт хөтөлбөрт хамрагдах эсвэл дэлгүүр захаар худалдаа хийх боломжтой.

Зочид буудал:  5 stars

Хоол: Өглөө, Өдөр, Орой 
 

Өдөр 4: АНТАЛЯ-ПАМУККАЛЕ АЯЛАЛ

Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд өглөө Памуккале-руу автобусаар хөдлөнө. Замдаа өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед ирээд 5 одтой зочид буудалд өрөөгөө хүлээж авсны дараа буудалдаа оройн хоолоо зооглоно. Аяллын хөтөлбөрт багтсан сонирхолтой зүйлийн нэг бол Туркд “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус таван одтой буудал нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейнтай тул аяллын ядаргаагаа тайлна.

Зочид буудал:   5 stars

Хоол: Өглөө, Өдөр, Орой 
 
Өдөр 5: 
ПАМУККАЛЕ 

Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд (нэмэлт төлбөртэй) үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. 

Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөг 175ам.доллар, Клеопатра хатны рашаанд орох 13ам.доллар/

Зочид буудал:   5 stars

Хоол: Өглөө, Өдөр, Орой 

Өдөр 6: ПАМУККАЛЕ -ИСТАНБУЛ    

Өглөөний цайны дараа  нисэх буудал явж Истанбул хот руу буцна.  Истанбулд буугаад Ази Европыг холбодог Босфорын хоолойгоор завиар аялан, Аяа София, Султан Ахмедийн сүм буюу Blue Mosque зэргийг үзэж танилцана. 

Истанбулд төдийгүй Европын хамгийн том Молл болох Mall of Istanbul нь манай зочид буудлаас 5км зайд байрлах тул хүссэнээр шоппинг хийх боломжтой. Истанбулын томоохон дэлгүүрүүд 22 цаг хүртэл ажилладаг.

Зочид буудал:  5 stars

Хоол: Өглөө, Орой 

 Өдөр 7: ИСТАНБУЛ

Энэ өдөр чөлөөт өдөр. Та хүссэнээр дэлгүүр захаар худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөө, Орой

Өдөр 8: ИСТАНБУЛ-УЛААНБААТАР

Өглөөний цайны дараа нисэх буудал явна. Истанбул онгоцны буудлаас  14:10 цагаас хөөрч Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд  03:30 цагт бууснаар аялал өндөрлөнө. 

Хоол: Өглөө, Өдөр Онгоцонд  


Аялал гарах өдрүүд: 2024. 11.21-28, 11.28-12.5  12.5-12, 12-19, 19-26, 29-2025.1.5

Аяллын үнэ:

Том хүн: 4.490,000төг /12-с дээш нас/

Хүүхэд: 4,190,000төг /2-12 нас/

Аяллын үнэд багтсан:

• УБ-Истанбул-Анталя 2 талын нислэг

• Анталя хотод 3 шөнө 5* одтой

• Памуккалед 2 шөнө 5* одтой

• Истанбулд 2 шөнө 5* одтой 

• Буудалд 1өрөөнд 2 том хүн орох

• Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ

• Хөтөлбөрт заасан хоол

• Уух зүйлс

• Орон нутгийн хөтөч

• Монгол хэлтэй орчуулагч

• Автобусны үйлчилгээ

• Аяллын даатгал


Аяллын үнэд багтаагүй:

 Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал 

  • Жич:

- Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

- Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

- Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй хүчинтэй байна.